Улаанбаатар хэмээх авлигын “уурхай” ба Л.Оюун-Эрдэнийн санаатай “унагасан” үгс
“Юу болоод өнгөрөв өө” гэмээр олон муухай үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. 12-хон настай охин эмгэнэлтэйгээр амиа алдлаа. Автобусны авлига шившигтэйгээр дэлгэгдлээ.
Хамгийн хэцүү нь бяцхан охин алга болж, улмаар амиа алдсан нь байв. Нийгмээрээ харамсан гашуудаж байна. Эндээс үүдээд, төрөөс эхний ээлжинд “Хүүхэд хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах”, “Эцэг эхийн хариуцлагыг нэмэх”, “Жолооч нарт тавих хяналтыг чангалах” зэрэг төрийн бодлого хэрэгжүүлэхээр болж байна.
Тодруулбал, олон нийт хүчирхийлэгчийг хатуу чанга шийтгэхийг шаардав. Гэвч Монгол Улс хэдэн жилийн өмнө цаазаар авах ялаас татгалзсан. Тиймээс Эрүүгийн хуульд бүх насаар нь хорих ялтай болгож оруулах бололтой. Машин бүхэн таксинд явдгийг зогсоож, бүх машиныг цахим бүртгэлд хамруулах, бас камержуулалтыг улс даяар хийхэд анхаарахаар болжээ. Мөн Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар эцэг эхчүүдийн хариуцлагыг нэмж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн орчныг бүрдүүлэх юм байна. Эдгээр нь энэ долоо хоногт эрчимтэй яригдах аж. Засгийн газар ингэж хүчирхийллийн эсрэг гурван бодлогыг чангалах төслүүдийг УИХ-д оруулж, УИХ ч яаралтай журмаар хэлэлцэж шийдвэрлэх бололтой.
Автобусны авлига бас л нийгмийг цочроов. Хотынхон лего тоглоом шиг эвлүүлж угсарсан автобусаар хөд дүүжилж иржээ. Албан тушаалтнууд авлига үйлдэхдээ хүртэл амиар нааддаг гэсэн үг. Хууль хяналтынхан ногоон автобусны хэргийг шалгаж эхлээд олон хэргийн сэжмийг атгаж авсан байгаа юм. Энэ хэрэг нийтийн тээврийн салбарыг дагасан авлигын өчүүхэн хэсэг нь гээд бод. Албаны хүмүүс хүртэл энэ кейсийг “мөсөн уулын орой” хэмээв.
Үнэхээр ч 2008 оноос эхлээд хотын нийтийн тээврийг дагасан иймэрхүү булхайнууд үргэлжилжээ. Солонгосын Daewoo, Hyundai зэрэг автобус үйлдвэрлэгчдийн дистрибьютер эрхийг авчихсан хоёр, гурван компани “нийтийн тээврийн парк шинэчлэл”-ийн төлөө өрсөлдөж иржээ. Араас нь том том улстөрч гарч ирж байна. НИТХ-ын төлөөлөгчид ч зүгээр байдаггүй. Автобусны чиглэл “хувьчилж” аваад рейс бүрээс нь мөнгө унагаад сууж байдаг.
Ер нь бол Улаанбаатар хот гэдэг бол авлигын маш том “уурхай” аж. Дээр хэлсэн нийтийн тээвэр, дээр нь газрын маш том авлигын “үүц” бий.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн чуулган дээр ноцтой зүйлс ярьсан. Тэрбээр “Нийслэлд өнгөрсөн хугацаанд болсон зүйл бол авлигачдаас үүдсэн нь ойлгомжтой. Байшин барихаас өмнө биш, барьчихаад зөвшөөрөл аваад байхаар яаж хот төлөвлөлт, стандарт норм дүрэм барих вэ. Авлигатай нам харгалзахгүй тэмцэнэ. М.Энхболд, Т.Бадамжунай нартай хариуцлага тооцох ёстой. Нийтийн тээврийн энэ асуудал ч Т.Бадамжунайгийн эхлүүлсэн бизнес”, “АН-ын хувьд ч мултарч үлдэх гээд улстөржөөд байвал хотын асуудал цэгцрэхгүй. Тухайлбал, Д.Эрдэнэбилэгтэй Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа “Эрдэнийн төгөл” гээд хотхон байгуулаад тэндээ амьдарч байна. Уг нь Удирдлагын академийн газар байсан юм билээ. Та бүхэн Ч.Сайханбилэгээ бас авчрах хэрэгтэй. Д.Эрдэнэбилэгээс намынхаа байраар санхүүжилт авахаа болих хэрэгтэй” гэсэн нь багагүй хэл ам болж байна.
“Орон нутгаар явж байхад иргэд дахиж Хөгжлийн банкнаас, сангуудаас зээл авах улстөрч гарахгүй байх гэж итгэж байна. Дахин “Эрдэнэт” шиг луйвар, Дубайн гэрээ шиг хариуцлагагүй асуудал гарахгүй. Шүүхийг нүд цавчилгүй л харах ёстой. Би шүүхэд нөлөөлөх гэсэнгүй. Ер нь мөнгө аль нэг хэлбэрт орчихсон байгаа тохиолдолд улсын өмчид хураах ёстой. Хувийн өмч, хулгайн өмч хоёр өөр зүйл шүү” гэж хэлсэн нь ч цаанаа учир шалтгаантай бололтой.
Ерөөсөө “Төрийн үйлчилгээний 70 гаруй хувь, төрийн мэдээллийн 11-11 төвд ирж буй гомдлын 80 орчим хувь нь зөвхөн нийслэлтэй холбоотой байна” гэсэн нь “Улаанбаатар авлигын уурхай болсон” гэдгийн шууд нотолгоо болно. Тэгээд бас Л.Оюун-Эрдэнэ дээрх үгсийг санаатайгаар хэлсэн болж таарах гээд байна.
Ирэх өдрүүдэд хоттой холбоотой, тэр дундаа хууль, хяналтынхан Хотын дарга асангуудын газрын наймаа, 60 тэрбум гэх мэт томоохон авлигын хэргийн “багц”-ыг ухаж гаргаж ирээд шалгаж эхлэх сураг гарч байна.
Мөрдөн байцаалтын шатандаа долоон жил гацсан Д.Эрдэнэбилэг нарын хэрэг шүүхийн бараа харах даг.
Үүнээс гадна Л.Оюун-Эрдэнэ ногоон автобусны авлига илэрсний дараа Хотын даргын өргөдлийг аваад, оронд нь Х.Нямбаатарыг томиллоо. Ганц Хотын дарга ч биш, Хот хариуцсан сайд бас өргөдлөө өгсөн. Харин эдгээр “хөдөлгөөн”-ийг “Хөшигний ард эрх баригчдын хооронд улс төрийн зодоон болж байна” гээд шуугисан. Үгүй аж.
Ерөөсөө Л.Оюун-Эрдэнэд хотод Х.Нямбаатарыг тавих чин хүсэл байсан гэдэг нь тодорхой болж байна.
Яагаад гэхээр тэр 2021 оны нэгдүгээр сар 29-нд Ерөнхий сайдаар томилогдоод “Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа Их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн Нийслэлийн удирлагад даатган орхихгүй ээ” гэж байв.
2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТВ-ээр “Яагаад заавал одоо газар авахын тулд бид нар Хотын даргад юм уу, Хотын менежер, эсвэл ерөнхий архитектурт авлигал өгөх ёстой гэж. Яагаад Зайсангаар дүүрэн хаус отог гэдэг нэртэй баригдчихаад, бүх дарга нь амьдраад байхад бид нар ярихгүй явах ёстой гэж. Дархан цаазтай газарт яагаад 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид хувийн хэвшлийнхнээс илүү тансаг зэрэглэлийн 6-8 давхар хауст амьдрах ёстой гэж. Энэ бүхэн авлига шүү дээ. Манайх шиг эмнэлгийнхээ нүүрийг хаагаад, төмөр замыг дундуур нь таслаад байшин барьчихсан, төлөвлөлтгүй, авлигалын систем нь маш ойлгомжтой хот гэж байхгүй. Бүгдээрээ түгжирчихээд байж байдаг. Түргэний машин нь ч явж чадахгүй болчихсон. Энэ нь хууль бус газар олголтоос л болсон. Эднийг нь гаргаж тавихаар бүгдээрээ Захиргааны хэргийн шүүх дээр очоод л хад мөргөдөг. Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцлэхгүйгээр энэ байдал цэгцрэхгүй” гэж ярьж байсан.
Эндээс харахад, мөн “түүх” сөхвөл, урьд өмнө нь Ерөнхий сайд нар хотын ажлын гүнд орж чаддаггүй байв. Энд улс байхад тэнд хот гэдэг тусдаа “вант улс” шиг оршин тогтнож ирсэн. Өөрөөр хэлбэл, хот цэгцэрч байж улс цэгцэрнэ. Ийм л хамааралтай бочихсон. Тэгэхээр одоо Х.Нямбаатар Улаанбаатар хотын авлигын уурхайг ухна л гэсэн үг. Засгийн газар тусгай тогтоол гаргаад өгчихсөн. “Зургаан сарын хугацаатай онцгой дэмжлэг үзүүлнэ” гэсэн. Онцгой дэмжлэгтэй “онцгой дэглэм” хотод үйлчилнэ.
Гол нь ингэснээр эдийн засагт хэр зэрэг нөлөөтэй вэ гэдэг чухал юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт чуулган дээр “2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж эхлэх үед Монгол Улсын ДНБ 43.6 их наяд төгрөг байлаа. 2022 онд 53.8 их наяд, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж тэлсэн. 2024 онд 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар давна. Цар тахлын оргил үед -4.6 хувь байсан эдийн засаг 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 4.8 хувиар, 2023 онд 6.4 хувиар өслөө. 2024 онд эдийн засаг долоон хувийн өсөлттэй болно. Тоо худал ярьдаггүй. Эдийн засгийн энэ томоохон өөрчлөлтүүд Монголд ямар том хэмжээний далд эдийн засаг нуугдаж байсны илэрхийлэл юм. Эдгээр нь “Эрдэнэт”-ийн 49 хувь, Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэлт, Тавантолгойн нүүрсний хулгайг илчилж, ил тод, цахим арилжаанд шилжүүлсэн, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт зэрэг том түвшний системийн авлигатай УИХ, Засгийн газар, олон нийт хамтран тэмцсэний үр дүн” гэв.
Угаасаа эдгээр “тоо”-г эдийн засагчид, экспертүүд “Боомт сэргэсэн, бүртгэлгүй мөнгө бүртгэгдсэн гэсэн хоёрхон шалтгаантай” гэдэг юм. Тэгэхээр Улаанбаатар хэмээх авлигын “уурхай”-г хааж чадвал дээрх тоонууд дахиад эрүүлээр өсөх нигууртай гэсэн үг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Ardhvv [138.88.250.5] 2023-10-10 09:34:01
Erunhii saidaa demjij bna ner tsever gar tsever ajillaad uguurei guuy saidaa naad hajuud chin ideh l yum bodson humuus ih olon bna shvv amjilt
Toli [195.123.31.122] 2023-10-09 23:06:23
Ard tumen huwsgal, huwsgal!!! Mongolin odoo amidarch bui, ireedid amdrah huuhed zaluuchuudin tölöö, bas nariin jarwal mobgol ulsib tusgaar togtnoliin tölöö- huwsgal!!! Huuchni, bolon jag odoobulsiin höröngö Idej uuj, uls ard tumniig hohirooson buh said darga, puus kompany darga nariig, bugdiig bariwchalj, shorond hiij, ehni hamgin ih idsen hunees n heleed zaazaar awah hetegtei. Daraa n jungen niit ard tumen, uls oron gesen setgeltei, bas medlegetei humuus, mongoliig örnöös n garch, bat neg togtwortoi boltol n udirdan awch jawah heregtei. Singapour 20 jiliin dotor niigem, ediin zasgiin, niigmiin bodlogiin tom alham öörchlölt hiij cadsan uls jishee baina. Bolohgui gesen jum baihgui!!! Zöwhön husej, setgel zorilgooroo negdeh heregtei
Зочин [124.158.70.39] 2023-10-09 17:51:59
Эрүүгийн хуулиас бусад хуулийг буцааж хэрэглэх нь хориотой учраас өнгөрсөн асуудлыг сөхөх ямарч боломжгүй. Шүүхэд өгөөд ч шийдэх болоижгүй. Тиймээс Ерөнхий сайдаа та яг улаан шугам татаад үүнээс хойш түүнээс цааш өнгөрсөн 30 жил шиг завхрал байхгүй гээд хотын төвд нэг ч барилга барихгүй, газар олгогпохгүй гээд л асуудлаа шийдэх ёстой. Тухайлбал хуучин ард кино театрыг 24 давхар барилга болгохоор одоо нураагаад эхэлсэн. Үүнийг болиулаад улс буцаан авч сургууль цэцэрлэг болгох хэрэгтэй гэх мэт.
Зочин [202.131.227.82] 2023-10-09 15:54:35
ялзарсан нийгэмийг бий болгогч аугаа том бодлогогүй буу бөлгөө
Зочин [82.144.201.2] 2023-10-09 13:56:35
Оюун-Эрдэнэ бол худал хуурмаг, зальтай сонгууль дөхөөд ирэхээр хий хоосон шүгэл үлээнэ, ам-ажил хоёр нь ямагт зөрүүтэй, их амлалт өгдөгч бүтээсэн юм нь юу билээ, харамсалтай нь хий хоосон хийсвэр үзэгдэл. Чаддаг юм бол юуны түрүүнд хулгайч, худалч АМАРБАЯСГАЛАНГАА үтэр түргэн зайлуулаад өгөөч!!! ЧАДАХ УУ ?????
Зочин [202.21.107.43] 2023-10-10 09:10:16
Энэ зочин бол Авилагчдын шивэртэй хөлний алчуур байна
Зочин [66.181.161.121] 2023-10-09 15:16:49
Энэ сайд маань л хулгайтай тэмцэж байна.даа.салга бат-үүлийн түрийний бөөсхөн гуай.
Монгол [46.114.151.98] 2023-10-09 12:09:18
Энд тэндээс нь хэмлээд байвал авилга хээл хахууль алга болохгүй ээ. Юм хийж байгаа дээр нь Монголчууд дэмжих л хэрэгтэй. Урд нь байсан ерөнхий сайдууд Оюун- Эрдэнэ шиг ийм байгаагүй шүү!!!
Зочин [62.122.1.63] 2023-10-09 12:28:28
Солиороод, чамайг 50,0 саяаар торгоод боллоо, щр юу ч хийхгүй.
Зочин [202.126.90.139] 2023-10-09 11:48:38
7 jil zasag barisan ooriinh ni buruu
Ерөнхий сайд [202.126.90.127] 2023-10-09 11:28:15
Ерөнхий сайдаа л сайн дэмж, түүний гараар бүх проблем оо цэгцэлж авая, дэмжээд өг...
Muugii [172.59.17.150] 2023-10-10 01:27:18
Zuv shd demjij bn Unnuh ES-d Yu hiisen bh uu ???
Зочин [62.122.1.63] 2023-10-09 12:25:43
Хахаза, тэнэг мал.
Zochin [202.126.89.129] 2023-10-09 11:21:06
12 настай охинтой шүү кк