Х.Нямбаатар Хотын дарга, Б.Дэлгэрсайхан Хот хариуцсан сайд болох уу?

Aдмин / Улстөр

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Хот хариуцсан сайд болон Хотын даргад хэнийг нэр дэвшүүлж томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэнэ. Улс төрийн хүрээнд томилгоотой холбоотой хэд хэдэн хувилбар яригдаж, бараг л тодорхой болжээ. Хотын даргаар ХЗДХ-ын сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хот хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор тохирчээ. Х.Нямбаатар сайдын хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн гэдэг. Нийтийн тээврийн авлигын сүлжээ, авлига хороолол гээд хот тойрсон, олон нийтийг бухимдуулсан асуудал нэлээд бий. Энэ бүхнийг Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан нар шийдэж, нэг талд нь гаргана хэмээн МАН-ын гишүүд итгэл хүлээлгэж буй бололтой. Мөн өчигдрөөс дараагийн томилгоонууд яригдаж эхэлсэн. Х.Нямбаатарын оронд ХЗДХ-ийн сайдаар Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох, эсвэл ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоог дэвшүүлж магадгүй байна. Ямартай ч улс төрийн хүрээнд томилгоотой холбоотой “бор шувуу” аль хэдийнэ жиргэж эхэлсэн. Өнөөдөр болох МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хүмүүсийнхээ нэрийг танилцуулж, НИТХ, бүлэг, байнгын хороо, парламент хуралдаж, томилгооны асуудал процессын хувьд үргэлжилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

MAN - namd uur - Hyn baidagui Emuu ? Nuguu l Heden Hulgaachnaraa naash zaashin [202.9.40.87] 2023-10-05 08:55:04

Ene Hyn chin " Ashig sonirholiin zurchiltei Hyn " shuu de ! MAN - namiin Tom Asuudaltai Hyn - shuu de ! Demii - bizdee - iim Ene yu hiih yum be ? Yu hiij chadah yum be ?

Зочин [59.153.115.116] 2023-10-04 11:22:50

Хотын даргаар Wood-ийн Болдыг тавьмаар байна. Их юм хийх хүн дээ

Иргэн [66.181.191.124] 2023-10-04 11:15:31

Салбараа удирдаж чадахгүй хүн хот удирдахуу?

Иргэн [103.57.92.243] 2023-10-04 09:56:37

Одоо хэдхэн хоногт та нар пу хийх гэж Хулгайчид хулгайчаа тавих вэ?????Нэг Эмээг тавичих Та нараас илүү Сэтгэл гаргах байхдаа ??????!!!!!! илнрэхгүй нууц гэж байдаггүйн юм.!!!!!!!Тэнгэрт газар бүх зүйл -- Хулгайчийн биеийг хүртэл бүтээсэн Эзэн байна шдээ.!!!!!! зөв амьдар гэсэн чинь - Шуналаасаа унлаа хөөрхий !!!!!!!!!! одоо явөх цаг МАН ийнхан боль Зайл !!!!!!!!!

Зочин [203.98.76.249] 2023-10-04 09:26:02

яах гэж малуудыг заазлахгүй тэжээгээд байдаг юм.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.