Х.Нямбаатарт түгжрэлийн асуудлыг арилгахад бодитой шийдлийг гаргахыг үүрэг болгожээ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн байна. Энэ тухай Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн Дарга, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан: "Нийслэлийн түвшинд, цаашлаад бүх дүүргийн түвшинд бүтэц зохион байгуулалтын томоохон шинэчлэл хийх үүргийг Ерөнхий сайд өгч байна.

Шинээр томилогдох засаг дарга нийслэлийн ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, түгжрэлийн асуудлыг арилгахад бодитой шийдлийг гаргаж, ажиллах, ялангуяа өвлийн улирал ирж буйтай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой алхам хийх, үүнийгээ дагаад нүүрсний, боловсруулсан түлшний зохистой хэрэглээг нэвтрүүлэх чиглэлд анхаарал хандуулах үүрэг чиглэлийг өгсөн.Х.Нямбаатар сайд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс бүрэн татгалзаж, хотын засаг даргын үүргийг гүйцэтгэнэ. Ингэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаад нэг төрлийн бүрэн эрхт төлөөлөгч хэлбэрээр ажиллах нөхцөлийг бий болгоё гэж ярилцсан" гэв.

Х.Нямбаатарын намтар

Төгссөн сургууль:

1996 онд 48 дугаар дунд сургууль

2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/

2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр

2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр

2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант

2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант

Ажилласан байдал:

2000-2007 онд Орхон их сургуульд багш

2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч

2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх

2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга

2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-10-04 13:41:14

энэ одоо цахим гав гээд унах бий дээ. ялтан хүнтэй хамт байсан хүн ялтан гэж бүгдийг нь үзнэ дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.