Б.Энхбаяр: Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зураг мэдээллийг ил болгож, худлаа хайр эсгэж байгаа хүмүүсийг бүү өөгшүүл !

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүд чуулганы хуралдаантай холбоотой асуулт асууж, үг хэлж байна.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Ялын бодлогыг чангатгахад цочир хүлээж авахгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зургийг олон нийтэд дэлгэхийг би огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй. Хүн болгонд би уриалмаар байна. Ямар нэг хүчирхийллийн үйлдлийн талаар мэдээлэхдээ хүүхдийг хайрлаж л байгаа бол та нийтэд зургийг нь дэлгэхээ болих хэрэгтэй. Худлаа хайр эсгэж байгаа хүмүүсийг бүү өөгшүүл. Хүүхдийн хүчирхийллийг сурталчилж байгаа хүний пост дээр лайк бүү дар, бүү шейр хий. Өөрийнхөө хүүхдийг хайрладаг, өрөөлийн хүүхдийг хайрладаггүй хүн байж болохгүй. Үнэн хайр чимээгүй байдаг гэдгийг хэлмээр байна

Үнэн хайр чимээгүй байдаг юм гэдгийг нийт ард иргэддээ хандаж хэлмээр байна.

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлд гурван бодлогыг өнгөрсөн хавар УИХ-д өргөн барьсан байгаа.

Нэгдүгээрт, бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд өршөөл, уучлал үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй гэдэг хуулийн төсөл өргөн баригдсан байгааг шууд баталъя" гэв.


Сэтгэгдэл

Зочин [139.5.218.99] 2023-10-09 10:31:31

Маш зөв шал худлаа хайр зарлаж сенсац дэгдээгээд хохирогч хүүхдийн бүх мэдээллийг юутай хээтэй нь зарлаж хүүхдийн зургийг хүртэл ил болгож байгаа нь хамгийн аюултай хүчирхийлэл шүү.Зарим сэтгүүлчид анхаарах хэрэгтэй.

ЗОЧИН [202.9.46.37] 2023-10-08 14:20:54

Ардчилсан нийгэмд өдөр бүр хулгай луйвар гүтэглэг хэрүүл доромжлол дарангуйлал худал хуурмаг хүчин осол авар тасрахгүй болждээ үндсэн хуулинд хүн амьд явах эрхтэй баталгаа алга ккк Хүний бөөгнөрөл түгжрэл бухимдал төрүүлж бна

зочин [66.181.161.36] 2023-10-07 23:39:51

чанга ял өгөх гэхээр томчууд маань их өртөх гээд байгаа байхаа. арай гэж 14 хүрчүүл тохирч болно этр гэж хуульлаа биздээ. ер нь бага насны хүүхдүүд мөнгөөр уургалдаг гарууд бол дээгүүрх нөхөд л их байдаг юмшд. эрт дээр үеээсээ л тийм байсан. социализмын үед ч дарга нар хаа сайгүй тийм байсан.

Зочин [202.9.40.49] 2023-10-07 08:49:56

Зав2 манай улс цөөхөн хүн амтай. Иймд охид эмэгтэйчүүдиын эсрэг гэмт хэрэгт хатуу ял агч цээрлүүлэх ёстой,

Zochin [66.181.181.181] 2023-10-06 20:03:20

Цаазы хь сэргээх өоломжгүй юм бол хадэн зуун жил өгдөг болгооч дээ бусад оронд өдг л юм билээ шдэ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.