Судлаач Ганаа: Бодлогогүй төрийн гутамшиг

Aдмин / Улстөр

Монголын “Тамгагүй төр”жүжгийг хориглож, жүжгийн багийг хөөснийг монголчууд ихэд түгшин хүлээж авав. Монголчууд энэ явдлыг хятадуудын бүдүүлэг, дээрэнгүй зантай холбож байгаа боловч үнэндээ бол соёл, урлаг, түүх, үзэл сурталтай огт холбоогүй юм.

Үнэхээр ч улс төр, дипломатын практикт байж боломгүй, хачин хатуу ширүүн, эрс тэс, уурлаж хилэгнэсэн явдал болсон. Яагаад ? Ийм том үйлдлийг гэв гэнэт уур нь хүрсэн хятад түшмэл хийдэггүй, харин Хятадын төв засгийн зүгээс санаатайгаар хийсэн нь тов тодорхой байна.

Хэрэв асуудлыг ингэж том зургаар нь авч үзвэл Монголын тал Хятадуудын дургүйг хүргэсэн нэг буюу хэд хэдэн ноцтой үйлдэл хийжээ. Харин энийг олоход амархан. Миний баттай итгэж байгаагаар Монголын тал дараах асуудлаар Хятадуудын дургүйг хүргэсэн. Үүнд:

Нэг. IX болон X Богдыг тойрсон 30-аад жилийн будлиан, үүнтэй зэрэгцүүлэн Ц.Хуланг шоронд хийсэн.

Богдыг залах гэж 30-аад жил хийсэн хөгийн ичгүүртэй адал явдлыг би “Шарын шашны институтын хямрал ба Монгол” өгүүлэлдээ дэлгэрэнгүй өгүүлсэн. Ц.Хуланг шоронд хийхдээ: “гадаад улсын тагнуулын байгууллага, тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэсэн үндэслэл гаргасан. Манай албан мэдээнд дурдсан “гадаад улсын тагнуулын байгууллага” гэдгийг усан тэнэг лалар ч гэсэн “хятадын тагнуул” гэж ойлгоно.

Ийнхүү манай “яруу алдарт” Тагнуул, шүүх стратегийн түнш Хятад улсыг манай улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж шууд дүгнэв. Чин үнэнийг хэлэхэд эх зах, хөл толгойгоо алдсан манай шиг замбараагүй улсыг тагнаад байх ямар ч шаардлага байхгүй. Бүх юмаа ил авчихаж болж байхад нууцаар тагнуулдах бол “илүү зан” юм. Хятадууд өөрийн “тагнуул” Ц.Хулангаа өмөөрөөд байгаа юм биш, харин монголын төр албан ёсоор “тагнан туршсан” гэж дүгнэсэнд уурлаж байгаа гэж бодож байна.

Хоёр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саявтар АНУ-д айлчлахдаа “онц чухал ашигт малтмал, нэн ялангуяа газрын ховор элементийн (ГХЭ) олборлолтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх” талаар тохиролцож, “нээлттэй тэнгэр” агаарын тээврийн хэлэлцээр байгуулав.

Хятад, АНУ хоёр ГХЭ-ээр олон жилийн турш дайтаж байгааг хүн бүр мэднэ. Одоо энэ дайн улам ширүүсч байна. Яг энэ үеэр Монголын тал “ГХЭ-ээр бид АНУ-ын талд орно” гэж хэлбэл Хятад баярлахгүй нь мэдээж. ОХУ- ч гэсэн жигтэйхэн дургүй байгаа. Монголд ГХЭ олборлоод түүнийгээ шууд нислэгээр АНУ-д хүргэх гэвэл лав л 2 хөрш зөвшөөрөхгүй.

Хэн нэгэн либерал “Бид тусгаар тогтносон улс. Хэнтэй, ямар худалдаа хийхээ хэнээр ч заалгахгүй” гэж омогдох нь гарцаагүй. Агуу том Орос гэхэд л хий, нефьтээ дуртай газартаа зарж чадахгүй сууж байна. Энэ дэлхий дээр “бүрэн чөлөөт худалдаа” гэж байдаггүйг ойлгох цаг болсон.

Гурав. Ромын Папын айлчлал. Ямар нэг түүхэн холбоо байхгүй шахам, мөн цаашдаа бат бэх холбоо тогтоох боломжгүй, сүсэгтний тоо хэт цөөн Монголд айлчлах нь улс төр, үзэл санааны ач холбогдол багатай. Манайд католик шашин шүтдэг 1500 орчим сүсэгтэн байдаг. 1500 сүсэгтний төлөө Пап айлчлаа юу гэвэл үгүй. Энд илт улс төрийн зорилго байсан. Гэтэл энэ айлчлалыг Монголын төр засаг ихэд хөөрөгдөв. Д.Баярхүү мэтийг монголын дипломат уу, Ромын Папын хэвлэлийн төлөөлөгч үү гэдгийг ойлгоход хүнд байлаа. Хятадууд Ромын Папад нэлээд хүйтэн хөндий ханддаг. X Богдын будлиан дуусаагүй байхад бараг зэрэгцүүлээд Ромын Пап айлчилж байгаа нь Хятадыг өдсөн хэрэг мөн. “Та нар манай Далай ламыг айлчлуулдаггүй юм бол бид Ромын Паптай найзална. Чаддаг юм бол эсэргүүцлээ илэрхийлээч… ” гэж хэлсэнтэй агаар нэг.

Энэ болон энэ мэт хөгийн үйл явдал хуримтлагдсаар байгаад “Тамгагүй төр” жүжгийн багийг хачин бүдүүлгээр хөөж байна даа. Хятадууд ихэд дургүйцэн уурласан нь илт…

Үүний нөгөө талд эдийн засаг болон бусад олон салбараа Хятадын мэдэлд алдчихсан чинь худлаа юу ?

Одоо яахав ?! Үнэхээр тийм сүрхий төрийн бодлоготой, төрийн нууцтай юм бол нэн даруй Хятадын талд эсэргүүцэл гаргаж, тайлбар шаардах ёстой. Ингэж чадахгүй гэдэгт би итгэлтэй байна. Манай “агуу их” төрийн түшээд нар үхтлээ айчихсан, чимээгүй өнгөрөхийг илүүд үзнэ гэдэг нь эргэлзээгүй.

Ингэж айх байсан юм бол бүр эхнээсээ хөршийнхөө дургүйг хүргэсэн, хачин тэнэг гадаад үйлдэл хийхгүй байх чинь яасийм. Манай улс Хятад болон АНУ-тай аль болохоор сайн харилцахыг хичээх ёстой. Гэхдээ аль нэгнийх нь шахалтаар нөгөө хөршөө өдөж, тэдний эрх ашгийг дорд үзсэн үйлдэл хийж болохгүй.

Хятад, АНУ, ОХУ гуравт нэгэн зэрэг таалагдах бодлого явуулах нь тун хэцүү. Гэхдээ арга эвийг нь олоод байх бүрэн боломжтой.

Томчуудын хооронд хов хутгаж, муудалцуулдаг эрхийн тэнэг хүүхэд шиг байхаа боль. Үүний тулд гадаад бодлогынхоо шинэ үзэл баримтлалыг боловсруул. Гэхдээ Та нарын толгой хүрэхгүй ч шившигт орохгүй байгаад байж болох л доо…

Судлаач Х.Д.Ганхуяг.

2023 оны 09 дүгээр сарын 30

Эх сурвалж: https://gankhuyag.com/ блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/- ээс уншина уу?


Сэтгэгдэл

enhee [202.21.107.45] 2023-10-05 03:24:09

Ailchilal buruu bish , gevch hovor shoroonii tuhai bodlogogui uildel hiisen n unen ! uuniig 2 hursh lavtai zuvshuuruhgui n oilgomjtoi , strategiin iim chuhal edeer ingej ilen dalangui neelttei heleltseer hiij bgaa n unen gadaad hariltsaand sev suugaj bn ! bid 2 hurshuus salaad yvahguigees hoish bologoo zuv nuhatstai shiidej bh n ulsiin ayulgui baidald tustai shuu gej tsag ymagt bodoh heregtei ! muugaar bodhod gazar nutgaa dainii talbar bolgo ard tumenee suiruulj bolohgui ee !

Зочин [139.5.219.184] 2023-10-03 09:59:02

ДҮНХҮҮ ХҮРЭЛСҮХЭЭР АХЛУУЛСАН МУЛГУУ ТӨРИЙН МУНХАГ ҮЙЛДЛИЙГ АЛИЙГ ХЭЛЖ БАРАХ БИЛЭЭДЭЭ. ХУДХАН Л ЭДНИЙГ ЗАЙЛУУЛАХ НЬ ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭХ ШҮҮР ЮМДАА

Bodlogo [202.126.90.147] 2023-10-03 08:58:08

Bodyo

Зочин [66.181.182.162] 2023-10-03 08:55:58

Ардчилалыг зүхээд хараагаад байдаг хүмүүс сайн ойлгосон байлгүй. Дуртай жүжигээ үзэж бна . Найруулаад театртаа тавьж байна . Төр засагаа харааж зүхэж бна . 2 хөршид бол шууд шоронд орох үйлдэл .

Зочин [66.181.179.42] 2023-10-02 17:04:16

ГАНАА СУДЛААЧ ЭНЭ УДАА АРАЙ ЗӨӨЛРҮҮЛЖ ХЭЛЖЭЭ. ЗҮЙ НЬ БОДДОГОГҮЙ ТӨР ТӨДЙГҮЙ ТОЛГОЙГҮЙ, ЭХ ЗАХАА АЛДСАН ГУТАМШИГТ ТӨР ГЭЭД ХЭЛБЭЛ ҮНЭНД МАШ ОЙРТОНО

Baatar [202.126.90.110] 2023-10-02 15:28:52

Mash zob gej bodoj bna shaltaggyi tiim yum bolohgyi

Зочин [66.181.161.52] 2023-10-02 13:05:56

Тэр жүжиг нь ч гэсэн нэг халуухан юм. Зүгээр үед ч Хятадууд тийм юм үзээд дургүйцнэ. Ганц Хятадууд ч биш эрүүл ухаантай хүн тийм юм үзэх гэж дурлахгүй.

Зочин [203.98.76.249] 2023-10-02 10:43:58

толгойгүй төрийн биеийг үхүүлж булаад шинэ толгой сийрэг төрийг цогцлоо

Зочин [66.181.189.52] 2023-10-02 10:31:50

Толгойгүй төрийн чадвар нь энэ?????


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.