Б.Энхбаяр: Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задалсан хүн гэдэгт сэтгүүлч, жирийн иргэд орохгүй

Aдмин / Улстөр

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтөө танилцуулахдаа мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан этгээдэд оногдуулах ялыг нэмнэ гэдэгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс үүнийг эсэргүүцэж, "Сэтгүүлчдийг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр ялладаг болох нь" хэмээн болгоомж байгаагаа илэрхийлсэн. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өнөөдөр өглөө шаардлага хүргүүлсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дээрх шаардлагад хариу тайлбар хийлээ. Тэрээр "Мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, байлцсан хүн гэдэгт хэргийн оролцогчид, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хөндлөнгийн гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч зэрэг хүнийг ойлгоно гэдэг Дээд шүүхийн тайлбар хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

Гэтэл манай хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид "Мөрдөн байцаалтын нууцыг задруулж байгаа хүн гэдэг нь биднийг, жирийн иргэдийг хэлээд байна. Тэр дундаа сэтгүүлчдийг энэ зүйл ангиар яллах гэж байна" гэж ойлгоод олон нийтэд андуу ташаа ойлголт төрүүлсэн байна. Үүнийг буруутгахгүй. Хууль, Эрүүгийн хууль гэдэг бол шинжлэх ухаан. Үүнийг хүн бүхэн ойлгох албагүй. Гэхдээ энэ нь сэтгүүлчид, жирийн иргэдэд хамаатай заалт биш гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.


Сэтгэгдэл

Зочин [192.82.66.229] 2023-10-17 12:07:18

Хүн гээд оруулчихсан байсан шүү

хүннү [103.41.93.84] 2023-10-16 19:26:31

Тэгээд хэнд хамаатай юм? Ер нь мөрдөн байцаалтын нууцыг нийтэд тараасан хүмүүс нь сэтгүүлчид мөн. Гэхдээ тэд, мөрдөн байцаалтын нууцыг хэнээс авсан, ямар зорилгоор тарааснаа хэлэхгүй бол өөрөө л ялаа үүрэх ёстой.

Haha [202.9.47.46] 2023-10-16 12:01:42

Нам дагасан өлөн хулгаачууддаа дуугааа бай гэсэн даалгаваршүүдэээ тэгээд хулгаагаа хииж болно гэсэнтэй ижил нэг нь нэгиигэээ матхыг хориглонол гэж байнадаааа ул шал чацага нэртүүдэээ

Зочин [202.55.188.123] 2023-10-16 11:33:15

Автобусны хэргийг нууцад оруулсан, Мэдээлсэн сэтгүүлчийг шоронд хийх хууль байна лээ, Одоо тэгээд дараагийн хулгайг тайван хийх

Иргэн [202.126.89.143] 2023-10-16 11:25:31

Оюун-эрдэнийн бууны нохой болно гэсэн үү? Ард түмнээ битгий дорд үз.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.