Б.Энхбаяр сайдаа 11-р ангийн хүүхэд бэлгийн харьцаанд орж болно гэж үү?
ХЗДХ-ийн сайд сайд Баттөмөрийн Энхбаяр томилогдонгуутаа зарим хуулийн заалтуудад шинэчлэлт хийж, гэмт хэргийн гаралтыг бууруулахаар ийнхүү холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж буйгаа мэдэгдлээ. Гэвч хууль дүрмийн өөрчлөлтийг судалгаанд суурилан эсчлэн сайжруулдаг атал 2 ч хоноогүй ялын бодлогыг тоон утгаар нь л чангаруулах нь хэр үр дүнтэйг цаашид харах үлдэв.
2018 онд ХЗДХ-ийн сайдаар Х.Нямбаатар ажиллаж байх үеэр батлагдаж байсан эрүүгийн хуулин дахь "16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох" хэмээх зүйлд:
"14-16 насны хүүхэдтэй 18 нас хүрсэн хүн бэлгийн харьцаанд орсон бол мөнгөн торгууль ногдуулах эсвэл зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялаар шийтгэнэ /хорих ял нь 1-3 жил/" гэж заасан нь хэрвээ насанд хүрсэн этгээд 14 настай хүүхдийг өөрийн эрхшээлдээ оруулж зөвшөөрүүлээд бэлгийн харилцаанд орсон бол 2002 онд хэрэгжиж байсан эрүүгийн хуулиар “12.2-36 сая төгрөг болох байсан/, 251-300 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасныг хэд дахин хөнгөрүүлсэн хэрэг болжээ.
Энэ нь 14 наснаас 16 насны хүүхэдтэй мөнгө, эрх мэдэл, нөлөөлөл ихтэй аль нэг этгээд зөвшөөрүүлсний дараа бэлгийн харьцаанд орсон бол багахан мөнгө төлөөд эрүүгийн хариуцлагаас мултарч болох зүйл заалт гэж хардах үндэслэлтэй
Хүүхдийг өсөлт хөгжилт сайтай,танигдах боломжгүй… гэх мэт тайлбараар бэлгийн харьцаанд орж болно гэж тодорхойлж байгаа хуульчид нь эмэгтэй хүний цэвэр ариун байдал,Монголчуудын гэр бүлийн уламжлалт харилцаа үнэт зүйлийг үгүйсгэсэн хэтэрхий бүдүүлэг хэрэг.
Олон нийтийг цочроосон аймшигт гэмт хэргүүдийн улмаас хүүхдүүд онц хэрцгийгээр ойр ойрхон амь насаа алдаж,үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөл байдал үүсэхтэй зэрэгцэн салбарын шинэ сайд Б.Энхбаяр 2023 оны 10 сарын 9-нд хэвлэлд мэдэгдэхдээ “...14-16 хүртэлх насны буюу бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох…” гэх ойлголтыг зөвхөн 16 наснаас дээш болгож харин хүчиндэх гэмт хэргийн оногдуулах ялыг 12 жил болон бүх насаар нь хорих болгож бага зэрэг хүндрүүлжээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
Эрүүгийн хуульд 1984 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан нэг ойлголт бол бага насны хүүхдийн нас 14 гэж тогтоосон байгаа. Иймд бага насны хүүхэд гэдэг ойлголт буюу 14 насыг 16 болж нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд орууллаа.
Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн буюу 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа. Тухайлбал, 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жилийн ял оноож байгааг, 12-оос дээш жил эсхүл бүх насаар хорих ял оноодог болох гэх мэтээр чангарна гэсэн үг.
ИРГЭНИЙ СЭТГЭГДЭЛ
14 нас 16 наст ямар ялгаа байна, 18 нас хүрч байж нас бие гүйцдэг шүү дээ, Б.Энхбаяр сайд аа?
Хууль зүй, Дотоод хэргийн сайд болсон Б.Энхбаяр бас л ялгаагүй попрогч, элийрэгчдийн нэг болжээ гэдэг шүүмжлэл иргэдийн дунд хөвөрч байна. Тэрбээр "Бага насны хүүхэд гэдгийг 14 нас хүртэл тооцож байсан бол 16 нас хүртэл болгож нэмэгдүүлнэ" гэж чухам ухаантай үг хэлэв.
14, 16-гийн хооронд чухам их ялгаа байна уу, 16 байтугай 18 нас хүрч, Их сургуульд орсон ч аав, ээжүүд бидэндээ жаахан хүүхдүүд л байдаг. 20 нас ч хүүхдээрээ нас шүү дээ. Гэтэл нэг их чухал зүйл хийж байгаа аятай 14 насыг 16 нас болгож өсгөлөө гэдэг зүйл ярьж олны дургүйцлийг хүргэв. Зүгээр л наад хуулиндаа 18 нас болгоод оруулж болдоггүй юм уу. Юу унах гээд, ямар гарз гарах гээд байна вэ. Тэднийхээр бол 16 нас хүрсэн хүүхдүүдтэй бэлгийн харилцаанд орж болнох нь ээ. Яг үнэндээ УИХ-ын гишүүд өөрсдөдөө тааруулж хууль батладаг болоод удаж байгаа шүү…”гэсэн байна.
Тоо баримт,судалгаа юу өгүүлэв?
ХҮЙСИЙН ТЭГШ ЭРХИЙН ТӨВИЙН СУДАЛГАА
Сүүлийн 5 жил 237 хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч бүртгэгдсэн бол үүний 95 нь буюу 40 хувь нь насанд хүрээгүй хүүхэд байжээ.
“...Дотоодод насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлэх тохиолдлууд их.Хүйсийн тэгш эрхийн төвийн үйлчилгээ үзүүлсэн хохирогчдын 42 хувь нь дотоодод худалдагдаж, тэдний тал орчим нь насанд хүрээгүй охид байв…”
ИРГЭНИЙ ХУУЛЬ
15 дугаар зүйл. Иргэний эрх зүйн бүрэн чадамж
15.1.Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно.
16 дугаар зүйл. Иргэний эрх зүйн бүрэн бус чадамж
16.1.Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна.
18 нас хүрээгүй буюу 16,17 настай хүүхдийг иргэний эрх зүйн “бүрэн бус” чадамжтай гэж хуулинд заасаар атал эрүүгийн хуулинд түүнтэй зөвшөөрүүлсний бэлгийн харьцаанд орж болохоор зүйл заалтыг “16 наснаас дээш” гэж буюу бага насны хүүхэд гэдэгт зөвхөн 16-аас доошх насыг оруулсан нь ямар учиртай вэ?
Энэ талаар хуульч ХҮЙСИЙН ТЭГШ ЭРХИЙН ТӨВ ТББ-ЫН ТЭРГҮҮН, Г.ГАНБАЯСГАХ:
"Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн хууль, Хүүхэд хамгааллын хууль, ХЭК-д зааснаар 18 НАС хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэдэг. Өөрөөр хэлбэл энэ насандаа тэд аливаа зүйлийн талаар бүрэн ойлгож таниагүй, бүрэн ухамсарлаагүй байдаг.Хуулийн энэ заалт нь ӨСВӨР НАСНЫ буюу 14-16 насны хүүхдүүдийг насанд хүрэгчид буюу 18+ насныхан бэлгийн харилцааны зорилгоор хуурч мэхэлж, өөрөө хүссэн болгож ашиглах бүрэн боломжтой.
Хуульчид хүүхдийн өсөлт хөгжилт сайжирсан, гаднаасаа танигдах боломжгүй болсон, насыг тодорхойлоход хэцүү, эрт бэлгийн харьцаанд ордог болсон гэж байгаа ч энэ нь НАСАНД ХҮРЭГЧДИЙГ хүүхэдтэй бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөх үндэслэл болохгүй" гэжээ.https://gogo.mn/r/523jw
Эр эмийн харилцаанд орохыг зөвхөн гэр бүлийн ойлголтоор авч үздэг Монгол уламжлалтай. Цэвэр нандин гэр бүл нь нийгмийн үнэт зүйл билээ.
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
4-р зүйл гэрлэлт,гэр бүлийн харилцааны зарчим
4.3 Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж мөн.
4.4 Гэр бүл,эх нялхас,хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална.
6.1.”...18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн… гэрлэж болно.” гэж заасан.
Үүнээс үзвэл гэр бүл нь Монгол Улсын нийгмийг бүрдүүлэгч нэгжийнхээ хувьд төрөөр ашиг сонирхолоо хамгаалуулах Монгол Улсын иргэн 18 нас хүрсэн бол гэрлэж болох хуулийн заалтууд нь Монгол гэр бүлийн харилцааны нэг хэсэг бэлгийн харьцааны ёс журам,хэм хэмжээг тохируулан зааж өгсөн хэрэг.
Иймд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын санаачлаад буй Эрүүгийн хуулин дахь "16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох" хэмээх зүйлд: "16 хүртэлх насны хүүхэдтэй 18 нас хүрсэн хүн бэлгийн харьцаанд орсон бол мөнгөн торгууль ногдуулах эсвэл зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялаар шийтгэнэ” гэх заалт нь Монгол Улсын Үндсэн хууль,иргэний хууль,гэр бүлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж Монгол хүүхдийн халдашгүй байх эрх,гэр бүлийн ариун нандин ёс уламжлал,Төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх үндсэн зарчим алдагдах,Монголын Улсын Үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг болох гэр бүлийн бүрэн бүтэн,аюулгүй байдалд сөрөг нөлөөтэйг анхаарах болов уу?
16,17 настай хүүхэд бол Ерөнхий боловсролын сургуулийн 11,12 дугаар ангийн хүүхэд гэдгийг цохон тэмдэглье.
Д.Энхбат
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.224] 2024-06-17 16:56:43
монголчууд 14 нас бол насанд хүрсэн гэхэд болно. Энэ бол биологийн хувьд. Одоо та нар харах хэрэгтэй. 13-14 Настай хүүхдүүд гээд байгаа залуучууд чинь хэдийнээ хүсээд хийгээд байна. Бүр биеэ үнэлж байна. Энийг бүгд харсан ч хараагүй дүр эсгээд явж байна. Та нар шөнө 22 цагаас хойш хотоор яваад үз. Энэ цаг үед 1930-иад оны Америк шиг юм хийхээ болих хэрэгтэй.
Зочин [202.55.188.43] 2023-10-13 11:18:03
Таны хүүхдэд тохиолдож ч болно шүү!!!!!! . энэ өнцгөөс нь хараарай!!!
Зочин [66.181.176.121] 2023-10-12 14:28:50
Уул нь олон үггүй шууд олны нүдэн дээр цаазлах нь шулуундаа.Манайд хууль ямар хэрэгжих бишдээ.Оюунгэрэл,Элбэгдорж 2 ЦААЗГҮЙ БОЛГОСОНЫ ХОР УРШИГ НЬ НЯЛХ ХҮҮХДИЙН АМИАР ТӨЛӨГДӨЖ БАЙНАДАА.
Зочин [66.181.188.58] 2023-10-12 01:53:28
Ene ugaasaa harluulah gesen site bainaa 2 c honoogv baij gej ehleel 14.16 nasnii hoorond ih tom ylgaa garnashde
Зочин [202.55.188.85] 2023-10-12 08:51:40
Чи тэгээд 16настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох нь зөв гэж хэлэх гээд байгаа юм уу. Битгий тэнэгт за.!!!! Энэ тэгээд хүүхдэд ээлтэй хууль уу????? Эргүү Нямбаатар анх энэ хуулийг оруулж ирэхэд л уур хүрч байсан. Өөрөө тийм хүүхэдтэй мөнгө өгч унтах зорилготой, өөрсдөдөө тааруулж хууль батлаад эргүү дагзнууд!!!!!
Зочин [66.181.183.40] 2023-10-11 10:28:01
Эрүүл санаа мөн үү
Зочин [172.59.76.164] 2023-10-11 03:22:21
Мэдэмхий мал чадахгүй юмгүй Нямбаатар гөлөг анх 14-н нас гэж солиорсон юм шт… зэвүүн үү ?
Зочин [66.181.183.40] 2023-10-10 23:02:49
Пөөх биологийн хичээл ойлгохгүй хүн үү
16 нас [202.9.40.178] 2023-10-10 20:16:27
Аргалж болдоггүй 16 насанд ч сексийг ид л хүснэ шдээ.Авгай хүүхэдтэй ч болчихсон л байдаг.
Зочин [202.179.21.199] 2023-10-10 18:05:29
Дээр үед 15.16 тай гэрлэж байсан байдаг түүх сонирхоод байхад тийм юм билээ зүгээр сонирхуулсан юм одоо паспортыг 16 насанд өгч байгаа насанд хүрсэн гэсэн үг жолооны сургууль гээд насанд хүрсэн хүний эрхийг эдлэж байгаа гэтэл 17.18 нас хүүхэд байгаад байдаг 11.12 р ангын нэг л авцалдаж өгөхгүй юмаа.
Зочин [66.181.161.221] 2023-10-10 17:56:57
Комунист сэтгэлгээнээсээ салцгаая. 16 наснаас өнгөрсөн хүүхэд физиологи нь шаардаад бэлгийн харилцаанд орох хүсэлтэй бол яах вэ? Тэгээд зөвшилцсөн бол болно шүү дээ.
Зочин [66.181.181.82] 2023-10-10 15:54:01
Энэ сайд бас дебил үл бүтэх хүн бн шүү...энэ нөхрийн хууль бусаар олсон эд хөрөнгийг шалгаач....бас нэг тэрбумтан байгаа даа...монгол ч тамын тогоо руу л....ард түмнээ боддог нэгхэн ч нөхөр алга...эдний насан дээр соц нийгэмд ийм хөрөнгөжсөн хэн ч байхгүй дээ....
зочин [66.181.179.160] 2023-10-10 15:21:08
16-г насанд хүрсэн гэж үзээд иргэний үнэмлэх олгодог байлгүй. Тэгвэл одоо 18 нас хүрэхээр нь иргэний үнэмлэх олгодог болгочих хэрэгтэй. Тэгээд 1, хүртэлх насны охидтой бэлгийн харьцаанд орвол... гээд.
Зочин [202.55.188.85] 2023-10-12 08:55:40
Яаг зөв
Хэтэрхий хатуу байж болох уу? Нугалаа болно шүү. [66.181.160.64] 2023-10-10 15:02:41
16 нас хүрээд нас бие нь өсч гүйсэн залуус бэлгийн харьцаанд орж болдог. Америк, Европ, Австралийг хар. Энэтхэг, Лалын орнуудыг хар. Бүгдэд нь залуус хар эрт бэлгийн харьцаанд орж байгаа, гэр бүл ч болж байгаа. Монгол үүний хаагуур нь өнгөрөх юмб? Харин 16 нас хүрсэн бол 20 настай хүнтэй харьцаанд орж болох ёстой, харин 30,.40. 50 настай үе мултарсан хүнтэй бэлгийн харьцаанд орж болох уу? Үүнийг л хуульчилна биз. Амьдрал баян ш дээ. 17-18 настай охид хүүхэд төрүүлэх явдал олон байдаг, 16 настайдаа харьцаанд орсон гээд бүгдийг нь шийтгэх юм уу?
Зочин [202.21.107.37] 2023-10-10 14:41:56
Орчин үед охидын биений онцлогоос шалтгаалж эрт бэлгэийн харьцаанд ордог нь нууц биш болсон. Тэр ч бүү хэл 18 хүрээд онгон бол нэгнийгээ онигоонд оруулж доромжлох нэг том шалтгаан болсон. 16 аар тогтох нь зөв бх, уянгалах нь амжилт биш бөөн гай дагуулж хуулийн байгуулагууд өдөр шөнөгүй бэлгийн ажилтай зууралдах болох вий.
Зочин [103.212.118.63] 2023-10-10 13:38:53
18 нас гэх нь зөв шүү Энхбаяр аа, Чи 14-16 насныхтай бэлгийн харьцаанд өөрөө орох сонирходтой бас нэг лалар биш биз. Ер нь бол хүчингийн хэрэгт 18 наснаас доошхи охидто хүчин хийсэн бол шууд 25 жилээр тасалжхатуу дэглэмээр хорьж ямар нэг өршөөлгүй, ялаас жил хасахгүй, хөнгөрүүлэхгүй бхаар хуульчлах нь чухал байна.арин 1 наснаас дээш эмэгтэйд хүч хэрэглэсэн бол мөн 10 жилээр хатуу дэглэмээр хорьж мөнөршөөл үзүүлэхгүй, ял хөнгөлөхгүй бах нь зүйтэй. уг нь бол 18 нас хүрээгүй хүүхэд хүчиндсэн бол цаазаар авдаг байх нь зөв л юмдаа
Зочин [124.158.107.35] 2023-10-10 12:15:54
17-18 нас бол хүүхэд нас ахлах ангийн сурагчид . ахлах ангийн хүүхдүүдийг хүчиндэж амь насыг хохироовол хөнгөн ялтай байх нл днн чөтгөр ав
Зочин [203.98.76.249] 2023-10-10 11:39:15
энэ саад эхнээссээ авсны нүхээ малтаад эхэллээ. гадны хууль хуулж авсан м бол гадныханы жишгээрээ л яв л даа.