И.Мөнхжаргал: Тэнүүн Огоо ХХК-ийн А.Ганхуяг нийтийн тээврийг бизнес болгож, мафийн системд оруулсан
Нийслэлийн түгжрэлийг хариуцсан сайд Ж.Сүхбаатар, хотын дарга нарыг шалгуулахаар АН-ын дэд дарга И.Мөнхжаргал, улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Одонтунгалаг нар АТГ-т хандлаа.
АН-ын дэд дарга И.Мөнхжаргал "МАН-ынхан дотооддоо хариуцлага ярьж чадахгүй. Тиймээс хуулийн байгууллагад гомдол гаргаж байна. Хулгайч нар аа, аятайхан байгаарай. Иргэдийн эсрэг хийж байгаа гэмт хэрэг чинь хэрээсээ хэтэрлээ. Нэгнээ хаацайлж, хамгаалж явсаар иргэд та нартай хариуцлага ярих цаг ирнэ шүү.
Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Одонтунгалаг: Би нийтийн тээврийн салбарт ажиллаж, төрийн өмчийн гурван компанийг удирдаж явсан хүний хувиар болж байгаа үйл явдалд үнэхээр харамсаж байна. Автобусны худалдан авалт бол ард түмний эсрэг аюултай гэмт хэрэг. Тэнүүн Огоо гэдэг компани энэ аютобусуудыг нийлүүлсэн гэх мэдээлэл байна. Нийтийн тээврийн стандартыг маш сайн мэддэг компани. Гэтэл энэ компани олон улсын стандарт, хүний аюулгүй байдалтай холбоотой гэдгийг мэдсээр байж 30 жилийн насжилттай автобус оруулж ирснийг ноцтой гэмт хэрэг гэж үзэж байна.
Нийтийн тээврийг бизнес болгож, мафийн системд оруулсан хүн бол Тэнүүн Огоо компанийн А.Ганхуяг. Энэ хүн салбарын эрх ашгийг зөрчиж, хуучин автобус авчирсан нь гэмт хэрэг.
Стандартаар нийтийн тээврийн автобус 12 жилийн насжилттай байх ёстой. БНСУ-д зургаан жилийн стандарттай. Гэтэл стандартыг зөрчиж, хүний амь насанд аюултай нөхцөл үүсгэх автобус худалдаж авсан учраас ард түмнийхээ өмнөөс хуулийн байгууллагад хандаж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.143] 2023-10-02 11:28:27
Яахаараа хувийн компаний захирал төрд нөлөөлнө гэж? Төрийн ажил хийж буй нөхөд л нийлж бгаад идсэн байлгүй дэ ТэнүүнОгоогийн захирал өөрийнхөө хийнэ болгон гэсэн бүхэндээ өөрийгөө зориулж яваа Дэнжийн 1000 залуу шдэ
Zochin [103.242.47.86] 2023-09-30 18:52:08
Umnuh darga n ajliin bairandaa arhind hordoj uhsen biz de naad darga chin nuhsan bha.
Зочин [202.126.89.115] 2023-09-30 18:12:10
Оруулж ирсэн газар бол угаасаа л үйлдвэрийх гэж гүрийнэштээ энэ хогын хулгайч нарыг шорондоо хийгээчээ өмхий данх нянбактёраа
Иргэн [202.126.88.107] 2023-09-30 11:14:25
3 дагч гадны улсаас мэрэгжилийн шинжээч ( ААН) авч ирээд шинжлүүлэхэд бүх зүйл тодорхой бно төлбөрийг нь буруутай тал төлнө, тэрний дараа буруутай этгээд нь хариуцлага хүлээхэд болчих юм биш үү