Шадар сайд С.Амарсайхан "Алтанбулаг" боомтын үйл ажиллагаатай танилцлаа

Aдмин / Улстөр

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Энэ үеэр тус аймаг дахь "Алтанбулаг" боомтын үйл ажиллагаа, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөлийн ажлын явцтай танилцжээ.

"Алтанбулаг" хилийн боомтын барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажлыг 2020 оны долоодугаар сард эхлүүлсэн. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил удааширчээ. Харин өнөөдрийн байдлаар нэгдүгээр хэсгийн авто зам, барилга байгууламжийн ажил 97 хувийн гүйцэтгэлтэй, ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Нэгдүгээр хэсгийн барилга байгууламжид “Ачаа тээврийн шалган нэвтрүүлэх барилга”, “Түргэн муудах бараа бүтээгдэхүүний агуулах”, гаалийн лаборатори, 66 кВт нарны цахилгаан үүсгүүр, гадна дулаан, цэвэр ус хангамжийн ажил болон бусад дэд бүтэц багтаж байгаа юм.

Боомтын барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын хоёр дахь хэсгийн байгууламжийг ирэх оны хоёодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр тус боомтын хүчин чадал 4 дахин нэмэгдэх юм.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нарын яриаг сонсгоё. Цаашид "Алтанбулаг" боомтын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх, 24 цагаар ажиллуулах асуудлаар ОХУ-ын талтай хэлэлцээр хийхээр ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.55.191.194] 2023-09-18 10:24:06

ХИЛИЙН БҮС ДЭХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НЭВТРЭН ӨНГӨРҮҮЛЭХ ХҮЧИН ЧАДАЛ ЧУХАЛ БОЛОВЧ ХАМГИЙН ЭХЭНД АНХААРАХ ЗҮЙЛ НЬ ТЭНД АЖИЛЛАЖ БАЙГАА АЖИЛТАН АЛБАН ХААГЧДЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХҮРЭЛЦЭЭ, АЖИЛЛАХ БОЛОН АМЬДРАХ ОРЧИНД АНХААРЛАА ХАНДУУЛАХГҮЙ БОЛ 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС ЧИНЬ НЭГ Л ӨДӨР СӨХРӨӨД УНАХ ВИЙ ДЭЭ. ТӨР ЗАСАГ АНХААРЧ ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН ДАГУУ ЦАГИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ НЬ ЧУХАЛ БАЙГАА ШҮҮ. ТУШААЛААР, ХҮЧЭЭР ШИЙДЭХ ГЭЭД ЯВАХ НЬ ЦААШИД УЛАМ Л ХЭЦҮҮ БАЙДАЛД ОРУУЛНА ШҮҮ.

Зочин [139.5.217.152] 2023-09-18 09:36:31

Altanbulag mongolyn nuur tsarai boloh yostoi btal bj bgaa tsaraigiin...zugeer l novsh...ter Suhbaatar ni ch yalgaagui...yambii oros tosgon

Зочин [202.126.90.140] 2023-09-17 17:09:40

Хойд хилийн бүсийг яана вэ? Үнэхээр ичмээр гомдмоор бна. Оросоос хил гараад шууд шороотой зам. Шалганы өрөөний хог шороог яана хэлэх юм биш!!!Энд үүрэг гүйцэтгэж бйагаа дарга нар юу хийж суугаагаа хардаа! Гаалийнхны харилцаа, хувцаслах соёл нэг бишээ. Цэх алхаа, инээмсэглээл , хүндлэл гэж даанч алга даа. Ингэж л байдаг гэсэн ялхайж суусан, үл тоосон дээрэнгүй харилцаа ноёрхож бна . Сургалт явуулмаар болжээ.

Зочин [202.126.90.140] 2023-09-17 17:10:40

Тэсэлгүй бичсэнд уучлаарай.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.