Х.Нямбаатар экс Мээрүүдийн “авлигын үүц”-ийг ухаж чадах уу?!
“...МАНАН өндийж байна” гэж гадуур яриад эхэлсэн нь Х.Нямбаатар хотод томилогдсонтой холбоотой. Тэрбээр “...Хотын авлигын өнгөрсөн 30 жилийн хатигийг шахна” л гэсэн. Үнэндээ дээрх хугацаанд хотын авлига “үүц” болтлоо бугшсан. Нэг илрэл нь нийтийн тээврийн автобусны худалдан авалт сая ил болсон. Төрийн нууцад аваагүй хэчнээн асуудлыг “...Нууц” гээд нууцаар хийчихсэн нь тодорхойгүй байгаа юм. Түүнээс гадна газрын наймаа гэдэг том асуудал бий. Нууцаар халхавчилсан худалдан авалтаас илүү ноцтой. Энэ дээр экс Мээрүүд эвгүйтэх сураг дуулдаж байна. Х..Нямбаатар Хотын мээр болоод очиж байгаагийн учир энэ бололтой. Түүний хувьд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд байсан. Баргийн улстөрчийн хүрдэггүй карьерт тулсан. Харин Хотын мээр гэдэг бол буугаад очиж байгаа хэрэг юм. УИХ дээр том том асуудал ярьдаг байсан хүн Хотын хурлын 45 төлөөлөгчийн өмнө ажил нэхүүлээд, тайлангаа тавиад суух болж байгаа юм. Хот бол асуудлаар дүүрэн. Олонх нь бүтэлгүй талдаа байдаг. Адаглаад л Улаанбаатарын утаа гэж айхтар юм байна. Утаа наашилж байна. Утааг бууруулна гээд олон жил төсөв, төслийн хөрөнгийг дэмий үрсэн байдаг. Эцэст нь янданг цөөлөхөөс өөр утааг бууруулах арга байхгүй гэдэг нь тодорхой болж байна. Х.Нямбаатар энэ тал дээр юу гэж үздэг юм, бүү мэд. “...Хотын бонд босгоод, энэ жил 32 орчим тэрбумаар нь Хятадаас кокс нүүрс авчирч түлнэ” гээд Эрчим хүчний сайд яваад байна. Үүнийг дэмжвэл Х.Нямбаатар буруутна. Энэ мэтийн улс төрийн карьертаа нэгмөсөн цэг хатгаж мэдэх эвгүй асуудал хотод олон бий. Харин тэрбээр ингэж суухын тулд “...Ирэх сонгуульд нэр дэвшихгүй” гээд амлачихна лээ. Хэцүү л дэнчин болж сонсогдсон. Гэхдээ “...Х.Нямбаатар экс Мээрүүдийн “авлигын үүц”-ийг ухаж чадах уу, үгүй юу” гэдгээс бүх зүйл шалтгаална л даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [66.181.176.142] 2023-10-19 15:15:02
Хуулийг шинээр томилоглсон болгон нь өөрсдийн санаачлагаар өөрчлөөд л байдаг үр дүн гь харагдахгүй л байгаа, тиймээс алдаатай өөрчлөлт хийхгүй байх талаас нь анхаарч үзээрэй. Хараал идэх л байх олон түтнмйхээ төлөө зөв юм хийж чадвал дараад нь ерөөлгөх болно. Хот хөдөөгийн албан хаагчлын том нь том авилгалчид,дунд тушаалынх нь дунд, бага тушаалынх нь бага авилгалчид, үүдний жижүүр үйлчлэгчид нь ч бараг гар харж,өмссөн зүүснээр нь дүгнэж харьцдаг шүү!!!!!
Зочин [203.98.76.249] 2023-10-19 14:38:06
одооны 76-гаа шууд алж устгаад шинэ гишүүд сонго. гэхдээ 132 биш 76 түүнээс бага байлга
иргэн [66.181.176.214] 2023-10-18 18:56:56
иймэрхүү ажилаа мэдэхгүй юмнуудыг сонгох хэрэг байхгүй л юмсан 76 д нэр дэвшсэн гишүүд урлаг,спортын гарууд байхад яагаад өөр хүн сонгож болохгүй гэж сошалаар олон юм хийж байгаа залуу үе байхад тэд нараас сонгох хэрэгтэй
Зочин [202.9.40.186] 2023-10-18 00:37:01
rr
Бага тушаалтан [66.181.161.138] 2023-10-17 20:22:02
Авилга хээл хахуулиас холхон цалингаас цалингийн хооронд мөрөөрөө явдаг төрийн дунд бага тушаалын албан хаагчдыг битгтй оролдож үзээрэй дээ .Хамаагүй салхилвал төрийн ажилд халтай юм болно шүү дээ даргаа
Зочин [59.153.113.81] 2023-10-17 12:17:46
Бүрэн эрхийн хугацаанд дуусна
Зочин [66.181.182.218] 2023-10-17 11:35:34
Энэ нэг хүний чадах асуудал биш байхаа Нэгэнт өнгөрсөн үүц Ходоодоор нэгэнт орсон Гүйцээ Олон л үүц задарсан да Дараа нь яахаа мэдэхгүй бна Үүц бол багцаалах аргагүй юм задарна Цаад тал нь харагдахгүй юм байгаа лдаХүчрэх аргагүй том үүц задарнаЗадлалаа ч дараа нь арга хэмжээ авч чадахгүй одоо энэ Хөгжлийн банк Нүүрсний хэрэг шиг өнгөрөх биз Энэ Ардчилсан тогтолцоонд асуудлыг олонхоороо шийддэг болохоор хариуцлага хүлээх хүн байдаггүы онцлогтой юм да Хэнч хариуцлага хүлээхгүй 30 жил дампуурч бна
Зочин [202.126.88.157] 2023-10-17 08:38:45
9911 gar utasnii dugaartai land 300 unsan tom tom darga nar xezee ch toriin tsalingaar avna gej baixgui shde
Зочин [202.9.46.64] 2023-10-17 07:22:38
Ацаа чадхав дээ цавчаа ногооныг худалдан авалт хийсэн өөрийх нь хүмүүс өөрийгөө хулгалж барьхаар хэргээ далдлах гэж л ирээ биз
Зочин [66.181.183.152] 2023-10-17 11:55:32
Энэ ч харин үнэниы хувьтай. Хамгийн гол нь ажил хийж чадахгүй мэдэхгүй болохоор хэрхэн шантаажилж сонгууль хүрэх, яаж гүтэглэгийн жижиг зохиох вэ гээд сэдэв олох л гэж энэ хүүхэд ирсэн гэж оылгочихвол хол зөрөхгүй ээ. Уг нь болохгүй бүтэхгүй асуудлыг яаж ажиллаж засаж залруулах тухай бодож урагш харж ажиллах ёстой үүниыг сонголтыг арагшаа ухаалаг арилгах юм гэнээ. Иймэрхүү аргаар улс хөгжинө гэж байхгүй, муу муухай гээд байгаагаа Нямбаатар энэ насандаа байтугай дараа нас андаа ё ухаад барахгүй ээ. Хэрвээ хоыт нас гэж байдаг бол ухаад ч балахгүй ш дээ
Лол [103.212.117.244] 2023-10-16 21:16:19
Хотын Хуучин хулгайчууд Нямбаатарын Сумьяагаас гуйж хотод тавьсан хэдэн эргүүггүүдийг нь бүгдийг нь паналдаад хуураад кармалчихсан ш дээ..
Huslee [66.181.160.114] 2023-10-16 18:35:08
Mongolchuudaa bi gantshan yum l guiy ireh 24 ond oyunerdenii bagiig l demjeerei enehun ene nam l shudarga erh tegsh shuuh zasaglal togtooj eruul huuli bii bolgoh gants naidvar ednii namd hulgaich hudalch huchindegch bii bii gehdee tedneesee salj chadaj baigaa shuu manai archilal yrij anarhizmiig shutsen AN bol ireeduigui bolson buh l hudalch hulgaich shorongiin rketuud aluurchid ene namd bugsen otgonbaatar HUN namuud bugd hudlaa gants neg suudal avaal AN n ih mungund ni bolool javhlan gundalai uynga battsogt shig ard tumnee hayal AN n hulgaichuudiig demjine
Зочин [85.117.117.89] 2023-10-17 09:52:22
хахаха, сооиороод, Оюунэрдэнэ бол МАН гас
Зочин [202.126.89.94] 2023-10-16 16:19:45
Сумяабазар Сүхбаатар хоёрыг эрүү үүсгээд шагуул хотын муу муухай дунд шатандаа их байгаа
Зочин [203.98.76.249] 2023-10-16 11:10:02
чадахгүй байхаа нөгөө хөдүүлдээг дөрлүүлээд суугаад байна. засаг төр сольж бугнуулж чадах нь одоо гарч ирээд шууд хөдлө