АРГАЦААХ, БҮТЭЭХ ХОЁРЫН ЯЛГАА БУЮУ ҮЗЭЛ САНАА

Aдмин / Улстөр

Үндэсний томоохон гэгдэх зарим компаниуд, улс төрчид ядуурал, ажилгүйдэл, хямрал бууруулах арга зам, үзэл санаа нь туйлын ялгаатайг ажиглахад Монгол Улсын үндэсний сэргэн мандалтад дургүй хэсгийнхэн хулгайн замаар хуримтлагдсан хөрөнгө мөнгөний өчүүхэн хэсгийг туйлдсан давхарга руу хоол, хош, хоргодох байр мэтээр төсөр зардлаар шийдэж түүнээ тэнгэрт тултал магтуулж сурталчлан "хуурамч" баатрын дүрд тоглоцгоож, далдуур уламжлалт үнэт зүйлийг углуургаар нь муучлах замаар устгахыг санаархан, хяналтгүй, зарчимгүй, хуульгүй уул уурхайд дулдуйдсан шинэ боолчлолын замыг дэмжиж, нэг нүүрээрээ эдийн засаг, зах зээл, гэрээ хэлцэл мэддэг шийддэг боловсролтой сэхээтний дүрд, нөгөө нүүрээрээ бүгдийг захирагч эзэн хааны сууринд суухыг санаархаад зогсохгүй төрийн өндөр дээд албыг залилан, хулгай, луйвар, бузар буртагт автуулж, гар хөлөөрөө дамжуулан бүх салбарт нөлөөллөө бэхжүүлж, Монголчуудын зориг зүрх, итгэл найдварыг бөхөөхөөр чармайх...

Үндэсний үзэл, үйлдвэрлэл, бүтээмжийн сэтгэлгээ Монголын ард хөрсөнд соёолтол амь нас, нэр төр, хувийн эрх ашгаа зольсон цөөнгүй эх орончид үеийн үед тодорцгоож, тэмцэл зүтгэлийн зам нь түүхийн хуудаснаа шүүгдэн тодорч ардчиллын буянаар үнэн улам тодорчээ.

Манжийн эрхшээлийг гэтлэхэд хоёр зуун жил туулж зоосны нүхээр сүлбүүлж зогсоогоороо шоронд нөгчих, харийн гянданд тамлуулж, Оросын улаан коммунизмын шуурганд 20-30 мянгаараа хядагдаж буудуулах, хар залуугаараа Зориг агсан шиг өөрийн гэртээ өрцөндөө сийчүүлж үхэх хүртлээ, 90 оны ардчилсан хувьсгалаар нэгэн үеийнхэн хүн шиг амьдрах эрхээ бусдад монжуулан өдий хүртэл тэмцэж зүтгэн чоно шиг амьдарцгаах гүн учир шалтгаан хийгээд үнэт зүйл бол эрх чөлөө тусгаар тогтнолын суурь багана үндэсний үзэл, бүтээмжит эдийн засаг, чинээлэг, оюунлаг ард түмэн.

Хэрвээ эх орончид аль нэг гүрний даалгавар биелүүлэгч, хэн нэгний дуулгавартай зарц болсон бол хэзээ ч сонор соргог, сод өгөгдөлтэй Монголын ард түмэнд үнэлэгдэхгүй хайрлагдахгүй, үйл хэрэг нь хүлээн зөвшөөрөгдөхгүй. Бүтээмж, аргасаам хоёрын ялгаа эзэрхийлэн устгах, эрхшээн захирах шунал, санаархал ба эсэргүүцэн тэмцэж үлдэх, эх орныхоо ирээдүйн дархлааг баталгаажуулах эх түүхийнхээ өмнө хүлээх үүргээ үл умартах хүсэл, зүтгэл юм.

Д.Энхбат


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.