Х.Нямбаатар: Бондын хөрөнгийг Сэлбийг тохижуулахад зарцуулна

Aдмин / Улстөр

Хотын даргаар томилогдон ажиллахаар болсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар тайлбар өглөө. Тэрбээр "Бондын хөрөнгөөр Сэлбийн далан дагасан хойноос урагшаа явж байгаа том босоо замыг санхүүжүүлэх, дуусаагүй сургууль, цэцэрлэгийн барилгыг санхүүжүүлнэ. Бондын хүү цан цохисон өдрөөс тооцогддог учраас барилга угсралтын болон замын ажил эхлэх хугацаагаа сайн тооцож, гаргах нь зөв гэж бодож байгаа. Улс төрийн шийдвэр гарснаас биш ажлаа хүлээн аваагүй байна.

Ажил хүлээн аваагүй байгаа учраас хариуцсан хүмүүстэй нь санал солилцоогүй. Гэхдээ зарим нэг статистик харлаа. Сүүлийн хоёр жилээр импортын автомашин хэчнээнээр орж ирсэн, түгжрэл хэдэн цагийн үед аль цэгүүд дээр үүсдэг вэ, чагтан түгжээ зэрэгтэй холбоотой статистик тоо харж байна. Мэдээж хэрэг хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал. Энэ асуудлаар Б.Дэлгэрсайхан сайдтай ярилцсан.

Мөн Нийслэлд худалдан авалттай холбоотой харилцаан дээр нууцлал гэдэг асуудал хэрэгжих ёсгүй. 2022 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар харьяа төсөвт байгууллагууд нийтлэг үйлчилгээний зориулалттай тоног төхөөрөмжийг шууд худалдан авалт хийхээр эрх зүйн орчныг нээж өгсөн.

Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчтэй шууд харилцаж худалдан авалт хийх боломжтой. Болж өгвөл худалдан авалтыг нээлттэй явуулах. Дээр нь нийслэл дээр байгаа авлига албан тушаалтай холбоотой, хүнд суртлыг яаж хялбаршуулах вэ, цахимжуулах вэ гээд аль болох олон зүйлийг системтэй л явах ёстой юм билээ. Косметик засвар хийгээд явахгүй, хэцүү. Засагдахад амаргүй. Шийдвэр гарсны дараа хийх ажлынхаа талаар мэдээлэл өгье" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.162] 2023-10-11 07:35:16

Их дээд сургуулиудаа нүүлгэ.

Зочин [202.126.89.162] 2023-10-11 07:30:57

Урд урдаасаа гэрэл дохиогоор тулаад зогчихдог уулзваруудыг дээгүүр доогуур зөрдөг болгох, тунел газар доогуурх замыг барьж байгуулах, Туслах замуудыг бий болгох, гэр хороолол руу хотын хөгжлийг тэлэх дахин төлөвлөтийг хийж байгаа барилгын компаниудыг төрийн бодлогоор дэмжиж өрсөлдөх нөхцлийг бий болгох, нийтийн соёл амралтын төвийг хотын зах руу гаргах зэрэг ажлуудыг хийвэл түгжрэл утаа буурна. Метро бол худлаа маш их хөрөнгө мөнгө үрэн таран хийх өгөөжгүй төсөл шүү

Зочин [203.98.76.249] 2023-10-10 11:12:47

болио сэлбэ голыг тохижуулсан байгаа царайг нь харчих. тэнд хашлага л хийсн байхаа

Ариунаа [66.181.189.176] 2023-10-10 10:26:36

Ногоон автабусаа яах юм.хохиролыг яаж хэн барагдуулах юм..

zochin [202.55.188.105] 2023-10-09 23:37:54

Тэгсэн нь дээрээ. Хотын захын дэд төвүүдээ хотын төв шиг загварлаг хөгжүүлээд хотын төв рүү оролгүй бүх үйлчилгээгээ тэр хавиасаа авчихдаг болчихвол түгжрэлийг багасгахад их нэмэр болно доо. Хотын төвд төсвийнхөө 80-90 хувийг зарцуулаад байх биш одоо харин хотын захад 80-90 хувиа зарцуулах цаг нь болсон байхаа

Иргэн [202.179.21.225] 2023-10-09 18:21:22

Орон сууцаа өргөтгөж барилдаа. Юун сэлбэ гол вэ. сэлбэ голын эргийг хувьд гэрээтээр өгчих. Зургийн дагуу бүтээн буулалт хийх журам баталчих

Зочин [172.59.78.179] 2023-10-09 16:42:22

Өлөн хуурс нямбаатар.. чи уйлах өдөр ирнээ..!!!!!

Зочин [172.59.78.179] 2023-10-09 16:41:17

Цусалах нь дэ… яагаад хотын дарга боллх гээд бөх энэ 2 зүтгээд байсныг одоо мэдэж авсан байх Та нар.. тэр нэг хотын намын хорооны хурал..! Сумьяабазарыг энэ энэ пизда нэр дэвшүүлсэн .. санаж байна уу ??

Зочин [124.158.107.35] 2023-10-09 15:47:36

Хулхи ногооноо буцаа, сэлбэ дунд голыг боосон авилгалын барилгуудаа нураа, хууль бус газар эзэмшил хууль бус барилгуудыг буулга үүний тулд наад нийслэлийн үл бүтэх юмнуудыг бүгдийн хөөж явуул. Наад хэд чинь захаасаа эхлээд өөрийг чинь долоогоод хөхөөд эхэлнэ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.