Б.Чойжилсүрэн: 2025 оны хавраас эрчим хүчний нөөцтэй болно

Aдмин / Улстөр

Олон жил алдагдал хүлээгээд байгаа цахилгаан, эрчим хүч, дулааны үнийг зах зээлийн зарчмаар нэмж, өөрийн өртөгт нь хүргэх талаар удаа дараа ярьж байгаа ч энэ жилдээ нэмэхгүйг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэвлэлийнхэнд дуулгалаа. Цахилгаан, эрчим хүчний хэрэглээ бодит, суурь хүчин чадлаасаа даваад байгаа тул эхний ээлжинд өвлийн оргил ачааллын үеийг давах үүднээс Сонсголонд 80 МВт-ын станц ашиглалтад оруулж байна. Иймд хэрэглээний нөөц өнгөрсөн оныхоос 6-7 хувиар нэмэгдсэн ч хэрэглээний хязгаарлалт хийх хэмжээнд хүрэхгүй аж.

Тэрбээр, “Эрчим хүчний системийн байгууллагууд энэ жил 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа. Харин цар тахлын дараах хямрал аажмаар арилж, аж ахуйн нэгжүүдийн орлого тогтворжин, эдийн засаг сайжраад ирвэл, 2024 оны эхний хагас жилд үнэ нэмэх тухай ярих байх.

Ирэх оны дөрөвдүгээр улиралд багтаан 300 МВт-ын хүчин чадалтай станц ашиглалтад оруулснаар 2025 оны хавраас эрчим хүчний нөөцтэй болж эхэлнэ” гэлээ.

Нийслэлийн бондын 31.7 тэрбум төгрөгөөр хагас коксжих нүүрсний 24500 тн бүтээгдэхүүн оруулж ирэн, 12 дугаар сарын 15-наас ирэх оны хоёрдугаар сарын нэгний хооронд ХУД-ийн Нисэх, Яармаг болон Налайх, Багануур дүүргийн айл өрхүүдийн түлшинд хэрэглүүлэхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.