МОНГОЛД ҮНДЭСНИЙ ЭДИЙН ЗАСАГ БАЙХГҮЙ
ҮНДЭСНИЙ ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНДСИЙГ ШИНЖЛЭХҮЙ.
1.Шинжлэх ухааны үнэлгээ, үндэслэл
Үндэсний тусгаар тогтнолыг хангаж буй бодит хүчин зүйлийг үндсэнд нь дөрвөн том хүрээ буюу бүрэлдэхүүн хэсэгт хувааж болох нь, гео ахуй буюу газар нутаг, био ахуй буюу Хүн ам,оюун ахуй буюу үндэсний биеэ даасан сэтгэлгээ,зан заншил,оршихуйн аргын нэгдмэл тогтолцоо юм.Энд бид “Оршихуйн арга” гэж тухайн улс үндэстний эдийн засаг,улс төрийн нэгдмэл цогцыг буюу ухамсарт үйл ажиллагааны зохион байгуулалттай тогтолцоог хэлж байна.
Эдгээр хүрээ,хүчин зүйлээс гол шийдвэрлэгч,тодорхойлогч үүрэг нөлөөг эдийн засгийн биеэ даасан чанар,чадавх агуулж байдаг тул үндэсний тусгаар тогтнол бодит амьдрал дээр тухайн үндэстний үндэсний эдийн засаг тусгаар тогтнолоор үндсэндээ баталгаажиж чаддаг.
Эдийн засаг гэдэг гурван бодит зүйлийн нэгдэл, зөв харьцаа юм.
Үүнд:
1.Газар
2.Өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн нөхцөл
3. Хүн ардын оюун гэгээрэл
Өнөөдөр Монгол орны эдийн засгийн үндсийг бүрдүүлэгч энэхүү гурван хүчин зүйлээс хоёр нь буюу өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл,хүн ардын оюун гэгээрэл бараг байхгүйтэй тэнцүү болсон асуудалд шинжлэх ухаанчаар хандах хүнд төвөггүй ойлгогдоно.
Бүтэн хэсэггүйгээр бүрдэж чаддаггүй нь логикийн хууль,маргаангүй үнэн юм.Үүнээс бид ямар үндсэн дүгнэлт хийж байна вэ? Нэгд. Монголд үндэсний эдийн засаг алга.Хоёрт. Эдийн засаг нь өөрийн утга чанараараа оршин тогтнох дотоод суурь,бүрэлдэхүүн бүтэцгүй учир Монголын тусгаар тогтнолд бодит баталгаа алга,Монголын “тусгаар тогтнол” бол хуурмаг,зэрэглээ чанарын тусгаар тогтнол гэсэн дүгнэлт хийж байна.
“Монголд үндэсний эдийн засаг гэх юм байхгүй байна.”гэсэн дүгнэлт зайлшгүй хийхээс аргагүйн нотолгоо нь Монголын нийгмийн бодит ахуйн үнэн юм.
Д.Урианхай. “Бодит сэтгэл,эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөний улс төрийн үзэл онолын “Очир”-Үнэнээс цогцолсон Зэндмэнэ. Улаанбаатар 2000 он
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Бодит байдлыг байнга анхаарах ёстой. [66.181.181.227] 2023-10-13 10:14:37
1 сая хөдөлмөрийн насны хүн амтай, хоёрхон улстай хиллэдэг улс ч яаж хараат бус эдийн засагтай байх вэ дээ. Юү ч үйлдвэрлэсэн тэр 2-ынхоо нутгаар л ДАМЖУУЛЖ борлуулна. Гадаадаас юү ч импортолж авна, тэр 2-ын нутгаар ДАМЖУУЛЖ хүлээн авна. Тэгэхлээр 2 хөршийн нөхцөлийг л "хүлээн авч" ДАГАЖ МӨРДӨХ болно. Өөр тэгээд ЯАХ юм бэ? "Тусгаар тогтнол, тусгаар тогтнол" гэж хашгичих нэг асуудал, харин бодит байдал гэдэг чинь шаал өөр зүйл шүү.
Зочин [173.66.93.130] 2023-10-12 20:22:33
Тусгаар тогтнол ч үгүй улс яаж өөриын Э/З тай байхав дээ бүгд хараат ,!
уншигч [79.215.245.122] 2023-10-12 17:54:12
Ингэж хэт үгүйсгэж туйлширч болохгүй. Аливаа туйлшрал сайн юманд хүргэдэггүй. Монголд үндэсний эдийн засаг байлгүй яахав дээ. Харин энэ нь сул дорой хөгжилтэй, тун тааруу удирдлагатай байсаар байгаа нь бодит үнэн.
Яг үнэн [202.21.127.142] 2023-10-12 17:12:52
Хятад нүүрс авахгүй, Орос бензин өгөхгүй гэхээр яахаа мэдэхээ больдог орныг ямар үндэсний эдийн засагтай орон гэхэв дээ,хэнд ч ойлгомжтой
Зочин [103.212.116.48] 2023-10-12 12:25:04
ҮНЭН ҮНЭН