МАН: Эрүүгийн хуулийн 21.9 дэх заалтыг хасахаар санал нэгдсэн

Aдмин / Улстөр

МАН-ын бүлэг өнөөдөр /10.16/ хуралдаж, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд 21.9 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж үзжээ. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 21.9 дэх заалтад мөрдөн байцаалтын нууцыг хамгаалах, задруулахгүй байх зохицуулалт тусгасан байсан юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс дээрх зохицуулалт нь мэдээлэл олж авах эрхийг боомилох төдийгүй хэвлэл мэдээллийг хэрэгслийг хянах сөрөг талтай гэж үзэж, эсэргүүцлээ илэрхийлсэн.

Бүлэг хуулийн төслийг хэлэлцэх шатанд Хууль зүй дотоод хэргийн сайдаас мэдээлэл сонссон, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх шатанд 21.9 дэх заалтыг хасахаар санал нэгджээ.

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх лхагва гаригт зарлан хуралдуулж, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр болжээ. Дээрх хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлэхдээ "Яаралтай горимоор хэлэлцүүлэх" санал оруулж ирсэн байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын намрын чуулган нь хүний эрх тэр дундаа хүүхдийн эрх, гэр бүлийг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллана. Энэ чиглэлийн хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг томилсон.

Хоёр дахь нь хот хөдөөгийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллана. Ажлын хэсгийг Д.Тогтохсүрэн миний бие ахалж ажиллана. Хувийн хэвшлийг дэмжих хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулахаар болж, ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ахлахаар болсон" гэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.