Б.Энхбаяр: Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг асуудал хэрээс хэтэрлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах алба хаагчидтай өчигдөр уулзалт хийх үеэр гэмт хэргийн нууцыг задалдаг асуудалтай холбоотойгоор алба хаагчдад хандан үүрэг өглөө.
Тэрбээр цагдаагийн алба хаагчдад хандан “Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг асуудал хэрээс хэтэрлээ. Хил хязгаар гэж бий тэр нь хүний эрх. Үндсэн хуульд зааснаар шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэгт буруутайд үл тооцож болно гэсэн зарчим бий. Энэ зарчим эвдэгдээд хэвийн үзэгдэл болсон байна. Тийм учраас хууль сахиулах байгууллагын албан хаагчдын оролцоотойгоор, эх сурвалжтайгаар гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг байдлыг нэн даруй таслан зогсоохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд үүрэг болгож байна. Энэ бол гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг одоогоор торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялтай. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу хууль сахиулагчдын өөрсдийнх нь оролцоотой үйлдэгддэг, шалгагдаж байгаа хэргийн мэдээллийг задалдаг, задруулдаг асуудал дээр оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангаруулах саналыг УИХ-д оруулж, шийдвэрлүүлэх болно. Хэрэв энэ асуудал таслан зогсоогдохгүй бол хууль сахиулагчдын энэ төрлийн гэмт хэргийг хариуцдаг бие даасан мөрдөн шалгах алба байгуулах саналыг цаашид гаргахыг үгүйсгэхгүй гэдгийг та бүхэнд сануулъя” гэв.
Сэтгэгдэл
зочин [103.212.118.196] 2023-10-10 10:20:27
юун улныхаараа дуудуулахдаа дуртай дуранк вэ ард түмний амьдралыг тэнэгүүд нь ядууруулаа биз дээ баялагыг минь булаагаа биздээ,,,,,
Зочин [202.126.89.132] 2023-10-09 17:08:51
Хууль сахиулагчид энэ өгсөн үүрэг даалгаврыг нь хуулийнхаа дагуу зөв хэрэгжүүлж , ард түмэн ( улныхандаа) зөв сайн ханд.
Зочин [203.98.76.249] 2023-10-09 15:48:36
олон үл бүтэх хэрэггүй сайтууд ТВ-гээ хааж цэгцэлж шүүлтүүр өндөртй болго. нг үсэг алдсан мэдээнд тэрбум, нэг утга санааг алдсан мэдээнд эрхлэгчийг нь цаазалах гэх мэтээр шийтгэл өгч бай.