Эрх баригчдын ЭЭЛЖГҮЙ ПОПРОЛ элгээр хэвтүүлэв
"Эдийн засаг элгээрээ хэвтэж, иргэдийн амьдрал шороотойгоо хутгалдав" Ядуурал ажилгүйдлийг хэмжих тоо 50 хувиас давж, ял мэт гянданлаг өдрүүдийг яахаа мэдэхгүй аргацаан барж буй ард түмний нуруун дээр ачааны хүнд, амьдралын хатуу хоёр зэрэг нухаж байна. Утаа түгжрэл, уур бухимдал, ган зуд, гамшиг хямрал бахь байдгаараа гагцхүү эрх баригчдын түрийвч дэлхийг тэрбумтнуудын хэмжээнд зузаарсан нь гашуун үнэн.
Үр хүүхдийнхээ амьд явах эрхийг нэхэх гаслан, үнэн шударгыг хүсэмжлэх түмний дуу хоолой дүлий түшмэдийн ширээний хөлд ч хүрэх янзгүй.Улс төрийг улсаа зарах, эрх мэдэл наймаалцах гэж ойлгох угаас бүдүүлэг нь үл дийлдэх эрх баригчдын ёс горимгүй сэлгэлт замаа алдаж, төсөв хөрөнгө сэмэрхий хадаг шиг гараас гарт үжрэх шахлаа.
Мандуулах амлалт нь маргааш нь мартагддаг сонгуулийн шуурга халуун намраар хавар шиг шуурсаар. Гурван сая Монголчуудын эрх чөлөө гудамжинд хаягдаж, гуя банзлаа алтаар бүрэх шахсан дээдсүүд өндөр их төрийн нэр нүүрийг өөрсдийн шуналын золионд тавиад туучих...
Бүтээж үйлдвэрлэх сэтгэлгээг "бүтэхгүй" гэж сурталчлах тусам байгаа юмаа харьд түүхийгээр нь хямдхан арилжиж байх байхгүйн завсар үлгэн салган амьдрахаас залхам... Ган төмөр хайлуулъя гэвэл гарцаагүй яг таарах кокс нүүрс, гайхамшигтай экологийн цэвэр бүтээгдэхүүнийг шошголох,бензин түлшний боловсруулалт...гэх мэтээр дэлхийн хэрэгцээг эх орондоо бүтээх бүхий л түүхий эд Монголд байна. Дэндүү залхуу, арай л шуналтай, дэгсдүүлбэл хувалз мэт авлигач түшмэд ирээдүй хойчоо хүртэл шимэгчлэн, сорж байна...
Д.Энхбат
Сэтгэгдэл
Зочин [82.144.201.2] 2023-10-09 13:46:01
Ийм худал юм бичүүлэх, нийтлүүлэхийн тулд олон тооны сэтгүүлч сурвалжлагч нарыг олон хоног сараар гадаад орнуудруу авч явж зугаацуулж амыг нь бөглөдөг шүү дээ. Намуудын мэргэшсэн арга барил, сүүлийн жишээ гэхэд ногоон автобусын талаар хэдэн сэтгүүлчдийг Вьетнам, Филиппин улсруу авч явч байсан талаар хэвлэлд бичигдсэн биз дээ.
irgen [66.181.160.26] 2023-10-09 12:01:37
bas hudlaa ih bich um aa. Zoriud bicheed bainaa.
Зочин [62.122.1.63] 2023-10-09 12:22:07
Солиор, чамд тэгж харагдах байх, 100 хувь гашуун үнэнийг бичсэн байна. МАН гасыг өмөөрөх юучоүй болохоор, малнууд одоо нүглээ нимгэлэхээр ийм бичиж сууна уу.
Зочин [202.70.34.27] 2023-10-09 11:58:38
үнэн үнэн
Хайдо. [202.9.40.46] 2023-10-09 11:55:45
Шүүмжлэл чинь зарим зүйлд үнэн боловч араандаа зуусан гомдолоо мартахгүй бүгдийг үгүйсгэх нь зөв явуулж амжилтай хэрэгжиж байгаа зүйлсийгч буруушааж байгаа өөрийн чинь хүн чанар,үзэл бодол гэх юмгүй болсоныг чинь харуулж байх шиг байнадаа!! Уг нь улс төр гэлгүй мэдэх зүйлээрээ дагнаж байвал хүн ардад хэрэгтэйл байх. Бурууг нь хэлж зөвийг дэмжин явбал бүгдийг үгүйсгэхээс дээр л байх. Дангаасүрэнгийн хүү минь!!!