ХӨШИГНИЙ АРЫН УЛС ТӨР БУЮУ АВТОБУСНЫ АВЛИГА ОГЦРОХ ҮНДЭСЛЭЛ БИШ БАЙВ УУ?
Нийслэл хотын нийтийн тээврийг цогцоор нь шинэчлэх нэрийн дор “сурсан юмыг сураар боож болохгүй”-н үлгэрээр ихээхэн хэмжээний төсөв зувчуулагдаад байна уу гэх хардлагыг хуулийн байгууллага эцэслэн шалгаж,буруутайд этгээдүүдэд хариуцлага тооцож улс хохиролгүй болох нь зарчим. Харин нүүрсний хулгайн шуугианыг даван гарч ирсэн эл асуудлын цаана ямар улс төрийн үйл явц өрнөв гэдэг тун сонирхолтой.
Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 1-р сарын 27-ны өдөр томилогдон Засгийн газрын тэргүүнээр өдгөө болтол ажиллаж байна.Харин хотын дарга Д.Сумъяабазар 2020 оны 10 сарын 25-ны өдөр буюу Ерөнхий сайдаар өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажиллаж байх үеэр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн нийслэл хотын удирдлагаар томилогдож, хуулийн дагуу УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.
Улмаар НИТХ-ын сонгуулийг удирдан ялалтад хүргэснээрээ намдаа гавьяатай ч нийтийн тээврийн салбарт шинэчлэл нэрээр ийм их авлигалын асуудал ар араасаа гарч байгаад хотын удирдлагуудаас гадна хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар болон МАН-ын Засгийн газар хариуцлага үүрэх л ёстой.
Монгол Улс хохирсон л бол буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх хуулийн зарчим учраас Ерөнхий сайд намынхаа нэр хүндийг унасан дээр нь улам дэвслүүлэхгүйн тулд “хуучин” гэгдээд буй ногоон автобуснуудын “автор” Ж.Сүхбаатар сайд өргөдлөө өгөхтэй зэрэгцэн Д.Сумъяабазар огцорсон нь Ерөнхий сайдын шаардлага болохыг хотын даргын өөрийнх нь мэдэгдлээс тодорхой болжээ. Зарим сэтгүүлчийн бичсэнээр “Д.Сумьяабазар Ерөнхий сайдын өрөөнд 3-4 цаг болж болж гарч ирээд хэвлэлийн хурал хийлгэсэн бөгөөд энэ үеэр Нийслэлийн МАН-ыг өмнөх сонгуульд 100 хувь өөрөө удирдаж орж ялалт байгуулсан гэдгээ дурьдсан.
Гэхдээ жоомоо алах гээд гэрээ шатаах тэнэг үйлдлийг огцорч байгаа хоёрын хэн хэн нь хийж төвдсөнгүй. Хэрвээ МАН-ын энэ мэт хулгайн асуудал хурцадсаар байвал төрийн өндөрлөгүүдээс хэн нэгэн хуулийн хариуцлага хүлээн, шүүхийн хаалга татах, сонгуульд ялахын тулд ямар нэг сайд даргаа ялын тогтоол уншуулж сайн нэрийн хэлтэрхий олж авах гарц бий.
Д.Сумъяабазарын хувьд нийслэл, намынхаа аль алинд нь жин, зангаргаараа нэр дурдагдаад буй этгээдүүдээс илүү гарах вариантууд харагдаад эхэлсэн учраас Ерөнхий сайдтай гар нийлэх болов уу? гэж харагдахаар. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн нам дахь нөлөө нь сулрах тусам хотын фракц Засгийн газрын барьцаанд орж, цаашилбал эрх баригч намын дотоод улс төрийн хямрал улам л хурцдах дүр зураг ажиглагдаж байна. Хэдий өвөлжилт хүндрэхээс өмнө хариуцлагаас мултрах аргаа зальжин олж байна гэгдсэн ч хотын дарга өөрийн хүсэлтээр огцорсон нь үндсэндээ улс төрийн ёс зүй гэж хэлэгдэхгүй байх үндэс алга. Хот өөрөө бие даасан эдийн засагтай байх бодлогыг хөдөлгөж,бүтээн байгуулалтын үзэл санааг чиглүүлэх тийм ч амар биш бололтой.
Д.Энхбат
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-10-04 09:39:34
энэ 2-с эхлээд цаазаа үүсгээд явчуул улс оронд их хэрэгтэй байна
Зочин [66.181.188.183] 2023-10-03 15:01:30
Монгол эрчүүдэд сексдэх боов байдаг юм уу? Онгон эмэгтэй ч тайрдас юмнуудыг нь мэдрэхгүй.
Зочин [184.191.68.198] 2023-10-04 08:19:18
ЧИ ЁСТОЙ АЗГҮЙ ГИЧИЙ БАЙНА ДАА, ККК