Д.Амарбаясгалан: Монголд жилдээ 95.5 сая доллар, нийт 3.2 тэрбум долларын татварын орлого төвлөрнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Франц улсад албан ёсны төрийн айлчлал хйиж буй. Энэ үеэр Засгийн газар Францын "Орано майнинг САС" компанитай хөрөнгө оруулалтын гэрээний талаар хэлэлцээ хийсэн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр,
"Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг САС" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ерөнхий нөхцлөөр Парис хотод хэлэлцээ хийж, Талууд урьдчилсан зөвшилцөлд хүрч чадлаа. Энэ протоколд үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барина.
Засгийн газар урьд өмнөх Хөрөнгө оруулалтын гэрээний алдаа оноог дүгнэн цэгнэж, Монголын баялаг Монголдоо илүү өгөөжтэй, Монгол хүндээ илүү хүртээмжтэй байх зорилго өвөртлөн амар бус яриа хэлцлийг хийж, харилцан ашигтай хамтран ажиллах гэрээний нөхцлөө Францын талтай урьдчилан тохиролцлоо.
Монголын тал төслийн хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй. Эдийн засаг, техник, технологийн ямарваа эрсдэлгүй хамтын ажиллагааны нөхцлөө тохиролцлоо. Өөрөөр хэлбэл, Монгол улсад нэг ч долларын өр оногдохгүй, өгөөжөө шууд хүртэнэ.
Олон сая жилийн туршид байгальд үүсч хуримтлагдсан, дэлхийд дээгүүрт орох ураны нөөцөө ардчилсан ертөнцийн тэргүүлэх гүрний нэг, гуравдагч хөрш Францын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологоор хамтран ашиглана.
Францын Засгийн газар “Орано” группын 89,99 хувийг хувьцааг эзэмшдэг, 17 улсад цөмийн энергийн чиглэлээр ажилладаг, 17 мянган ажиллагчтай, дэлхийн ТОП гурван компанийн нэг юм.
Франц улсад цөмийн эрчим хүчний 56 реактор ажиллаж, нэгийг нэмж барьж байна. Эрчим хүчнийхээ 68 хувийг уранаас гарган авдаг. Хятад, Солонгос, Өмнөд Африк, Иран улсууд Францад хөгжүүлсэн реакторын технологийг ашиглаж байна.
Бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх аварга том төсөл хагас зуун жил шахам буюу 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд 3 жилийн туршид бэлтгэл ажлаа ханган базаана. 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Нөхөн сэргээх ажил нь гэхэд 2061-2070 онд 9 жил жил үргэлжилнэ.
Ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар болно. Жилийн цэвэр ашиг нь 131.0 сая ам.доллар, нийт дүнгээрээ 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоололтой.
Төслөөс Монголд жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө. Тухайлбал, АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1,550 сая ам.доллар болохоор тооцоолж байна.
Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийтдээ 400 орчим сая гаруй ам.долларын ногдол ашиг нэмж авах урьдчилсан тооцоо гараад байна.
“Бадрах Энержи” ХХК-ийн бүх ажиллагсдын 96 хувь нь Монгол Улсын иргэд байна. Үүний 30 орчим хувьд нь орон нутгийн иргэд ажиллана. Шинээр 700 гаруй тогтмол ажлын байр нээгдэнэ.
Дэлхий дахинд эрчим хүчний хэрэглээ 2050 он гэхэд 2 дахин өсч, нүүрсхүчлийн хийн ялгарлыг 2 дахин бууруулах зорилго тавьсан нөхцөлд Монголын говиос олборлох эх үүсвэр үнэтэй хувь нэмрээ оруулна. Уран нь цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд төдийгүй хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, хоол хүнс ариутгах, савлах, бараа материалын чанар хянах, ус, агаарын бохирдол судлах зэрэг олон салбарт онц чухал үүрэгтэй билээ.
Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанид бүтэц зөв бол бүх зүйл зөв гэдэг зарчмаар өөрчлөлт эхлүүлж, олон жил гацаж хүлээгдэж байсан томоохон төслүүд нь ийнхүү хөдөлж эхэллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийж буй айлчлалын үеэр гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бататгах, мега төслүүдээ хөдөлгөх зэрэг бодит үр дүнгүүд гарсан яриа хэлцлүүд өрнөж байна" гэв.
Сэтгэгдэл
Unshigch [91.86.153.41] 2023-10-15 18:56:08
Neg ih mongo sonsogdood bayarlaad, dollars udahgui tsaas bolohiig tootsoolov uu
Onoch [202.5.202.2] 2023-10-16 10:24:36
Энэ том төсөл биш бнаа... жилд 100 хүрэхгүй сая доллар бол Монголд л том сонсогдож байгаа байх. Яг үнэндээ 1 сая доллар чинь хөгжсөн улсад айл бүрт байдаг хөрөнгө юм шүү. Японд, солонгосд, АНУ-д амьдарч буй байр нь л 1 сая доллар болчихдог. 100 иргэний хөрөнгө орж ирэх юм байна. монголын 3,5 сая иргэн хэзээ дажгүй амьдарч эхлэхэв. Ер нь бол шальтай нөлөө байхгүй төсөл.
Зочин [103.57.93.237] 2023-10-15 08:43:42
Эргүү юм ойлгодоггүй оркуудаа устгалд оруулаачээ
Зочин [103.57.93.243] 2023-10-13 23:49:51
ГОЛ НЬ ГЭРЭЭНДЭЭ УРАНЫ ШААР БУЮУ АШИГЛААД ДУУССАН УРАНЫ ХОГИЙГ МОНГОЛД БУЦААН АВЧИРЧ БУЛАХ УУ ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙГ ЯАЖ ЗААХЫГ АСУУЧИХ СЭТГҮҮЛЧ БАЙХГҮЙ ДЭЭ
ЗОЧИН [59.153.115.115] 2023-10-13 20:22:55
"ХУЛГАЙ Л БОЛ ХОЙД ТАЛЫН ХАР ОВООХОЙ" ГЭДЭГ ШИГ АМАРБАЯСГАЛАН ГЭХ НЭР ХАРАХ, СОНСОХООР Л "ХУЛГАЙ" ГЭДЭГ ҮГ ЯАХ Ч АРГАГҮЙ САНААНД ОРЧИХДОГ БОЛЛОО.ЭНЭ ХУЛГАЙЧ ГӨЛИЙЧЭЭД БҮР ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ ГАРЧ ИРЭЭД ХЭЭВ НЭГ ТОМ ТОМ ЮМ ДЭМИЙРЭЭД ЗОГСЧ Л БАЙХ ЮМАА.ХҮН АМЬТАН ЧАМАЙГ БҮХ ТОМ ХУЛГАЙН "ЭЦЭГ" ГЭЭД НЭРЛЭЭД БУЙГ МЭДДЭЖ Л БАЙГАА ДАА,,ЮУ БОДОЖ ЯВДАГ БОЛ, ЭНЭ ХУЛГАЙЧ.
Зочин [103.10.21.20] 2023-10-13 13:17:50
Франц улстай ийм амархан урааны талаар юм дохиролцон гэхэд нэг муу зүйл хийгдэх нь гарцаагүй .Орос Хятад яагаад монгол улсад ураан яаж боловсролуулах арга хэзээ ч монгол улсад хэлдэгүй хийч үгүй харин франц улс ийм амархан хийж байна гэхээр урааны хог хаягадал монголд хая гээд л байгаа юм байна .үүнд франц улс аймшигт хор уршгийг өөрийн эх орноосоо зайлуулж байвал юу ч хийхэд бэлэн улс гэнэн гэхээр гэнэн биш авилга авсан байх гэж харагдаж байна .!
Зочин [202.55.188.36] 2023-10-13 13:14:19
Амарбаясгалангаар гэрээ хийлгэж болохгүй, Ногоон автобусны автор
Зочин [103.10.21.20] 2023-10-13 13:10:18
Цөмийн урааны хог хаядалаа монголд бушлах гээд байгаа даа франц чинь ямар улс билээ . Урааныг тийм амархан яаж хэрэглэх нууцаа хэлдэг хамтарч ажилах нь юу л бол ноцтой аюултай зүйл болж байгаа юм байна .франц европын холбоо нато гээд л оросын эсрэг байдаг улс монголоор дамжуулан хор найруулж байгаа байх ямар хүнтэй юу дохиролцож яваа юм билээ .франц улс монголийг тусгаар улс болход зөвшөөрөхгүй эсэргүүцэж байсан улс түүх үгүүлдэг юм . Франц улс бол европ дотороо хамгийн хорон хүмүүс шүү !
Зочин [103.10.21.20] 2023-10-13 13:02:36
Энэ их мөнгө тэгээд төрийн түшээдийн халаасанд ордог байхдаа .татвар төлөгчидийн мөнгө юунд хэрэглээд байгаагаа ард иргэдэд ил тод тайлан өгч шударга баймаар байгаа юм .улсад хэрэглээд байгаа юм уу эсвэл хэдэн хулгайчууд нь худ юм яриад хуваагаад аваад байгаа нь ойлгомжгүй байгаа шүү.
Зочин [202.126.88.99] 2023-10-13 12:40:46
Энэ авилгалч хулгай хийж, авилгал авахаас өөр юм мэдэхгүй шүү дээ. ха ха ха ха ...
0 [66.181.160.90] 2023-10-13 11:18:09
НЭГ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХААР ТОХИРОЛЦЛОО ГЭСЭН БОЛ САЙХАН Л БАЙХ САН. ДААН Ч ХАРАМСАЛТАЙ.