Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтах ёслол боллоо

Aдмин / Улстөр

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг албан ёсоор угтах ёслол 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Франц Улсын Хууль зүйн сайд Эрик Дюпон болон Парис хотын Цэргийн тойргийн захирагч, генерал Кристоф Абад тэргүүтэй албаны хүмүүс Парисын Дайнд нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ордон (Инвалидын ордон)-д албан ёсоор угтлаа.

Ёслолын үеэр Монгол, Францын төрийн дуулал эгшиглэж, Хүндэт харуул Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэв. Ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой хэлэлцээ хийх Элизейн ордон руу хөдлөв. Энэ үед 146 морьтой цэрэг, Францын Гвардын цэргийн мотоциклтой 30 хөтөч залан явлаа.

Угтах ёслолд монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид байлцлаа.

Инвалидын ордон нь Францын XIV Луй хааны 1670 оны зарлигаар дайнд оролцож, эрэлхэг гавьяа байгуулсан цэрэг дайчдад зориулсан бөгөөд ордонд цэргийн түүхийн музей, Наполеон Бонапарт болон Францын цэргийн түүхэнд гавьяа байгуулсан эрэлхэг жанжнуудын бунхан байрладаг.

Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба


Сэтгэгдэл

Дүрэм сануулья [66.181.181.227] 2023-10-13 15:15:06

"ГвардИЙн" гэж урт "и"-гээр бичээчээ, сэтгүүлч ээ. Францаар "Guardie", англиар "Guardian", оросоор "Гвардия" гэсэн үгс байдаг юм. "Д"-ийн дараа "И" үсэг байгаа биздээ? Толь бичигт Guardian-ыг "a person who guards, protects or preserves" гэж тодорхойлжээ, ө.х. бусдыг хамгаалж буй хүн гэсэн байна. Сэтгүүлч мань "И" болон "Ы" үсгийг хэрэглэдэг монгол хэлний дүрмүүдийг огт мэддээггүй бололтой.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.