Д.Амарбаясгалан Монгол бол Орос, Хятадын хараат улс биш гэдгийг тодотголоо
Франц улстай хамтран уран олборлох асуудлаар Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс нэгэн сэтгүүлч: "ОХУ-аас энэ ураны хэлэлцээр хийгдэж байгаатай холбогдуулан манай эсрэг мэдээллүүд гарч байна. Хойноос яг бодитой ирж буй шахалт, дарамт УИХ, Засгийн Газрын түвшинд байна уу? " гэж асуув.
Уг асуултад Д.Амарбаясгалан: "Монгол улс бол аль нэгэн гадны орны хараат улс биш. Геополитикийн ач холбогдолтой аливаа салбарт хэнтэй хамтарч ажиллах асуудлаа бид өөрсдөө шийдэх эрхтэй. Үүн дээр ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлэх эрх аливаа улс гүрэнд байх ёсгүй.
Эдийн засгийн хувьд ач холбогдолтой, хөрөнгө оруулалт нь баталгаатай, байгаль орчинд ээлтэй, хүн амьтанд хоргүй байх нөхцөл, технологийг сонгох эрх нь Монгол улсад байгаа. Бид энэ замаар явж байгаа гэж ойлгож болно.
Монгол улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д хийсэн айлчлал Монгол улсын түүхэнд анх удаа Европын холбооны улсуудын томоохон төлөөлтэй хийж байгаа маш өндөр хэмжээний айлчлал гэдгээрээ онцлогтой. Францын тал онцгой ач холбогдол өгч, өндөр хэмжээнд тус айлчлалыг зохион байгуулж чадсан. Энэ бол Монгол улс олон улсын түвшинд, геополитикийн түвшинд гуравдагч хөршийн зах зээл дээр ямар хүчтэй гарч ирж байгаагийн илэрхийлэл гэж бид үзэж байна.
Монгол улсын хувьд Франц, Герман, Англи зэрэг Европын холбооны улсуудтай маш өндөр түвшний харилцааг бий болгож ажиллаж байна. Энэ нь хөрөнгө оруулалтын хувьд хамтарч ажиллах нөхцөл, геополитикийн хувьд хамтарч ажиллах боломж бүх зүйлээ баримталж ажиллаж байгаа. Гадна талаас Монгол улсыг геополитикийн талбарт ухаалаг ажилладаг улс гэж дүгнэдэг.
Хоёр хөрштэйгээ найрсаг хамтын ажиллагаатай. Олон улсын түвшинд гуравдагч хөршийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадаж байгаа гэдгээрээ бид үнэлэгдэж байгаа." гэж хариуллаа. Өөрөөр хэлбэл Монгол Улс гуравдагч хөрш орнуудтай хийх хэлэлцээр, эдийн засгийн төслүүдээ Орос, Хятадаас үл хамааран явуулна гэдгээ Засгийн Газрын түвшинд албан ёсоор илэрхийлсэн явдал болж байна.
М.Чой
Эх сурвалж: Сонин.мн
Сэтгэгдэл
Ярих нэг хэрэг, чадах нь арай өөр зүйл. [66.181.160.90] 2023-10-18 12:09:26
3-хан сая хүн амтай улс зуун сая гаруй, тэрбүм гаруй хүн амтай улсуудтай геополитик яриад хэрэггүй. Шумуул надтай "Чиний цус амтгүй, харин Францын цус сайхан шүү" гэж ярьж байгаад алгадуулан нялуулахтай төстэй. Том том юм ярих ч сайхан, харин бид томоор өөрсдийнхөөрөө хөдөлж чадах уу?
Иргэн [124.158.70.151] 2023-10-18 08:21:58
Дэлхийн том хэмээгдэх гүрнүүдийн хүчний тэнцвэрийн харьцаа өөрчлөгдөж байгаа ийм үед хагархай хэнгэрэг шиг бодлогогүй бурж байдаг гайхалтай харалган улс төрч байх гэж. Хоёр хөрш чинь хаалгаа хаахад чи орж ч, гарч ч чадахгүйгээс гадна холын хөрш чинь ч ойртож чадахгүй. Яана даа
Зочин [202.126.88.231] 2023-10-17 16:47:41
Па энэ хүн мундагаа. Том ярьдаг этгээд үү харинч нэг
Зочин [185.193.197.157] 2023-10-17 13:02:14
Зөөз, Нигэр, Буркина Фасо, Мали... гээд олон сайхан Францын түнш орнуудын замаа сонгосон байна аа
Зочин [202.126.90.124] 2023-10-17 11:47:50
Авилгалч төр хулгай л хийж чадна. Өөр юу ч хийж чадахгүй...
Үг үсгийн алдаанаасаа ичээчээ. [66.181.160.111] 2023-10-17 11:06:19
"Англи улс" биш, харин "Их Британи" улс гэж бичээчээ, сэтгүүлч ээ. Бас МУ-ынхаа Үндсэн хуулиа нэг нээгээд үзээч. Улсыг чинь "Монгол Улс" гэж том үсгээр, харин "Засгийн газар" гэж жоохон үсгээр бичдэг. Наад захын ийм юм мэдэхгүй байж байж Та олон улсын мэдээнд ер тохирохгүй, харин гэр ахуйн зөвлөгөөний салбарт бол яг тохирох хүн байна. Кх!
Иргэн [139.5.216.150] 2023-10-17 09:27:14
Ард түмнээ хордуулж алчихаад өөрсдөө тэр их хулгайлсан мөнгөө аваад гадаад гараад явчихна гэж яриад байгаа юм даа
Зочин [66.181.188.80] 2023-10-16 22:06:04
Өө тийм үү,нутаг дэвсгэрээрээ (газраар,тэнгэрээр) цацраг идэвхит хүдэр ,баяжуулсан хүдэр гаргахгүй гээд 2 хөрш зарлавал яах юм болдоо
Зочин [202.9.46.136] 2023-10-16 21:32:13
Буруу ярьлаа, бүлтэрлээ гэх аргагүй, туурга тусгаар улсын бүрэн эрхийн хүрээнд, байх ёстой эрх хэмжээнд л тодорхойлсон байна. Аль түрэмгий луйварчин, арга зальтай их гүрнээс айж алгын чинээ болж явах билээ дээ.
Ene nishee [103.57.95.84] 2023-10-16 21:32:03
Mongol gazar shoroogoo zarllaaa....manang ustagaya
Зочин [66.181.184.38] 2023-10-16 20:49:39
Ухаантай улс төрч ингэж ил цагаан ярихгүй л дээ
Зочин [202.9.41.14] 2023-10-16 18:51:13
Бүлтэрч байж бүлдэгдүүлэх бий вий.
Зочин [103.57.92.38] 2023-10-16 16:55:27
За тэгээд нөгөө Мардайн Гэрээ шиг - хөршийхөө шахалтан доор энэ гэрээгээ цуцлахаас өөр аргагүйд орж, улсдаа бөөн өр, торгууль нэмэгдүүлэх байдал үүсгэх вий.
Зочин [202.126.92.173] 2023-10-16 16:41:34
том том юм ярих ч яахав
Зочин [139.5.216.246] 2023-10-16 20:13:45
Тэгээд яаамаар байна их юм мэддэг ац аа