Авлигачдад дасгадаг аймшигт технологи Монголд хэрэгждэг үү?
Монголчуудын уламжлалт баяр цэнгэл наадмын үеэр далимдуулан сүрэг авлигачид цээжээ дэлдэн олны өмнө заларч, асарт морилж асар тансаг зураг хөргөө татуулцгаан аархаж байна. Тэдний зарим нь орд газрыг хэнэг ч үгүй хулгайлдаг зарим нь улсын сангаас тоомжиргүйхэн тонодог бүр нэг хэсэг нь түрийвч нэгтэйгээ батлах нь уу гэмээр нутгийнхаа ойгоор мөр зэрэгцэн шаагилдлаа.
Өнөөх нүүрсний хулгай, ЖДҮ, 60 тэрбум, оффшор, Хөгжлийн банкны, элдэв сангуудыг тоносон гэх асуудал 7-р сард тун намжмал байдалд орж оронд нь Хулан найрагчийн дуулиан үл тасарна…
Шударга хуультай, шүүх засаглал нь цэвэр, хуулиа дагаж мөрддөг улс оронд бол авлигалын хэргийн ул мөрийг гүйцэт шалгаж тогтоогоод холбогдолтой эсэх дээр бүх этгээдүүдийг тогтоогоод цагаатгал, шийтгэл хоёрыг бодит төрхөөр нь ногдуулах сан ч. Харин Монголд гадаад руу баялгаа хямд түүхийгээр нь зарж цөөхөн улс төрчид хагартал баяждаг шигээ мөн л авлигачин бүлэглэлийнхэн ард түмний нүдэнд хүйтэн царайгаа дасал болгочих гээд энд тэндхийн наадам, асар дотроос булталзах нь сонгууль ойртож, “чөтгөр сэрсэн” тэмдэг гэлтэй.
Хууль хяналтын байгууллага ялзарч, хувь улс төрчдийн явцуу сонирхол улсын эрх ашгаас ямагт дээгүүр тавигдах тогоо нь уруугаа харсан энэ нийгмийг эрс шинэчлэхгүй л бол өдрөөс өдөрт өнгөө алдаж гундах тусгаар тогтнол, эрх чөлөө газрын гаваар орж мэдэх…
Д.Энхбат
Сэтгэгдэл
зочин [202.21.107.22] 2023-09-17 21:44:05
Хохинээ үхэр монголчуудаа
Зочин [202.9.46.93] 2023-09-17 19:05:26
Байгалийн хууль захирч ирсэн. Цаашид ч мөнх байх нь ойлгомжтой. Тэнгэр шүтлэгтэн болцгоож хорвоогийн жамд захирагдаж монголчууд үндэснийхээ соёл уламжлалбг эмхлэн цэгцлэж номлол болон бүх нийтээр дагууштай. Монголын философчид үүнийг янзлаж чадна. МАХН, 1969 онд үхрийн шашныг юуны тулд хэний захиалгаар хэрхэн дэлгэрүүднн тухай баримт бичиг МАХН-ын архивт байхад байх...
Зочин [66.181.161.223] 2023-09-17 11:34:06
асар майхны хойно суусан бүхнийг тэгэж хэлж болохгүй байх аа тэр дунд чинь шударга хөдөлмөрөөрөө амьдарч байгаа нь олон Хэн нэгний гэм бурууг нотлоогүй бол хамаагүй тэгэж нийтийг хамруулж болохгүй байхаа
Зочин [124.158.90.3] 2023-09-17 10:45:41
uudtehen heden zoos zaraad mongold haan boloh nunjigtei er daanch algaa ard tumen belen baina daa eh orondoo hairtai bol ...
Зочин [59.153.115.236] 2023-09-16 23:36:44
Ашигт малтмалын хууль аймшгийн хууль.
Зочин [202.126.90.107] 2023-09-16 22:45:24
Ёс суртахуун биш,үзэл баримтлал байхаа.
Шинэчлэл хийхийн тулд ... [103.57.93.189] 2023-09-16 14:06:16
Шинэчлэлийг тэгээд яаж хийдэг юм бэ? Үүнийг эхлээд үг үсгээр томьёолж иргэдэд хүргэнэ. Томьёолно гэдэг чинь аль нэг ёс суртахууны хэм хэмжээг сонгоно. Гэтэл ёс суртахуун нь ӨЧНӨӨН байна. Буддын, Христийн, бөөгийн, коммунист ёс суртахуун гэж байна. Алийг нь уу? Үүнийг сонгож бат суурьтай болохгүй бол шинэчлэл ч явахгүйдээ.
Хувьсгал юуны төлөө хийх юм бэ? Бантангийн төлөө хийх юм үү? [103.57.93.189] 2023-09-16 21:50:21
Хувьсгал хийгэд хийгээд аль ёс суртахууныг сонгох юм бэ? 1921 онд хувьсгал хийшээд ОДОО ХҮРТЭЛ ёс суртахууныхаа системыг сонгож ЧАДААГҮЙ Л явж байгаа. Цаашид дахиин коммунист ёс суртахууныг сонгох уу, эсхүл Христийн ёс суртахууныг сонгох гээд байгаа юм уу? Улсыг 1920-30 онд уруудуулж байсан Шарын шашныг мандуулах уу? Чухам аль ёс суртал нь биднийг мандуулах вэ?
Зочин [103.212.118.240] 2023-09-16 21:41:55
Хувьсгал хийж байж дараа нь шинэчилэгдэнэ