ТҮГЖРЭЛИЙН САЙД “ТӨРИЙН НУУЦ”-ЫН НЭР БАРЬЖ ТӨЧНӨӨН АВТОБУСНЫ МӨНГИЙГ ЯАСАН БЭ?
Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлд 600 автобус шинээр нийлүүлэхээр гэрээлсэн гэх БНСУ-ын DAEWOO компаниас нийлүүлсэн автобус нь хуучин буюу 1993 оны загварыг будаж янзлаад Монголд худалдсан нь сүүлийн өдрүүдэд ихээхэн шүүмжлэл дагуулсаар байна. Түгжрэл,агаарын бохирдол бууруулахад тодорхой хэмжээгээр эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж тооцоолсон автобусны парк шинэчлэл ийнхүү авлигалын томоохон сүлжээ болж хувирав уу гэх хардлага олон нийтийн дунд хүчтэй хэвээр байна.
Хардлагыг батлах мэт автобусны худалдан авалтыг “Үндэсний аюулгүй байдал”-д хамааруулан тендергүй шууд худалдан авалт хийсэн нь нүүрсний хулгай, бусад нууцад авагдан улмаар хулгайн шинжтэй үйлдлүүдийн нэгэн адил ямар ч шийдэлгүй замхрах тийшээ хандах магадлалтай.
Өчигдрийн байдлаар автобус худалдан авахад хамтран ажилласан гэх “Тэнүүн огоо ХХК”-ны захирал Ганхуяг гэгчийн гэрт нэгжлэг хийж, хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа ба мөн нэр бүхий нийслэлийн худалдан авах ажиллагааны болон холбогдох газрын дарга нарыг байцааж эхэлсэн гэдэг мэдээлэл хэвлэлд бичигдээд байна.
2023 оны 9 сарын 29-ны өдөр НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам, "Худалдан авах ажиллагаа Үндэсний аюулгүй байдалд хамааралтай байна гэдэг ТЕГ-аас нийслэлийн Засаг даргын Тамгын газар зөвлөмж ирүүлсэн байдаг. Иймд худалдан авах ажиллагааны тухай хуулийн 3.4-д хамааруулах нь зүйтэй гэж Тагнуулын байгууллагаас зөвлөмж ирүүлсэн энэ дагуу Нийслэлийн засаг дарга Үндэсний аюулгүй байдалд хамааруулж худалдан авалт хийсэн. Нууцад хамааруулсан зүйл байхгүй" гэж мэдэгдсэн аж.
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 3.4 Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй. Иймд тендер зарлалгүй “Үндэсний аюулгүй байдал”-д хамааруулан шууд худалдан авалт хийсэн нь хэдий төрийн нууц биш ч худалдан авах ажиллагааны бүх явц хаалттай явагдана гэсэн үг үү???
Солонгосын тал “Бид уучлал хүсэж байна. 2012 оны автобус нийлүүлэхдээ ганц нэг будагны алдаа гаргасан байх…Тэрийгээ эргүүлж татна. Манайх хуучин автобус зараагүй.Алдаатайг нийлүүлсэн учир нь Монголын талаас дэндүү шахамдуулснаас боллоо…30 жилийн өмнөх автобус нийлүүлж байна гэх мэдээллийг уншаад гайхсан.Элчин сайдын яамаараа дамжуулаад шүүхэд хандана…” гэх зэргээр мэдэгдэх нь үгэн дотор үг, үхэр дотор гиваа гэгчээр нийслэл хариуцсан сайд Ж.Сүхбаатарын хууль бус ажиллагааг шууд бусаар илчилж, ямар нэг асуудлыг шүүх хуулийн хүрээнд шийдэх хүсэлтэй гэсэн нь тун нясуун хоёр үзүүртэй зүү шиг хандлагаа илэрхийлжээ гэж харагдахаар.
Тэнүүн огоогийн хувьд гарсан шүүмжлэл, хардлагуудыг үгүйсгэсэн бол ямартай хуулийнхан тэднийг шалгаад,нэгжээд асуудлын ул мөрийг лавшруулахаар шийдсэн бололтой. Гэвч эрх баригч намын аль нэг том сайдын нэр холбогдоод унангуут таг гацчихгүй л бол эл хэргийн бүх сэжүүр ил цагаан байх шиг. Ажлаа хурдан хийдэг сайн түшмэдийн хуурамч дүрд тоглож,зүгээр ч үгүй улсын төсөв, татвар төлөгч ард түмний мөнгийг дээрэмдэн,хулгайлах арга замаа улсын аюулгүй байдал, төрийн нууцад хамааруулаад хээв нэг зувчуулж амь зогоогчдын үүрэгт ажлыг үтэр өгүүлэн, буруутнуудын хуул бус хөрөнгийг шувтлан зохих хариуцлагыг хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ.
Д.Энхбат
Сэтгэгдэл
Bayraa [66.181.186.182] 2023-10-04 23:30:37
Ene tvgjirliin said nertei narnii banidiig haa taarsan gazar n chuluugaar shidelj alah tun mongolchuudaa oor arga baihgvi gvitsee
Зочин [66.181.160.13] 2023-10-04 15:22:01
Олон түмэн минь дээ энэ түгжрэл хүн бүрд хамаатай, хүн бүр л бухимдаж, цаг хугацаагаараа хохирч байна. Гэтэл түгжрэлийн сайдад бол тэр асуудал чухамхүү хамаагүй юм байна. Ард иргэд хөдөлгөөнд түгжирнэ үү байна уу ер хамаагүй , гол нь тийм ажил хийнэ гэж өгч байгаа мөнгө л чухал, болохоо байх үед огцорлоо гэж сүр дуулиантайхан мэдэгдэл хийхэд л олны анхаарал өөр тийшээ болно. Сайхан байгаа биз өнөө мөнгө хаашаа орсоныг ёстой сайд чөтгөр хоёр л мэдэх байх
Зочин [203.98.76.249] 2023-10-04 09:48:38
энэ салга зам дээр тавьсан шоронгийн хашлагаа аваад шорондоо өөрийгөө тойруулж тавь.
Зочин [139.5.217.152] 2023-10-03 08:23:37
КҮЭЭЭ ЭНЭ Н.ЭЭХБАЯР ГЭЖ ЁСТОЙ САЛЖ ХАГАЦАДГҮЙ ХҮҮР ЮМАА ТӨРӨӨС ЗҮҮГДЭЭЛ ХОР НАЙРУУЛААЛ ЁСТОЙ ЗАЯАГҮЙ ШУНАЛТАЙ ГИЧИЙ ВЭЭ. СҮХБААТАР Ч ЯАЛТАЧГҮЙ Н.ЭНХБАЯРЫН ХОТОЧ НОХОЙ Л ДОО.САНААТАЙ ХОТ НИЙСЛЭЛИЙГ БУЗАРЛАЧИХ ШИГЭЭ ЁСТОЙ ЭНХБАЯРЫН ӨС ХОНЗОН ОДОО Ч БАЙСААР БАЙГАА ЮМУУ БУРХАН МИНЬ МАН-ЫГ ХОРЛОХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ Н.ЭНХБАЯРЫН ШИДСЭН ЧУЛУУ ГЭЖ ГАДУУР ЯРИАД БАЙГАА НЬ ҮНЭН БОЛЖ ТААРАХНЭЭ
Зочин [192.82.64.220] 2023-10-02 14:16:27
огцрох багадна, хохирлыг хэмжээгээр эрүүгийн хэрэг үүсгэх бүрэн үндэслэл байна
Зочин [66.181.180.203] 2023-10-02 13:57:16
Сүхбаатарыг Н.Энхбаяр цоо шинэ дэлхийд байхгүй сайдын орон тоо бий болгож тавиулсан. Урд нь нэг сайд залуу бас Энхбярын өмнөөс авилгын хэрэгт холбогдож байсан. Энхбаярыг шалгах хэрэгтэй
зочин [59.153.114.253] 2023-10-02 12:11:07
утаа нь арилахгүй түгжрэл нь буурахгүй байгаа нь шатны гишгүүр мэт дарганцаруудын луйварын гол ашиг нь болж байна болсоор ч иржээ
зочин [202.126.89.126] 2023-10-02 10:27:49
НАСААРАА НАМЫН МӨНГӨ ИДЭЭД ХАНАДАГГҮЙ Ж.СҮХБААТАР ОДОО БОЛИОЧЭЭ БУРУУГАА ХҮЛЭЭГЭЭД АЖЛАА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БҮХ АВТОБУСАА БУЦАА ДАВАРСАН АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛСОН ХҮН ИЧИХ БУЛЧИРХАЙ БНА УУ ТЭНҮҮН ЛОГОО ЧИНЬ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ДАМПУУРСАНЫГ МЭДСЭЭР БАЙГААД Л УЛАЙМ ЦАЙМ ХУЛГАЙ ХИЙХЭЭ ЗОГСОО АТГ ЭНЭТЭР НЬ ШАЛГААД ХОРИОЧЭЭ