УИХ чадамжгүй болоход улс орон СҮЙРЭХИЙН эхлэл

Aдмин / Улстөр

Парламент нь хууль тогтоох эрх мэдэл эдэлдэг нийгмийн тогтолцоонд Улсын их хурал эрх зүйн чадамжаар үлгэр жишээ болох ёстой. Гэтэл Монголд сүүлийн жилүүдэд энэ ойлголт жил ирэх тусам улам бүдгэрсээр. “Их хурал”-ын гишүүдээс авлигын хэрэгт шууд болон шууд бусаар нэр холбогдоогүй хүн бараг байхгүй болсон нь даанч эмгэнэлтэй. Улс орны аюулгүй байдалтай холбоотой өнөөгийнх шиг нөхцөл байдалд УИХ аль хэдийн дүгнэлт өгч, гарц гаргалгаа олж, хариуцлагын хэв шинжийг шударга мөрдүүлэх дээр бага ард түмний үүргийг маш сайн гүйцэтгэж байх ёстой.

Гэвч чуулганы танхим бүхэлдээ хэн нь хэнээс илүү ухаантай вэ? Гэсэн уралдаан зарласан юм шиг гишүүд хоорондоо цэц булаалцахад дийлэнх цаг хугацаа нь үрэгдэж байна уу.

Улсын их хурлын тухай хууль:

3.1.Улсын Их Хурлын үндсэн зорилт ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино. Энэ хууль, зүйл заалтад ард түмэн улсын их хурлаар дамжуулан засаглах эрхтэйг заасан байна. Ард түмний хүсэж шаардсаар байгаа хамгийн чухал шаардлагыг ч энэ зүйл заалтад тусгасан.

Парламент нүүрсний хулгайч нараа ил тод, шударга, ардчиллын зарчимд нийцүүлэн илрүүлж, шийдвэрлэж ажиллахыг Улсын их хурлаас тодорхой шаардсаар байгаа. Гэтэл парламент энэ тал дээр ганц нэг хуулийн заалт өөрчилсөн болоод арга саам хийж өнгөрүүлэх байдлаар хандах шиг.

Тодорхой асуудалд дүгнэлт, шийдвэр гаргах эрх Улсын их хуралд хангалттай бий. Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрх баригч намд улс төрийн зорилгоор ашиглах эрхийг гайхалтай хурдтай нээж өгдөг УИХ ард түмний шударга ёс нэхсэн олон дуу хоолой, байнгын шаардлагад дорвитой ажил хэрэгчээр хандах хэрэгтэй.

Д.Энхбат


Сэтгэгдэл

Зочин [139.5.218.212] 2023-09-21 17:27:53

Төрийн эрх барих дээд байгууллагад уг нь Монголын оюуны,мэргэжлийн сор болсон хүмүүс л очих ёстой батал манайх мөнгөөр асуудлыг шийддэг төрийн түшээ гаргадаг болсоноор ийм л арчаагүй байдалд орлоол доо,Гаргаж буй хууль нь чанаргүй,бусад хуулиудтайгаа авцалдаж уялддаггүй,амьдралд нийцдэггүй учраас зүгээр л хууль үйлдвэрлэдэг болсон гэмээр шахуул болчихсон юм уу гэмээр айдалч хааяа ажиглагддаг,уг нь нийгмийн болж бүтэхгүй харилцааг соргогоор олж тотоон түүнийг яаж зөв залах ьэ гэдгийг л эрхэм болгосон хууль төрж байвал гэж иргэн хүнд бодогдох.

Зочин [202.21.107.3] 2023-09-20 21:37:59

126 болохоор бүр хэцүүдэнэ яана даа

Зочин [202.9.47.62] 2023-09-20 20:04:46

Монголд америкийн дүр эсгэсэн ардчилал нутагшаад 33 жил өнгөрч байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.