УЛС ОРОН ДОРОЙТОЖ БАЙХАД САНДАЛ ШИРЭЭГЭЭ Л ЯРЬДАГ УИХ-ЫН ГИШҮҮДТЭЙ…
Аймшигт ковидын халдвараар зуу зуугаараа хиарч, араас нь хүчирхийлэлд өртөж,цаг бусаар хүүхэд нялхас амь үрэгдэж, ядуурал ялын бодлого мэт нүүрлэж,ажилгүйдлийн улмаас залуус гадаадад дүрвэсээр Монголын өнөө маргааш гундуухан байна. Монгол хүн бүр 30 сая төгрөгийн өрөнд орж, төрийн өндөр сэнтийд залрагчид 40 их наядаар цөлмөх харгис тогтолцоонд ард түмний нуруу цоорох шахжээ. Түмэн олон эсэргүүцсээр байхад мугуйдсаар Үндсэн хуулийг өөрчилж эрх мэдлээ зузаатган УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хууль 26 удаа өөрчлөгдөх хүний эрх,эрх чөлөөний зүйл заалтад ганцхан удаа төрийн байгуулалттай холбоотой заалт 25 удаа өөрчлөгдсөнөөс үзвэл Монголын эрх ямбатнууд эгэл ардаа бус тансаглал нь хэтэрсэн түшмэдүүдийнхээ сэнтийд ямбаны зөөлөн олбог нэмдэг заншилтай болжээ.
Сүүлийн өдрүүдэд хүүхэд нялхас харгис гэмт хэргийн золиос болж хайран амиа алдацгааж байхад УИХ-ын гишүүд, эрх баригч нар хэрхэн яаж сандал суудалтайгаа үлдэх вэ гэдгээ дотоод сэтгэлдээ нууж ч эрх мэдлийн дон шүглэж эд мөнгөнд ташуурсан тачаал, ташаарал нь дарагдалгүй эмгэнэл гашуудлын хажуугаар хар хэрээ мэт чанга гуаглах нь зэвүүцэм.
Хүний эрх зөрчигдөж, хүүхдүүд үхэж, хөөрхий ард түмэн ядуугийн зовлонд нэрвэгдэж байхад чихэм ч үгүй суудаг ямбатнууд сонгуулийн сургаар санаа зовох гол асуудал нь сандал ширээ болсон нь тун харамсалтай. Хэдий яаралтай горимоор хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулах хуулийн төсөл Засгийн газраар хэлэлцэгдэх гэж байгаа ч асуудалтай эрс шийдэмгий, байнгын тэмцэл хийж углуургаар нь хандахгүйгээр сэтгэлийн хөөрөлд автацгаан хэтэрхий мэргэн жараахай эсвэл бушуу туулай борвиндоо баастайн үлгэр болбол хожим гарах эрсдэлд хэн хариуцлага хүлээх вэ?
Аливаа хямралын уг үндсийг тогтоож,асуудалтай нүүр тулж,шударга бус байдлыг уг үндсээр нь зогсоож чадах эхлэлийг тавьж чадахгүй бол ядаж түмний зовлонгоор зоолж, хүүхдийн үхлээр улс төр хийдэггүй хүн чанараа хумсын чинээ ч болтугай үлдээх сэн, Төр зайдлагчдаа.
Д.Энхбат
Сэтгэгдэл
Зочин [66.181.188.217] 2023-10-12 19:27:32
Бизнес хийхдээ толгой нь ажиллахгүй болсон бизнесменүүд л улстөрд орж байгаа.
түмэн олон хилэгнэж байна [103.212.116.48] 2023-10-12 16:40:18
АРД ТҮМЭН БОЛИОЧ ЭЭ, ХУЛГАЙ ДЭЭРЭМ, ШУДАРГА БУС БАЙДАЛ МАН-ААС БОЛСОН БОЛОХООС БУС ҮНДСЭН ХУУЛИАС ОГТ БОЛООГҮЙ ХЭМЭЭН ЭСЭРГҮҮЦСЭЭР БАйтал Үндсэн хуульд дураараа ямар ч утгагүй, өөрсдийн эрх ямбаа хадгалж жагсаалтаар төрийн сэнтий зайдагнах өөрчлөлт оруулсан нь хамгийн том гэмт үйлдэл гамшиг тул 24 оны сонгуулиар энэ хулгай луйвар, бүхнийг арилгах арга бол одоо буй тэнэгүүдийг огт сонгохгүй санал өгөхгүй байх явдал шүү. МАН бол анхны МАХН-ын үндэс биш шинэ хулгайчдын бүлэг юм байна шүүдээ
галаа [124.158.68.181] 2023-10-12 20:30:59
АН-аас болоод амьдрал доройтсон олон мянган долларын бонд гаргаж мөнгийг хувааж идчихээд биднээр төлүүлж дуусгаж байна. манай залуучууд арай цөөн нь байгаасай ямарч сэтгэх чадваргүй дебиль, мулгуу төрөөд тэгээд мөрөөрөө байхгүй элдэв коммент санал бичиж тэнэгтэх нь гайхалтай, бас харамсалтай
Зочин [46.242.32.206] 2023-10-12 14:44:25
дур эзнээ голохгүй гэгчээр нэмж ирэх болсон хэдэн юмыг шахаж суулгаад л болоо ш дээ
Зочин [103.41.244.105] 2023-10-12 12:40:50
hgffdg
Зочин [66.181.183.226] 2023-10-12 11:49:03
Өөрсдийгөө юү гэж бодоод бгаан бол асуудал шийдэж чаддаг байсан бол ард түмэн чинь юүгаа ч өгөхөд бэлэн тийм л гэнэн тэнэг ард түмэн дэ, одоо харин больхуу да хулгайчуудаа.
Иргэн [66.181.184.52] 2023-10-12 10:39:49
Ирээдүйн Эзэд нь байгаа бол --Яг одоо зайлуулаач !!!!!!!Бүгд Нэг нэгэнтэйгээ сүлжмэл шиг холбоотой Одоо л Хөвөх хэрэгтэй !!!!!!! хөвөх бол юм чинь дээрээсээ хөвөрдөг доороос зангираад хөвж болохгүй !!!!!!!!!!????????хөв хөвөөд л бна бнадаа хөөрхий одоо л цаг нь ирлээ???????!!!!!!
Зочин [202.126.89.234] 2023-10-12 09:28:16
Сандал ширээ, жалга дов ярьж, идэж уухаас өөр шидгүй хүмүүс сонгохоо больцгооё. Хуульч, инженер, эдийн засагчдаа төрд гаргая. Удам дамжсан улстөрч гэсэн амьтдыг бүү гаргая
Иргэн [103.212.118.117] 2023-10-12 20:14:44
Яг зөв. Эцэг эх нь улсын мөнгө иддэг луйварчингууд юм чинь хүүхдүүд нь тэр ажил хэргийг нь үргэлжлүүлнэ гээд байж байгаа шүү!!!
Зочин [203.98.76.249] 2023-10-12 09:44:50
сонгох биш дарч ороод чирч гаргаад шоронд шидэх хэрэгтэй