АН ялъя гэвэл МЕГА ЭВСЭЛ байгуулах хэрэгтэй!

Aдмин / Улстөр

АН-ын зарим лидерүүд, идэвхтэй гишүүд сүүлийн жилүүдэд нэг зүйл ярих боллоо. Тодруулбал “Ардчилсан Нам бол баруун төвийн нам. Ардчилсан Нам бол либерал нам. Яг энэ үзэл санаан дээрээ нэгдэх ёстой. Өөр үзэл санаатай хүмүүсийг АН-д бараг байлгах шаардлаггүй” гэх агуулгатай яриа олонтаа сонстох болсон. Энэ бол бодит байдлаас ихээхэн гажуудсан яриа. АН 1990 оны ардчилсан хувьсгал, өргөн олны үүсгэл санаачилгаас үүдэлтэй нам. Хувьсгалчдын байгуулсан нам. Энэ нам үүсгэн байгуулагдахаасаа эхлээд л огт либерал нам байгаагүй юм. Монголын Ардчилсан Холбооны анхны Ерөнхий Зохицуулагч Санжаасүрэнгийн Зоригийн улс төрийн үзэл баримтлалыг харахад ч, МоАХ, МоАН-ы анхны үзэл санааны тулгуур баримт бичгүүдийг судалж дүгнэхэд ч Ардчилсан Нам анхнаасаа л нео консерватив нам байсан. Өөрөөр хэлбэл уламжлалын үнэт зүйлийнхээ тодорхой хэсгийг хадгалахын сацуу орчин үеийн ололт, либерал эдийн засгийг хослуулан хөгжих нь зөв гэсэн үзэл санаанд суурилж байжээ.

Үүнтэй холбоотой сонин баримт ч бий. Ардчилсан Намыг бүрдүүлсэн анхдагч намуудын нэг болох Монголын Үндэсний Дэвшлийн Намын лого нь нар, сар, гал буюу Хүннү гүрний бэлгэдэл байжээ. Энэ нь өдгөө Ардчилсан Намын сүлд болсон билээ. Өөрөөр хэлбэл Ардчилсан Нам, Монголын Ардчилсан Холбоо, ардчилсан хувьсгалыг дэмжсэн өргөн олон хэзээ ч либерал нам болцгооё, барууны явцуу үзэлтэй улс төрийн хүчин байгуулъя гэж тэмцээгүй. Харин Монгол Улсаа гадны вассаль улс биш болгоё, эзэн мэдэх эрх, үндэсний бахархлаа сэргээе, үндэсний эрх ашгаа хамгаалъя, өөрийн орны онцлогийг хадгалахын сацуу орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн хөгжье гэдэг дэврүүн хийгээд өрнүүн хүслээр жигүүрлэж байсан учраас Ардчилсан Нам анхнаасаа л Үндэсний Ардчилсан Нам байсан юм. Мэдээж түүхэн явцдаа Ардчилсан Нам маш олон сорилтыг давсан.

2000 оны 12-р сарын 6-нд Монголын Социал Демократ Нам тэргүүтэй дөрвөн намтай тэмцэж, өнөөгийн Ардчилсан Нам албан ёсоор бий болсон. УИХ-ын 2024 оны сонгуулийн циклээс улбаатайгаар хэт зүүний үзэл рүү хэлбийж, популист сэдэлтэй нийгмийн халамжийн амлалтууд, түүнийгээ хэрэгжүүлэх гэсэн үйл ажиллагаанд хөтлөгдсөн нь үнэн.

Гэхдээ харамсалтай нь одоо дээр дурьдаж буй лидерүүдийнхээр бол нөгөө тал руугаа хэт савж, ерөөсөө л хэт барууны либерал нам болъё гэж ярих болжээ. Бараг л комедиан Д.Амараагийн үүсгэн байгуулж буй шиг либертари нам болчихъё гэх нь холгүй. “Өөдгүй үндэстний үзэлтэн “Женко” Х.Баттулга, нацист “Фенг Шүй” Ганбаатарыг намаасаа хөөе, тос усаараа ялгаръя, жинхэнэ хөрөнгөтний нам болох ёстой” гэх мэтийн туйлшрал ч цөөнгүй сонстох болов.

Энэ бүхнийг нуршихын учир нь тун удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Улс төрийн намын гол зорилго бол засгийн эрхийг авч, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх явдал.

Хэрэв Ардчилсан Нам УИХ-ын 2024 оны сонгуульд ялалт байгуулъя гэж бодож байвал дараах гурван ажлыг заавал хийх ёстой.

Үүнд:

Нэгдүгээрт. АН бол либерал нам биш, үндэсний ардчилсан хувьсгалаас үүссэн жинхэнэ үндэсний ардчилсан нам юм гэдгийг намын удирдах түвшиндээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл АН Rebranding хийх шаардлагатай бөгөөд ингэхдээ шинэчлэлийн агуулга нь намаа либерал үзэлд хайрцаглаж, жижигсгэх бус үндэсний ардчилсан нам болгож, улам тэлэхэд чиглэгдэх учиртай

Хоёрдугаарт. Мега эвсэл байгуулах ёстой. УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнг авч үзье. МАН сонгуульд саналаа өгсөн иргэдийн 44 хувийн, АН 20 хувийн санал авсан байдаг. Зөрүү нь 20 хувь. Уг зөрүү болох 20 хувийг алдахгүйн тулд Ардчилсан Нам улс төрийн бусад намуудыг урьж, МЕГА ЭВСЭЛ, ИХ ЭВСЭЛ байгуулахаас өөр ямар ч гарцгүй нь нэн тодорхой байна. Монголд нэг нам УИХ-ын хоёр сонгуульд дарааллан ялалт байгуулаад буй. Энэ хэвээр үргэлжилбэл Монголд нэг намын систем бий болж магадгүй нь гэсэн айдас ч улс төрийн хүрээнд бодитой оршиж байгаа.

Иймээс ч уг их эвслийн суурь үзэл санаа нь үндэсний ардчилал байх ба чухам ийм л туган доор нэгдэх бүхий л намуудтай яриа, хэлэлцээ их ажил АН-ыг хүлээж буй.

Энэ бол цаг үеийн дуудлага, цаг үеийн захиалга. Энэ захиалгыг биелүүлж чадвал АН УИХ-ын сонгуульд ялалт байгуулах магадлалтай.

Үгүй бол АН УИХ-ын 2024 оны сонгуульд ялагдан, цаашдаа улам жижгэрч, хуваагдах замдаа нэг мөр орно.

Гуравдугаарт. Монголын сонгогчид УИХ-ын сонгуульд саналаа өгөхдөө МАН-ын зүүний үзэл баримтлалд юм уу? АН-ын барууны үзэл санааг харж, сонголтоо хийдэггүй. Харин тухайн намыг удирдаж буй лидерт саналаа өгдөг. Бүр тодруулбал тухайн намыг удирдаж буй лидерийн эр зориг, манлайлал, түүний өгч буй итгэл найдварт саналаа өгдөг. УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр сонгогчид МАН-д гэхээсээ илүү МАН-ын дарга, тухайн үед өндөр нэр хүндтэй байсан Ухнаагийн Хүрэлсүхэд саналаа өгсөн. МАН-ын сонгуулийн уриа ч “Ерөнхий Сайдаа багаар нь дэмжье” байлаа.

Харамсалтай нь өнөөдөр АН-ын дарга Лувсаннямын Гантөмөрийн улс төрийн рейтинг сайнгүй байгаа. Саяхан АН-ын Тэргүүн Дэд Даргаар сонгогдсон Сангажавын Баярцогтын рейтинг бол бүр маш муу байгаа.

Гэхдээ УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө АН-ын даргыг солих тухай хувилбар бараг байх боломжгүй. Иймээс ч өнөөгийн нөхцөл байдалд гаргаж болох хамгийн зөв шийдэл бол АН-ын Улсын Дээд Шүүхэд бүртгэгдсэн даргыг энэ хэвээр нь үлдээн, харин тус намын манлайлан байгуулах МЕГА ЭВСЭЛ-ийн тэргүүнээр сонгогчдын дийлэнхийн саналыг авч чадах, тэдэнд итгэл найдвар төрүүлж чадах улс төрчийг сонгох явдал болно. Улмаар уг лидерийнхээ нэр хүндээр фон хийн, УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх аваас Ардчилсан Нам буюу түүний эвсэл нийт сонгогчдын 40 буюу түүнээс дээш хувийн саналыг авах бодит боломж бий юм.

Улс төрийн аналитикч М.Гал-Арив


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:34

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:34

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

зочин [66.181.160.73] 2023-10-18 18:30:08

Элбэгдорж, Баярцогт гэх мэтийн эрлийзүүд байгаа цагт АН явахгүй ээ. Хэн эрлийз луйварчидад саналаа өгч төрийн жолоонд суулгах юм. Хол рэвтэнэ.

Дараа нь ЯАХ гэж байгаа юм бэ? [66.181.160.90] 2023-10-18 11:17:59

Үзэл бодлын ялгаатай, нийгмийн гарал өөр өөр, баян хоосон нь мэдэгдэгхгүй эрээвэр хурааваар хүмүүсээр ЯАЖ МЕГАА эвсэл байгуулах гэсэн юм бэ? Сонгуульд ялчихлаа гэж бодьё, хэнийх нь хөтөлбөрийг эрхэмлэн хэрэгжүүлэх юм бэ? Баячуудынхныг уу? Ядуу ардынхныг нь уу?

Болд [103.41.93.173] 2023-10-17 12:21:35

ЭХЛЭЭД ТӨРӨӨ АВЧИХ МАШ ЗӨВ САНАЛ БНА. ДАРАА НЬ АЯНДАА АРГА ЗАМУУД ОЛДОНО

Зочин [66.181.182.13] 2023-10-14 16:18:45

Ямар баасны чинь мега эвсэл. Юу ч мэдэхгүй гөлөгнүүд ийм балай юм ярьж бичээд байх шив. Баас,баас,баас

irgen [202.9.40.162] 2023-10-10 20:17:05

Ta narig hench songohgui

Иргэн [202.179.21.225] 2023-10-09 18:14:10

Авилга албан тушаалдхолбогдож бсан хүнийг нэр дэвшихийг нь хасах, . Шинээр нэр дэвшихэд нь ард түмний өмнө зарлаж санал асуулаг явуулж бгаад нэр дэвшүүлчих тэгээд л гүйцээ. Нэг л их том юм яриад бхын Авилгагүй нам болно гэхэд Ард түмэн уухай л гэнэ. Гэтэл одоо бгаагаа хараач Ашиг хонжоо хайсан гараауд л бхын. Ардчилагч гэж өөрсдийгөө нэрлэсэн хөгшчүүл хөөж явуул. Боловсролтой залуус их бна дэмжиж урь. Эх орондоо хийж бүүээхийг уриал залжуусыг авч ир. Улс төрийн алба хаагч хийж бсан хүний хүүхэдийг улс төрд нэр дэвшихийг хориглох хэрэгтэй. /Ард түмний татвараар гадаад улсад сурсан хүн их болсон. /Уг нь бол жоохон л асуудал бгаан шдээ.

Зочин [66.181.184.126] 2023-10-06 09:54:19

Битгий горьд АН гэгч хэн болохоо харуулсан хулгайч,луйварчингийн цуглуулага байсныг ард олон ялгадаг болсон.Баас,баас,баас. Монголчууд мартаагүй шүү.

Зочин [203.98.76.249] 2023-09-25 14:12:41

цоо цоо шинээр улсын төлөвлөлтэй болмоор байна. одооны нам болон хүмүүс чөтгөр рүүгээ тонил

Иргэн [103.57.92.31] 2023-09-22 20:35:52

Авилгач, хулгайч, хужаа Баярцогтоо дарга болгосон энэ наманцарт хэн итгэх юм болоо? Монгол улс авилгалд идүүлж дуусч байгааг олон хүн ойлгоо байлгүй дээ.

Зочин [124.158.66.11] 2023-09-20 20:19:36

мега ховдог гахайнууд л болно

Зочин [222.164.159.189] 2023-09-19 20:11:24

АН олонхи болохоор заавал аллага үйлддэг. Тэгээд болоогүй засгийн газраа хэд хэдэн удаа унагаж заваартдаг. Эцсийн эцэст Маш том хулгай хийгээд зайлцгаадаг. Доторхи хулгайч луйварчидтайгаа тооцоо бодож чаддаггүй "АДГЫН" гарууд шдээ. Ардын банкыг авах гэж оролдсон. Эрдэнэтийг бас хулгайгаар авсан бас Рио той хулгайгаар гадаадад очиж гэрээнд гарын үсэг зурдаг. Яг хохиролоороо гэвэл АН хийсэн гай МАНыхнаас илүү Монгол улсыг алж байгаа... Ёстой л цөөнх болж холоос хуцаж боргож байвал таарсан новшнууд. Уг нь дотроо нэгдэж чадвал ч ....

Кх! [103.57.93.189] 2023-09-17 22:45:28

ЛИДЕРүүд нь ПИДЕРүүд болохвийдээ.. ПИДЕР гэж эр 2 гомоогийн эмийн дүрд ордгийг хэлдэг юмшдээ

Зочин [124.158.69.4] 2023-09-17 18:43:43

баахан гомо хужаа нар нэгдэх юм уу???? ха ха ха

Зочин [202.126.90.149] 2023-09-17 21:29:43

Бас нэг албан тушаал горьдсон,төрийн албаны ямар ч туршлагагүй. үнэндээ юу ч хийх чадваргүй бие тоосон, хоосон цэцрэхсэн нөхөр байна.

гончиг [124.158.70.253] 2023-09-17 17:13:56

цоо шинэ нам байгуулаад ялбал сонгогч бүрт мотоцикл амлах сонгуулийн үеээр тараа архидуул

ц [202.131.233.131] 2023-09-17 18:45:16

хуцдаг бөөс вэ.хөөе

Ж.Онгар [202.179.21.225] 2023-09-17 10:47:43

Маш зөв өө. Гэвч даанч ийм сэтгэлтэй лидер АН-д ховор. Бусад намтай эвсэл байгуулах байтугай, дотроо эвтэй, найртай биш. Алаагүй баавгайн арьс хуваах гэж тэмцэлдэж бгаа. Харин энэ улс төр судлаач залууд баяр хүргье

Сүрэнжав [66.181.160.63] 2023-09-17 14:07:00

АН-ын саяханы зохион байгуулалтаас харахад л Зард гарсан луйварчин Баярцогтыг том дарга болгож байхад яаж ялалт байгуулах вэ дээ. Одоо лидер болж ялах нь өнгөрсөн. Харин жингийн цуваа руу дориухан хуцдаг жингэр л болж

Зочин [124.158.70.142] 2023-09-17 07:22:44

Гантөмөр Боловсролын зээлийн сангаас 2 гүйлгээгээр давхар мөнгө хулгайлсан, баярцогт пязда эх орноо худалдсан.....Энэ намыг 90-ээд оноос дэмжиж санал өгдөг байж байгаад 2016 оноос хойш өгөхөө болих шивдээ. Одоо юунд найдаж санал өгөх вэ дээ. Ман-д биш Оюун-Эрдэнэд саналаа өгнөө.

zochin [98.214.171.138] 2023-09-17 01:32:58

chadaxgyi taraa taniulsaan

Зочин [107.77.236.77] 2023-09-17 00:19:40

Овоо авдаг эр бас гараад ирлээ. Бид байтугай хүн төрөлхтөн төөрч”энэ олон салаа замын алиугаар нь явах вэ” гэж жүжигчин Латип агсан дуулдаг шиг юм болоод байнаа.

Зочин [103.212.118.240] 2023-09-16 21:48:17

Тухайн үед мэдээлэлд ойрхон байсан хүмүүс л ардчилсан нам гэж байгуулаад санасандаа хүрсэн тэр үед ард түмэн, намтай манатай ЗХУ задраад баларч байсан үе, ганц Монгол ч биш сэргэлэн гарууд башийсан шүү ккк

Зочин [202.179.21.243] 2023-09-16 20:18:34

Маш зөв. Үнэнийг хэлсэн байна. Даанч Гантөмөр болон түүний тойрон хүрээлэгчид үүнийг ойлгохгүй. Тэдний толгойд өндөр албан тушаал, их мөнгө л эргэлдэж байгаа

Мөрөөдөх юмдаа. [103.57.93.189] 2023-09-16 12:50:38

Харин тийм ээ. Даан ч чадахгүй л дээ.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.