Албатуудын тансаглал, ардуудын ЗОВЛОН хоёр яг тэнцжээ!!!
"Төрөхөөр өвдөж буй тогоо шиг гэдэстэй ээжүүд эмнэлгийн коридорт хэвтэх ор байтугай суух сандал ч байхгүй. Эх нялхсын өнөөдрийн дүр төрх шүү. Гэтэл улсын төсөв ард түмэнд, тэдний ая тух, эрүүл мэндэд биш. 126 гишүүний зөвхөн засвар үйлчилгээнд гэхэд 12 тэрбум төгрөг. Энэ мөнгөөр Эх нялхсын дайтай төрөх эмнэлэг байгуулж болно доо!!! Хэн энэ 76 хулгайчийг 126 болоод ядарсан ардын мөнгөөр язартлаа тансаглаад өг гэсэн юм бэ? Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэн өргөн барьсан төсвөөсөө ичээч.
Та нарын дэргэд наад төрж буй эмэгтэйчүүд чинь эх оронд их хувь нэмрээ оруулж буй улсууд шүү" Сэтгүүлч Б.Отгон. Сангийн яам гишүүдийн сандал суудлыг өчнөөн тэрбум төгрөг зарцуулж улсын төсвөөс санхүүжүүлэх талаар мэдээлэл хийсний дараа УИХ-ын дарга яаран "...нэмж авах 50 сандлыг Лаос улс хандивлахаар болсон..." гэсэн нь логикоороо ч ихээхэн зөрчилтэй мэдээлэл болжээ.
Эрх баригч нам ирэх сонгуульд дахин үнэмлэхүй ялна гэдэгтээ тууштай итгэж байгаагийн илрэл болох гишүүд тоонд тааруулан сандал ширээ болон бусад зардалд нийт 12 тэрбум төгрөг төсөвлөж байгааг мэдэгдсэн нь олны бухимдлыг улам гаарууллаа.
Учир нь ард түмнийг бүсээ чангал гэдэг мөртлөө өөрсдөө төсвөөс зувчуулж буйгаа санаатай санамсаргүй арван тэрбумаарх тансаглалаа ил тод зарласан нь үүн дээр хүмүүсийн анхаарлыг татах эсвэл өөр ямар нэг будилаан хуйвалдаан явагдах гэж байгаагийн илрэл.Монгол төр дэх хүмүүс анхаарал сарниулж байгаад араас нь хулгай луйвар хийхдээ гаргуун.
Наадмын өмнөхөн газрын тухай хуулийг бэлчээрийн хууль, шинэчлэлтэй хамт өргөн мэдүүлж түүндээ Монголын газар нутгийг харийнханд 100 жилээр өгч болно гэх заалтыг хулгайгаар нь шургуулах гэсэн нь цаагуураа элдэв бусармаг үйлдлүүдийг нуун далдалдаг технологи гэдэг нь яг харагдав.
Хуурамч шальдар булдар сенсацаар хөөцөлдөхгүй мэргэжлийнхээ ёс зүйн баримтлах энэ төрлийг мэдээллийг хэвлэлээр зарлах нь зөв шүү. Эхчүүд төрөх орон дээрээ ч гарч чадалгүй коридорт хэвтэцгээж ямбатнууд ялаа батгана шиг дүнгэнэлдэж чадах чинээгээ хулгайлалцаж байгаа нь юутай гашуун. Хардах эрх хүн бүрд бий.
Д.Энхбат
Сэтгэгдэл
зочин [202.9.46.131] 2023-10-12 07:32:59
монгол орон хулгайч нарт аа бүрэн эзлэгдсэн дэлхийд гайхуулж шившиг болж байна хэзээ энэ төр цэгцэрэнэ дээ
Toli [195.123.31.122] 2023-10-12 04:01:58
Oligtoi hudlaa c jarj cadahgui "laos ulsaas ih hurlin gishuudin" sandal handiwluulaad baihdaa jahaw de! Tiim bol uneheer ichmeer. Er n ene heden jas undeseeree seheeten bish, ug garlin medlege bolowsrolgui, "hödööni" heden bulegleluud mongol ulsiig haranhui angalruu suiruulj baina
иргэн [66.181.190.73] 2023-10-11 12:09:12
хүн ядуу байх тусам харанхуй бүдүүлэг болдог , тэд өдрийн хоолоо олохыг бодохоос биш нийгэмийн асуудал огт падгүй , тийм болохоор МАН бодлогоор монголчуудыг ядуу байлгаж байна