Хоёр улсын харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хөгжүүлнэ

Aдмин / Улстөр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч Жерар Ларше аравдугаар сарын 11-ний өдөр бараалхав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан болсон Парламентын сонгуульд ялалт байгуулан Сенатын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Жерар Ларшед баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн Монгол, Францын харилцаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.

Хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх эрх зүйн таатай орчныг бий болгоход хоёр улсын хууль тогтоох байгууллага хооронд бий болсон ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов.

Хоёр талын харилцааг цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит агуулгаар баяжуулан өргөжүүлж, стратегийн түншлэлд хүргэх хоёр талын нийтлэг зорилтыг биелүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх талаар талууд дэлгэрэнгүй санал солилцов. Сенатын танхимын Ерөнхийлөгч Жерар Ларше Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй Төрийн айлчлалд амжилт хүслээ.

Хоёр улсын Парламент дахь найрамдлын бүлгийн хамтын ажиллагаанд төдийгүй Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бүхий л үйлсэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сенатын танхимын Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын үг үлдээжээ.


Сэтгэгдэл

Ёс алдсан харагдаж байна. [66.181.181.227] 2023-10-13 11:06:16

Гоё нь гоё юмаа. Гэхдээ ийм алчуурыг АЛБАНЫ БУС арга хэмжээн дээр зүүдэг юмаа. Ж-нь, оройны хоол, театр үзэх, зочид буудалдаа байхад. Харин албан ёсны арга хэмжээн дээр уг алчуурыг зүйж БОЛОХГҮЙ. Харилцагч талынхаа ажлыг ҮЛ ТООЖ, түвшнийг нь бууруулж байгаа мэт санагдуулдаг юм. Үүнийг Хүрэлсүх Ерөнхийлөгчид зөвлөчих хүн байгаагүй юм байхдаа? Эхнэр нь юугаа хийж байгаа юм бэ? Францууд дипломат ёсыг ч ёстой нарийн мэддэг тал, анзаарч л байгаадаа.

Зочин [173.66.93.130] 2023-10-12 20:36:32

Нусаа арчдаг юмаа үмхиы нусгай жаал ха ха

Ганган хүнд гархи нэмэр [202.21.127.142] 2023-10-12 17:16:05

Тэр алчуураар яадаг юм болоо, ямар зориулалттай бэ?

Зочин [46.242.32.206] 2023-10-12 14:52:55

Харж байхад гадны улс төрчид манайхан шиг сагсайтал нь алчуур энгэртээ чихэхгүй юм, гархи нэмэр гэдэг дээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.