Л.Энх-Амгалан: Болдогсон бол бүх төрийн албан хаагчийн цалинг 1000 доллар болгомоор байна...

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

Энэ үеэрээ тэрээр: "Монголын багш нарын болон шинжлэх ухааны үйлдвэрчдийн холбоотой л бид нар хэлэлцээрт орох хуулийн зохицуулалттай. Түүнээс бус ямар нэг хууль бус байгууллага гарч ирж хууль бус шаардлага тавьж болохгүй. Хүн бүр хуулийн дор амьдрах ёстой. Уг нь зорилго зөв, гэхдээ арга нь буруу байна. Хууль бус ажил хаялт зарлавал хууль хяналтын байгууллагад хандахаас өөр замгүй. Уг нь болдогсон бол үх төрийн албан хаагчийн цалинг 1000 доллар болгох юмсан гэдэг хүсэл хүн бүхэнд л байгаа гэж ойлгож байгаа шүү дээ. Монгол Улсын төсөв өөрөө 19 их наяд төгрөг. Нийт цалингийн зардал нь 5.1 их наяд. 5.1 их наядаас боловсролын салбарын 98 мянга орчим ажилтнуудын зардал 1.7 их наяд байдаг. Энэ жил дахиад цалин нэмэгдэж байгаа. 2024 оны төсвөөр төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмнэ. Цалин хөлсний бодлого Засгийн Газрын нэг цонхны бодлогоор явна. Аль нэг салбарын сайд нэмэхгүй. Гүйцэтгэлийн үнэлгээнээс нэг ч алхам ухрахгүй." гэв.

С.Сарнай


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-10-04 09:32:45

76, ТУЗ, 3 гахай гээд цүхничд төрийг самарахаа байчуул бид өөрсдөө цалингаа олоод татавараа төлөөд байна шүү дээ. 3сая хүний боломж ирээдүйг нь хулгайлж байхад яаж орлого олох бэ дээ. самар л гэхэд төрийн сангаар хүүхдийнхээ төлбөрийг төлүүлсөн байдаг шүү дээ.

зочин [202.9.46.59] 2023-10-03 16:33:10

энэ сайданцарын нам хулгайч биш байсан бол цалин юун 1000 доллор

зочин [202.179.27.36] 2023-10-02 17:02:11

Зөв шдэ. Багш нар дандаа цалин ярина. Өөрсдийгөө хар, ямарч хөгжил байхгүй, хэлж ярьж байгаа нь хэл ярианы доройтолд орчихсон, ядаж нийлээд авилгатай тэмцэх, төрийн хулгайчидтай тэмцдэггүй. Хэлээд байгаа гадаад орны багш нарыг хар дандаа нийгмийнхээ сайн сайхны төлөө тэмцсэн, шудрага нийгмийн төлөө тэмцсэн л харагдах юм. Монголын хэдэн багш нар бараг солонгосын визтэй болох гэж 1 жил багшилдаг юм бишүү, сүүлийн үед тэгж ойлгодог болоод байна. Та нар мундаг байсан бол ийм их авилгачин, төрийн хулгайч нар байхгүй байх байсын.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.