БОХИР УЛС ТӨРЧДӨӨС ХУЛЧИЙДАГ ҮНДЭСТЭН БОЛЧИХСОН УУ?
Асар их хулгайн мөнгөөр ард түмний амьдрал ахуй, хөрөнгө санхүү, гэр бүлийн байдлыг хүртэл доройтуулсаар буй хар тахал хулгайн улс төрийн тогтолцоо Монголд эцсийн хүчээ шавхан тийчлэх. Сэтгүүл зүй, шударга ёс, хуулийн засаглал утгаа алдаж бүгд хулгайн мөнгөөр амь зогоон аж төрөх нь үнэндээ туйлын гашуун хэдий ч гол зогоох амьдын тамдаа бүгдээрээ ээнэгшээд байх шиг. Үнэт зүйл, Үндсэн хууль үнсэн товрог шиг үзэгдэж үнэндээ дүрэм журам бүгд хулгай дээрэм, худал дээрэнгүйн ёсонд захирагдах шахаж байна.
Ёс зүйн хэм хэмжээ уландаа гишгэгдэж улсаасаа баян хулгайч нар түмний зовлон зүдгүүрт нуруун дээр ширээ засаад найрлаж байхад хэн ч дугарах, үнэнийг хэлэх эрх чөлөөгүй айдастай. Үндэстний оршихуй, улсын тусгаар тогтнолыг сарниулах гадаадын санаархал дотоодын холимог, хар элэгтнүүдээр дамжин улаан цагаандаа гарсаар.
Гэтэл шуналын сав нь хэзээ ч дүүрдэггүй авлигалчид хулгайн баримтаараа нэгнийгээ барьцаалж төр гэх тоглоомын тайзан дээр зарим нь хөлчүү зарим нь шартаж зарим нь МАНАНжиж мансуурч байна.
Түүхийн өндөр эринүүдэд дэлхийн төв болж, хүчирхэг үедээ засаглалыг зааж явсан Монголчууд өдгөө авлигач ноёдын нөлөөгөөр арчаагүй амиа бодсон хомхой үндэстэн болох уу? Газар нутгаа ухаж гадаад руу өм цөм хулгайлан зөөх энэ цэгийн эрээ цээргүй хоёр нүүртнүүдэд өнөө маргаашийн хоол хошоо аргацаах аргаа олж ядах ард түмний амьдрал огтхон ч хамаагүй. Тэд Монголыг бэлэн мөнгөний машин, түрийвчинд нь багтах доллар юань гэж эндүүрцгээх. Түмэн олон нь урвагчдыг өршөөдөггүй үр сад атлаа өчүүхэн шуналтнуудын өмнө мянга мянган жилийн төр ёс уламжлалаа хүлцэнгүйгээр устгуулан толгой гудайх ёсгүй.
Д.Энхбат
Сэтгэгдэл
Зочин [66.181.185.88] 2023-09-15 14:32:34
Элбэгдорж, Эдэнэбилэг, Баярцогт, З.Энхболд нарыг цаазал
Зочин [203.98.76.249] 2023-09-15 10:57:59
одоо цагт үл бүтэх хүмүүсээ хайр найргүй цаазалж устгаж байж цэвэршинэ. 100 жилийн өмнө хамаг сор шилдэг хүмүүсээ алж устгаж муухай золбин иргэдээр дүүрсэн.
Tsazal [66.181.181.185] 2023-09-14 22:07:20
rsaazlaaf namuudiig taraaya
Зочин [66.181.188.183] 2023-09-14 20:57:39
Компьютерийнхэн, хүн судлал хийдэг монголчуудад ба Монголын гуйлгачдад битгий үнэгүй hacking ба stalking хийдэг программуудыг өгцөө! Та нар хүн судлал хийдэг монголчуудад ба Монголын гуйлгачдад тийм дуртай юм бол өөрсдөө тэдэнтэйгээ гэрлэцгээгээч ээ!
Хулчийсандаа биш, харин асуудлыг зориуд будлиулснаас үүсэлтэй. [66.181.160.17] 2023-09-14 17:07:05
Гол нь хулчийсандаа БИШ, харин олон түмний толгойг будлиантуулан эргүүлэх ОЛОН "шудрага ёс"-той болчихоод байгаа юм. Ард олон шудрага ёсыг нэг янзаар ойлгочихоод байхад хэргийн эзэд шаал өөр шудрага ёсыг шүүгч нарт яриад зөвшөөрүүлчихээд байна. Энэ нь шарын шашны (монголын, хятадын, японы гм), христийн шашны (Оросын, Европын, Англи-Америкийн гм), бөө мөргөлийн (Монголын, Солонгосын гм) байр суурьнаас тайлбарласан шудрага ёс байх жишээтэй. Дээрх байр суурьнуудыг хооронд нь хутгаж ЮҮГ Ч булзайруулж тэнэгтүүлж тайлбарлаж болно. Гэтэл үүний учрыг эгэл жирийн монгол хүн ойлгох уу?
зочин [124.158.125.84] 2023-09-14 14:38:32
яг үнээн
иргэн [66.181.190.73] 2023-09-14 13:12:41
асар их мөнгөтэй болсон хулгайч улс төрчид - цэрэг цагтаа , шүүх прокурор , хэвлэл мэдээлэл , интернет сайтууд , зурагт радио бүгдийг атгаж байна , энэ хулгайчдыг эсэргүүцэж үг хэлсэн болгоныг шоронд хийж айлган сүрдүүлэж байна
Суурь нь буруу тавигдсанаас болж ... [66.181.160.17] 2023-09-14 11:11:47
Монгол нь шашингүй улс болохоор элдэв ёс суртахуунуунууд зэрэгцэн үйлчилж, хоорондын завсар зайгий нь хулгайч нар ашиглаж байна. Энэ чигээрээ яваад байвал хулгай луйвар тасралтгүй үргэлжилнэ. Одоо тэгээд монголчууд дэлхий даяар тарчихсан учир бидний шүтэх шашин ч нэгдмэл байж ЧАДАХГҮЙ. Иймд хулгай луйварт дарлуулаад л сууж байхаасдаа. Үндэс суурийг нь тодорхой, нэг мөр тавиагүй болохоор дээр нь барьж байгаа бүх зүйл хэврэг байна ш дээ.
Зочин [103.140.10.218] 2023-09-14 10:24:46
Яг үнэнийг бичсэн б.а. Одоо бүр Үндсэн хуулиндаа халдаж УИХ ийн гишүүдийн тоог нэмж 126 болгож байгаа арга нь хулгайч МАН ы сүүлчийн хорогдох газар болж байна. Хэрэв энэ МАН ы төр атгасан байдал баян хулгайчдын танхайрал цаашид удаан үргэлжих юм бол энэ улсын хөгжил, аюулгүй байдал, ард түмний эрүүл мэндийн байдал аюултай түвшинд очно. Бид зориггүй дээ биш хулгайч ЕСайд биднийг хуураад б.а.