ОХУ-д хийсэн Ким Жөн Уны албан ёсны айлчлал өндөрлөжээ

Aдмин / Гадаад мэдээ

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Уны ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал дууслаа. БНАСАУ-ын удирдагчийн галт тэрэг Приморийн хязгаарын нутгаас ням гаргийн орой хөдөлсөн тухай тус хязгаарын засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Мэдээлэлд дурдсанаар, Ким Жөн Ун мягмар гарагт өөрийн хуягласан галт тэргээр Приморийн хязгаарын Хасан өртөөнд хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг Орос-Умард Солонгосын Засгийн газар хоорондын комиссын тэргүүн, Байгалийн нөөцийн сайд Александр Козлов, Приморийн хязгаарын захирагч Олег Кожемяко нар угтан авчээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнтэй лхагва гарагт Амар муж дахь “Восточный” сансрын хөлгийн буудалд уулзаж, хэлэлцээ хийсэн юм. Ким Жөн Ун баасан гарагт Хабаровын хязгаарын Амар мөрний эрэг дээрх Комсомольск хотын Юрий Гагарины нэрэмжит нисэх онгоцны үйлдвэрт зочилж, “Superjet 100” нисэх онгоцыг үзэж сонирхжээ. Дараа нь түүнд зориулж “Су-35” сөнөөгч онгоцоор уран жолоодлогын үзүүлбэр үзүүлсэн байна. Бямба гарагт Ким Жөн Ун Приморийн хязгаарт дахин галт тэргээр иржээ.

Владивостокийн Кневичи нисэх онгоцны буудалд “Ту-160” дуунаас хурдан, стратегийн бөмбөгдөгч онгоц, “Ту-95МС” сэнсэн хөдөлгүүрт стратегийн бөмбөгдөгч онгоц, алсын тусгалын дуунаас хурдан пуужин тээгч “Ту-22М3” бөмбөгдөгч онгоцыг хүндэт зочинд үзүүлсэн байна.

Мөн БНАСАУ-ын удирдагч болон түүнийг угтан авсан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нарт Оросын Агаар-сансрын хүчний шуурхай-тактикийн нисэх хүчний орчин үеийн нисэх онгоцуудыг үзүүлжээ.

Эдгээрээс гадна сайд С.Шойгу “МиГ-31И” пуужин тээгч нисэх онгоцонд суурилуулсан “Кинжал” пуужингийн системийг Ким Жөн Унд танилцуулжээ. БНАСАУ-ын удирдагч мөн “Ту-214” зорчигч тээврийн онгоцыг үзэж сонирхсон байна. Түүнчлэн Владивосток хотноо Ким Жөн Унд "Маршал Шапошников" хөлөг онгоц болон пуужингийн удирдлагын орчин үеийн системийг үзүүлжээ. Ням гарагт БНАСАУ-ын удирдагч “Русский” аралд хүрэлцэн ирж, Алс Дорнодын их сургууль болон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд нээгдсэн “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэнг үзэж сонирхлоо. БНАСАУ-ын удирдагч хамгийн сүүлд 2019 онд ОХУ-д айлчилсан билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [173.66.93.130] 2023-09-23 08:57:19

Орлсстой найзлаад өөдөлсөн улс нэг ч байдаггүйг энэ махан толгойт мэддэггүй юм байхдаа хөөрхий

Зочин [173.66.93.130] 2023-09-20 19:43:47

Тийм л дэ орос монгол хойд со 3 ч хүчтэй шүү ха ха

Зочин [203.17.23.197] 2023-09-19 18:08:30

Бахархмаар залуу шүү

Зочин [24.130.131.106] 2023-09-19 03:13:19

Хүн олон нь өлсгөлөн байхад энэ тэнэгт зэвсэг л сонин байгаа юм байхдаа.Рсодтөөр гайхуулах юуч байхав дээ.Бүгд хоцрогдож үеээ өнгөрөөсөн зэвсгүүд.Яаж хөгөө хөлдөө чирж байгааг ньэлхй харж байна

монгол [202.179.27.44] 2023-09-19 15:19:33

Тэнэг амьтан вэ чи

Зочин [66.181.176.250] 2023-09-19 12:25:03

Дэлхийд хүчний тэнцвэртэй байдлыг хадгалах маш том бодлого хэрэгжиж байдгийг энэ тэнэг яаж ч мэдэх билээ. БНАСАУ-д ямар ч өлсгөлөн байхгүй, минималист хэрэглээний соёлд дассан ард түмэн. Харин цөмийн хүчирхэг зэвсэгтэй энэ улс байгаагийн буянаар АНУ ганцаараа дарангуйллаа тогтоож чадахгүй байгаа юм. ОРОС,ХЯТАД, ЭНЭТХЭГ, БНАСАУ-тай бараа бараандаа явж байж манай улс ТУСГААР байна. Ер нь АНУ-ын гар хөл АНУС юу ч хийж мэднэ, болгоомжтой л байя.

оноч [202.5.202.2] 2023-09-19 11:37:00

aa тийм бхоо... Бид энд ч алж өгч бнө. хүн ардаа бодоод. манайхаас сураасай.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.