Ирэх жилийн сонгуульд 72.2 тэрбум төгрөг зарцуулна

Aдмин / Улстөр

Улсын төсвийн 2024 оны төслийг өргөн барьсан билээ. Тэгвэл энэ удаагийн улсын төсөвт “Нэг удаагийн арга хэмжээ”-нд нийт 232.7 тэрбум төгрөгийг зарцуулах ажээ.

“Нэг удаагийн арга хэмжээ” гэдэгт зургаан үйл ажиллагааг багтаасан байна. Үүнд,

Нэгт. УИХ, ИТХ-ын сонгууль

Уг арга хэмжээнд ирэх жил нийт 72.2 тэрбум төгрөгийг зарцуулах ажээ. Ингэхдээ УИХ-ын ээлжит сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцооллоо. Харин орон нутгийн ээлжит сонгуульд 32.7 тэрбум төгрөгийг төсөвлөв.

Хоёрт. “Парис-2024” зуны олимп

Ирэх жил дэлхий дахины хүлээлтэд байгаа чухал арга хэмжээ бол “Парис-2024” зуны олимпын наадам юм. Тэгвэл уг олимпод оролцох манай улсын шигшээ багийн үйл ажиллагааны зардлыг 22.6 тэрбум төгрөг хэмээн тооцоолжээ.

Гуравт. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөхөн олговор

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд өртсөн иргэдэд олгох нөхөн олговор болон эд хөрөнгийн нөхөн төлбөрийн үлдэгдэл санхүүжилтэд зориулж 9.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Дөрөвт. Геологи, хайгуул судалгааны зардал

Ирэх жилийн хувьд 23 төсөл хөтөлбөрийг /Агаарын геофизикийн судалгааны ажил/ шинээр хэрэгжүүлнэ. Уг шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрийн хүрээнд хайгуул, ашиглалтын талбайн хэмжээг 255,066 км.кв-аар нэмэгдүүлэх аж. Үүнд нийт 40 тэрбум төгрөгийг зарцуулах ажээ.

Тавд. Цахим бодлогын арга хэмжээ

Бүх нийтийн тотон гарын үсгийн чадавхыг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, шинэ дэвшилтэт технологид суурилсан системийн хөгжүүлэлт зэрэг цахим шилжилт арга хэмжээний зардалд нийт 20 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Зургаа. Норматив зардал

Төрийн цэрэг, хууль сахиулах байгууллагуудын норматив зардалд нийт 68.7 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.


Сэтгэгдэл

fat guy [66.181.177.181] 2023-10-08 15:05:56

yun songuuli ve sda odoo bolnoo

Зочин [103.41.93.176] 2023-10-06 21:52:53

Тав зургаан ЦС, хэд хэдэн сургууль цэцэрлэг барих мөнгө салхинд хийсэвээ...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.