Б.Ганхуяг: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шаардлага, захиалгаар АТГ, прокурор, шүүгчийн шийдвэрийн золиос боллоо

Aдмин / Улстөр

Нүүрсний хэмээх хэрэгт шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг шүүх хурал уржигдар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байв. Гэвч Б.Ганхуяг шүүх хурал эхлэхэд тус шүүхийн бүх шүүгчээс татгалзсан. Ингэхдээ нэлээд ноцтой мэдэгдлийг хийсэн. Шүүх түүнийг хүлээн авч шүүх хурал хойшилсон.

Энэ явдлын дараа Б.Ганхуяг “Хүний эрхийн зөрчлийн тухай” гомдол бичиж, Цагдан хорих 461 дүгээр ангийн Тоо, бүртгэлийн албаар дамжуулан ХЭҮК-т илгээжээ.

Тэрбээр гомдолдоо “Монгол Улсад хүний эрхийн асуудал, эрх чөлөөний тухай ойлголт, түүнд санаа зовдог, сэтгэл чилээдэг нэг ч гэсэн газар байдаг, байсан, байсаар ирсэн гэдэгт би итгэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Баттулга овогтой Ганхуяг миний бие 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс хойш энэ өдрийг хүртэлх есөн сар гаруйн хугацаанд Улс төрийн хоригдол болон сууж, эрүүдэн шүүгдэж, залхаан цээрлүүлэлтэд ороод, хилс хэрэгт гүтгэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шаардлага захиалгаар, түүний гар, хөл болсон АТГ, барьцаалагдсан прокурор, шүүгчийн шийдвэрийн золиос болсоор удаж байна” гэх зэрэг ноцтой зүйлүүдийг бичсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.91] 2023-09-15 05:18:49

Сэтгүүлч Лодойсамбуугийн бичсэнээр бол наад хүнийг чинь нүүрсний хэргээр шалгаагүй жагсаал санхүүжүүлсэн гэсэн хэргээр шалгаж байгаа хүмүүст худлаа мэдээлж бна гэх юм

Зочин [66.181.161.79] 2023-09-14 23:23:48

Шүүх хурлыг нээлттэй хиих нь маш чухал байна АТГ ззахиалгаар ажиллаж байгаа юм бишүү Нүүрснии хулгайч нарыг Ганхуяг хэлсэн байхад одоо хэн нь ч нүүрснии хэрэгт шүүгдэхгүй байгаа юм байна Одоо шүүх хурал нээлттэй хиивэл олон түмэн үнэнииг мэдэх болно Мөн нүүрснии хэргиин сонсголд Ганхуягыг заавал оролцуулах хэрэгтэй байна Нүүрснии хулгайч нар одоо Ганхуягын амыг хааж түүнд бүх хэргииг үүрүүлэхиин тулд түүнииг шоронд нь байлгаж байгаад шүүх хурлыг хаалттай хиигээд нүүрснии хэргииг хаах гэж хичээх байх

МУ-ын иргэд улсынхаа шүүхэд л итгэх үүрэгтэй. [66.181.160.17] 2023-09-14 16:53:49

Монгол Улсын иргэд нь Монгол Улсынхаа шүүхэд л итгэхээс өөр аргагүй. Иймд шүүх Ганхуягийн асуудлыг юү гэж шийднэ үү түүгээр л болно. Өөр хэнд итгэх юм бэ? Улсынхаа шүүхэд итгэх нь энэ улсын иргэдийн үүрэг. Дэлхийн бүх улс орны иргэд ийм үүрэг хүлээсэн байдаг.

Зочин [124.158.70.253] 2023-09-17 16:15:27

elbegdorjiin taallaar shuuh shiiddeg jum

зочин [202.126.88.207] 2023-09-14 15:10:17

Хадгаламж банкны 14 тэрбум доллараар казино тоглосон хүмүүсийн илчлэх хэрэгтэй.

Зочин [66.181.179.102] 2023-09-14 14:00:17

У.Хүрэлсүх, Л.Оюунэрдэнэ, Занданшатар ер нь МАНгасын цэргүүд бүгд мафийн гишүүд хулгайч, луйварчин, авилгалчид...

Зочин [66.181.160.63] 2023-09-17 14:14:38

Чи ингэж нүүрсний хулгайч нарыг өмөөрч Энэ 30 жилд гараагүй шудрага удирдагчдыг доромжилж байгаараа өөрийн хэн болохыг харуулсан нэг муу бясаа л байна шүү дээ

Иогэн [202.126.89.173] 2023-09-14 13:27:56

Оюун Эрдэнэ маш сайн ажиллаж байна

Иргэн [202.55.188.83] 2023-09-14 17:37:34

Сайн ажиллаж байгаа ЕС шүү.

Зочин [202.179.27.176] 2023-09-14 12:49:38

Оюцнэрдэнэийг хурдан шиг зайлуулаач ээ. Энэ хүн бол засаг төрд байх хүн биш, Харин шоронд сууж хулгайгаа нуун дарж хэвтэж байвал зохисон хүн. Нямбаатар, Оюцнэрэнэ нарыг улс төрөөс бүр мөёөн зайлуул. Гаднаа үнэнч юм шиг царай гарган хамгийн их хулгай луйвар хийж буй хүн бол Ер. энэ хоёр. Дээр нь Хүрэлсүх. Ганхуягийг магтан дуулья. Ингэж дэлбэлэх байсан юм. Энэ хүн өөрөө идээл биз. тэр Ер сайд. Нямбаатар Хүрэлсүх, Баттулга нарын дэргэд юу ч бийш, Одоо энэ маягаар луйварыг илрүүлж нээж цааш үргэлжлэх асуудлыг бүрэн хаах хэрэгтэй.

Зочин [66.181.160.63] 2023-09-17 14:17:17

Иш зайлуул 5 үг зөв бичих чадваргүй энэ амьтан хэний даалгавараар бичмэглэсэн юм болдоо

Зочин [202.126.88.151] 2023-09-15 09:22:28

Яг үнэн

Иргэн [103.254.123.69] 2023-09-14 12:17:45

Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагааг саатуулах, үгүйсгэх, мөрдөгч, шүүгчдийн сүрдүүлж дарамтлах гэсэн өмгөөлөгч нарын зальтай нэг арга бол татгалзах тухай асуудал хэрээс хэтэрлээ. Өмгөөлөгчид гэрээ хийгээд л яллагдагч нарт үндэслэл байсан байгаагүй хамаагүй эхний зөвлөгөө н мөрдөгч, прокурор, шүүгч нараас татгалзах, боломж байвал АТГ, дээд байгууллагад нь шалгуулах зөвлөгөө өгдөг. энэ нь мөрдөгч, прокурор, шүүгч нарын ажиллах сэтгэл зүрхийг мохоох, өөрсдийн эрхэнд оруулах, бусад шүүгч нарт сануулга болох зорилготой г анхаарч хуульд яаралтай өөрчлөлт оруулах цаг нь болжээ

Хоншоортой [103.212.118.183] 2023-09-14 11:47:28

Ганхуяг чинь харин хоншоортой хэллээ дээ. Угаасаа Монголын төр 30 жилийн өмнө сөнөөд дэлхийн хүн төрлөхтний гэнэн хийрхсэн мөрөөдөл явсан коммунизмыг өнөө цагт байгуулна гэж хөөрцөгдөж яваа Оюун-Эрдэнэ гэх галч хүүхдийн тоглоом болж дуусч байгаа. Нэг л их тэмцсэн хүн. Тэмцэхийн хэрээр ард түмний амьдрал улам л доройтсоор, сүйрсээр. Бүх эрх мэдлийг, эцэстээ шүүхийг хүртэл гартаа оруулж аваад орчин цагийн бэсрэг Сталин болчих хүсэлтэй. Гэхдээ Монголын ард түмэн тэнэг биш. Битгий мөрөөд Оюун-Эрдэнээ Монголын ард түмэн тэр Сталинч дарангуйллын чинь нөсүүн, гашуун амтыг хангалттай мэдэрсэн. Эхэндээ чи сайн сайхан сонсогдож байсан ч одоо Монголчууд бид нийтээрээ чамаас залхаж байна. Явж үз Оюука минь...!!!

Зочин [103.57.93.172] 2023-09-14 12:14:28

Та ганхуягийн хамтран зүтгэгч хамгаалагч нь юм уу даа.Монголчуудын олонх нь энэ авлигыг чинь үзэн ядаж тэмцэж байна.Оюун-эрдэнийг явуулж энэ улс орныг авлигад живүүлж ганцхан хэвийн явцуу эрх ашгаа бодож байгаа бол таныг хоншоороо хойш нь тат гэж хэлье

Зочин [103.57.93.172] 2023-09-14 11:21:38

Хавтаст хэрэгт авагдсан материалыг иргэд үзээгүй хараагүй байна.Үүнийг үзэж харсан шүүгч,хэрэг бүртгэгч,прокурор нар л үнэн зөв,бурууг ялгах биз дээ.Үнэхээр та огт гэм буруугүй бол та хэлмэгдэж хохирч байгаа юм байна.Үүнийг эрх биш ялгаж өгөх биз,Энэ бол 1937 он биш.Таныг фэйсбүүкээр бичигдээд байгаа шиг хөрс хуулах тендэрт 750тэрбумыг "Хишиг индустрал"ХХК-д тендергүй өгч түүнээс авлига авсан,за ах,эгч,хүргэн гээд л өчнөөн хүнд янз бүрийн хаус хороолол бариулсан гээд тоймгүй олон юм яригдах юм.Үнэндээ ард иргэд мэдээлэл муутай байна.Бид шүүх,хууль хяналтын байгууллагын шийдвэрийг харах үлдлээ дээ...

Амук [124.158.68.201] 2023-09-14 11:18:23

Өчнөөн баримт нотолгоотой хулгайч Ганхуяг нэг ч төгрөг идээгүй гэж тэнэгтэж эхлэв. Тэр бусадтай барьцаж буй нь тодорхой. Бусад хулгайчид нь хүчтэй байгаа учраас энэ Ганхуяг пээдийж байна. Иймд Оюунэрдэнэ Нямбаатар ...... нарыгаа дэмжицгээе.

Зочин [173.66.93.130] 2023-09-14 11:09:13

Энэ байдал арилахгүйл дээ учир нь ард түмэн тэмцэхгүй байгаа юм л даа хө

Рём [66.181.160.93] 2023-09-14 10:58:29

Их л том байх юм. Тийм л ариухан цэвэр л юм байх даа. Үнэ нь ялгарна даа. Тос усаараа.

иргэн [202.21.126.195] 2023-09-14 10:45:55

Үнэн үнэн.Оюунэрдэнэ,Нямбаатар,Амарбаясгалан нар нүүрс гэдгээр МАН-н өөрсдөөс нь илүү төр түмнээ мэддэг олон залуучуудыг гүтгэж нэр төр аав ээж ахан дүүс гэр бүл нутаг усыг нь бүгдийг олонд муухай харагдуулж АТГ байнга энэ залуучуудын ойр хавийн бүх хүмүүс бараг нохой муурын хүртэл дуудаж байцааж залхааж байгаад заавал буруутан болгох гэж байгаа нь үнэн.энэ балиар зүйл хэзээ дуусаж энгийн иргэд бид тайван ажиилаж амьдрах юм бол.Ингэж төр түмэнрүүгээ өшиглөж байгаа хүмүүсийг өөгшүүлж байгаа хэсэг бүлэг хүмүүс жааханч гэсэн ухаарч бодоосой.Одоо бүр үндэсний бөхрүү ордог болсон.Энэ ЗГ заригийн Өнөрцэцэг нар орохгүй ярихгүй дарамтлахгүй хорихгүй залхаахгүй юм гэж байхгүй боллоо.Энэ одоо тэгээд зөв юм байхдаа.АТГ тагнуул шүүх цагдаа прокурор нарт 1ч гэсэн үнэнг хэлдэг хүн байдаггүй юм байхдаа.Бүгдийг сольж ядахнаа зөв ярьж хэлж шалгадаг дарамт багатай байдаг төр засагтай түүнд ажилладаг хүмүүс ньшударга зөв ажилладагбайгаасай..Энэ цаг хэзээ ирэх юм болоо таминээ

Зочин [103.57.93.172] 2023-09-14 11:27:36

Гүтгэж байгааг та яаж мэдээд байна.Хавтаст хэрэгт авагдсан хэргийн материал гэж бий үүнийг л үндэс болгох биз дээ цагаан дээр хараар бичигдсэн мөнгө шилжүүлсэн,авсан өгсөн гээд л бүх юм нотлогдоно шүү дээ.ямар ч баримтгүй 1937 он шиг хилс хэрэг хүнд хүлээлгэх боломжгүй.Та хамтрагч нь биш биз өмөөрөөд эхлэх чинь сонин л байна,,,,,


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.