Н.Учрал: Хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар ээж аавдаа мэдэгдэх боломжтой

Aдмин / Улстөр

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids цонхтой боллоо.

Өнөөдрөөс эхэлж E-Mongolia-гийн нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” гэсэн шинэ цонх нээгдэж байгаа бөгөөд тус хэсэгт хүүхэд өөрийн регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирэх юм байна. Тус QR кодыг E-Mongolia- гийн хэрэглэгч эцэг эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн уншуулснаар эцэг эх, хүүхэд хоорондоо холбогдох аж.

Хүүхэд E-Mongolia-аар эцэг эхтэйгээ холбогдсоноор:

  • Хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар ээж аавдаа мэдэгдэж болох боломжтой.
  • Хаана байгаа газрынхаа гурван үгт хаягийг мөн ганц товчлуур дараад ээж аавдаа илгээнэ. Ээж аав нь түүн дээр дарахад хүүхдээ хаана байгааг шууд мэдэх боломжтой болж байгаа юм байна.

Хаяг байршил тэр бүр тодорхойгүй, утсаар яриад ойлголцоход ч ихээхэн төвөгтэй, ялангуяа хүүхдэд хүндрэлтэй байдаг учир байршлыг нь нэг метрийн зөрүүгүй заах шийдэл боловсруулжээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Уг системээр дамжуулж хүүхдүүд сургуульдаа очсон, гэртээ ирсэн зэрэг эцэг эхдээ яаралтай мэдэгдэх шаардлагатай мэдээллийг ганцхан товч дараад дата шаардахгүйгээр хүргэх боломжтой болж байна. Ингэснээр эцэг эх маш хурдан хугацаанд хүүхдэдээ тусламж үзүүлэх боломж бүрдэж байна. Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл, ONDO компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан E-Mongoila, Ekids-т дата шаардахгүйгээр үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой болгосон” гэв.

Мөн хүүхэд ekids цэсээр дамжуулан ямар ч үед 102, 103, 108 утсанд шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэх боломжтой болжээ.

ЦХХХЯ-наас Google компанид Google Family Link аппликэйшнээ монгол хэлээр ашиглах боломжтой болгохыг хүссэн захидал илгээсэн байна. Эцэг эхчүүд Google Family Link татан хүүхдийнхээ байршлыг утсан дээрээсээ харах, хэдэн цаг интернэтэд орох зэргийг нь тохируулах зэргээр ашигладаг. Монгол хэлээр ашиглах боломжтой бол илүү олон эцэг эх технологи хэрэглэн хүүхдээ хамгаалж чадна гэдгийг онцлов.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-10-19 14:42:27

байршил хөдөлгөөнийг нь заавал дээр. ямар нэгэн юм тохиолдвол шууд л мэднэ

Энхмөнх [66.181.184.101] 2023-10-16 22:03:02

Зөв

MONGOl [202.55.188.94] 2023-10-16 16:14:49

Энэ тэгж явдаг систем биш л дэ. И сургууль программ аар багш нар нь хичээл болгон дээр ирц үнэлгээ оруулж байх ёстой юм. Тэгээд тасалсэн шалтгаантай болон үнэлгээ өгсөн үед эцэг эхд нь мсж өгдөг. Дэлгэрэнгүйг апп-р хардаг.Монголын хөгжил муусайн авилгач празитуудаас болоод явахгүй болчоод удаж бн.

Иргэн [103.57.93.147] 2023-10-16 14:16:37

Автобуснуудаа ийм болгооч !!!!! замаасаа зугтаад орой унаа байхгүй баына шүү ???????!!!!!!!! ниргүүлсэний дараа!!!!!!!!

Нандин [66.181.190.222] 2023-10-16 14:15:55

Үнэхээр зөв ажил байна шүү Эртхэн хийсэн бол сайхан л байх байлаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.