Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар
- “Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-4 багц ажлын санхүүжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Агаарын тээврийн тухай” Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Олон улсын автотээврийн харилцааны тухай” Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр, Дорноговь аймагт ажилласан талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, ЦХХХ-ны сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар мэдээлэл хийх аж.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-09-14 13:28:35
дунд нь термин гэдэг нитроглицерин тавьчих юмсан.