Хөөсрөл бус хууль засагладаг улс болох сон...

Aдмин / Улстөр

Технологийн хөгжлийн ачаар мэдээллийн хурд секундээр хэмжигдэж, хэвлэл мэдээллийн салбарт ч шинэчлэл өрнөж байна. Гэхдээ техник технологи, мэдээллийн эрин зуунаас аль эрт хууль дүрэм бий болж хүн төрөлхтний нийтлэг харилцааг эрх зүйн шинжлэх ухааны уламжлал болоод ололт амжилтаар зохицуулж, зөв голдрилд оруулдаг атал хууль журмыг хувийн ашиг хонжоо ноос доод үзэх дүрэмгүй нийгмийг одоо цагт эмх замбараагүй байдал, эсвэл тогтолцооны нуралт гэхээс өөр аргагүй.

Эрх мэдэлтнүүдийн буруу зөрүүдэл дээр дөрөөлөн хүчээ авсан зарим хэвлэл мэдээллийн салбарынхан сэтгүүл зүйн үнэт зүйлийг үл ойшоож бусдаас онцгойрох гэж хэт зүтгэн дөвчигнөл, төсөөлөл, төөрөгдлийг мэргэжлийнхээ давуу тал болгон ашигласнаар нийгэм,олон нийтийн сэтгэл зүйг хямраах, төөрөгдөл үүсгэх цаашлаад албаны нууцад хамаарах, хуулийн дагуу тодорхой хугацааны турш олон нийтэд зарлах бололцоогүй мэдээллийг олж авах, хувийн байр суурь болгон цацах гэх мэтийн үйлдлүүд нь хуульд нийцэхгүй.

Мэдээллээр далимдуулан хувь хүний нууцыг задруулахаар сүрдүүлэх, ашиг хонжоо олох сэдлээр барьцаалах, бусдын нэр хүндэд халдах үйлдэлдээ мэдээллийг ашиглах гэх мэтчилэн хэрээс хэтэрсэн бусармаг үйлдлүүд сүүлийн үед цахим,сошиал орчин ашиглан ихээр гарч үндэсний эв нэгдэл, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй болжээ. Ганц сэтгүүлзүйн салбарт ч бус шантааж гэх шахалт дарамт үзүүлэх төрлийн гэм хэргийн шинжийг агуулах аливаа үйлдлүүдийн ард ямар нэг эрх ашиг л нуугддаг. Нийгмийн оюун санааг зориудаар хямраах нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшлах юм.

Д.Энхбат


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.183] 2023-10-09 12:48:51

Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг буюу "лапшу на уши вешать" болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж тэр хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.