ЗГ: Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит /2023.10.11/ хуралдаан болно.
Энэ удаагийн хуралдаанаар хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хуулиудын ялын бодлогыг чангатгах асуудлыг оруулж ирэх юм.
Өнөөдрийн хуралдаанаар,
– Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
– Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүд,
– Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
– Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц зэрэг 20 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Үүнээс гадна такси үйлчилгээг оруулж ирэх асуудлыг хөнджээ. Хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.
Сэтгэгдэл