Эмнэлгүүдийн хүүхдийн орны хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Хурлын үеэр томуугийн өвчлөл ихсэх үед эмнэлгүүдийн орыг нэмэгдүүлэх талаар мэдээлэл хэлэлцэв. Тодруулбал “Томуугаас сэргийлье” аяныг төрийн өмчийн цэцэрлэгүүдэд эхлүүлжээ. Эмнэлгүүдийн хувьд нийслэлийн хэмжээнд хүүхдийн үндсэн 815 ор байгааг гурван үе шаттайгаар нэмэгдүүлэн, 1,450-д хүргэх юм байна.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах нь чухал болохыг өмнө нь дурдаж байсан юм.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-10-17 14:33:29
шууд нэмээч хулгайч дарга нар болохоор шууд л аваад идээд хахаж үхэх гээд байдаг байж