Д.Тогтохсүрэн: Өнгөрсөн жилд бид цалин, тэтгэврийг нилээн нэмчихсэн...

Aдмин / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Э.Бат-Амгалан нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Д.Тогтохсүрэн: "Хүний эрхийг дээдлэх асуудлаар энэ удаагийн УИХ, Засгийн газар багагүй зүйл хийсэн гэдгийг зориуд хэлмээр байна. Хүний эрх, түүнтэй холбоотой эрхзүйн орчныг бүрдүүлэх тал дээр бид олон хуулийн асуудлыг шийдсэн. Авлигын эсрэг нэлээн олон хууль гаргасан. Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр шинээр батлаж гаргалаа. Эрүүгийн хуулинд авлигын чиглэлээр тусгайлсан заалтууд оруулж өгсөн. Мэдээж хийгээгүй, дутуу асуудлууд бий. Үгүйсгэхгүй. Төсөвтэй холбоотой хэлэхэд 5 орчим их наяд төгрөгөөр ирэх жилийн төсөв тэлсэн байгаа. Энэ нь нэг талаар орлоготой холбоотой

Мөн сүүлийн үед инфляцтай холбоотойгоор цалин тэтгэвэр нилээн нэмэгдсэн. Өнгөрсөн онд ч бид цалин тэтгэврийг нилээн нэмчихсэн. Үүнтэй холбоотойгоор энэ онд зөвхөн төсөв дээр хийгдэж байгаа зарлага нь нэг их наяд төгрөг байгаа.

Цалин тэтгэврийн нэмэгдэл нь. Ингээд хөрөнгө оруулалтаа нэмсэн. Цалин тэтгэврээ нэмсэн. Инфляцын түвшинтэй уялдуулж тодорхой зарлагууд нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ирэх жилийн төсөв тэлсэн. Өнгөрсөн жил хөрөнгө оруулалтуудыг царцаасан. Ирэх жилийн төсөвт шинээр хөрөнгө оруулж буй хэмжээ 1,5 их наяд орчим төгрөг байгаа. Өнгөрсөн жилүүдэд эхэлсэн, дуусгах шаардлагатай хөрөнгө оруулалтууд 1,5 орчим их наяд төгрөг байна. Эдгээр асуудлуудтай холбоотойгоор төсвийн зарлага нилээд хэмжээгээр нэмэгдсэн. Мэдээж хэрэг орлого бас нэмэгдсэн. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор инфляцын түвшинтэй уялдуулж Монгол улсын ДНБ нэмэгдээд явж байгаа юм." гэв.

М.Чой

Эх сурвалж: Сонин.мн


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.103] 2023-10-18 12:50:31

Мохоо иртэй хутга шиг болжээ.Одоо амардаа!!!

Зочин [202.126.88.231] 2023-10-17 16:44:23

Энэ нөхөрт өөрийн гэсэн бодол байдаггүй байх. Бөөрөнхийлөөл явж байвал барав гэж боддог юм бишүү

Уншигч зочин [202.55.188.82] 2023-10-17 14:35:33

Аа яаа сайхан хулж байх юм даа Тэтэгвэр зиа шиг нэмчээд юуугаа яриад байгаа вм 5500 мянган төгрөгийн тэтэгвэртэй хүмүү 2024 оны Срнгууль санал өгөгөхгүй 800.000 мянга болгохгүй санал өгөөд хэрэггүй байгаа юмаа хөгшчүүлээ доромжилхоо болио

Зочин [203.98.76.249] 2023-10-17 14:27:59

удирдаж зохио байгуулж алсаа арахгүй удирдагчид байнаа гэсэн үг. тэнцэхгүй тул цүгдээрээ асвандаа шургаж хэвт

Зочин [202.126.89.186] 2023-10-17 11:43:00

Tetgever tootsoxdoo itgeltsuureer urjuuleed toottsoxdoo deed xemjeeg 2013-9-1 xurtelx xugatsaand 1404k gej xyazgaar togtooson xirnee 2013-9-1--nees xoish boloxoor tuxain yeiin xudulmuriin xulsnii dood xemjeeg 10 daxin urjuulsen gexeer 192k * 10=1920k boljee . Ene xoorondiin yalgaa zuruu aimar ix. Yagaad 2013-9-1 -ees umnux iim baga xemjeetei yum be. Enenii 45% gexeer mun ch zuruu bainaa.

Зочин [103.57.92.216] 2023-10-17 11:08:32

Эрх мэдэлтнүүдийн мөнгө хязгааргүй ихээр нэмэгдсэн болохоос ард түмний амьдрал улам л доошлож байгаа.Туйлдуулж баяжсан нь чи шүү.Үнэн яриахай.

Зочин [202.126.88.88] 2023-10-17 09:57:08

Тэтгэвэр яаж нэмсэн гэж 550000 гаар яаж аиьдрах гэж юмны үнэ тэнгэрт хадсан байхад ямар юмных нь цалин тэтгэвэр нэмэх вэдээ.Цалингаа нэмээч мөн тэтгэвэрийн доод хэмжээ арай л дэндүү байнаа өөрсдөө хэмжээ хядгааргүй идэж ууж байж тэтгэвэр нэмэж байгаа нь 50 мянган төгрөг шүүдээ.Эм тариа хоол унд гээд хөгшчүүл үнэндээ л хэцүү байна шүү.2024 онд тэтгэвэр нэмэх бол доод тэтгэврийг олигтойхон нэмээд өгвөл арай дээрсэндээ

Иргэн [139.5.216.150] 2023-10-17 09:22:28

Цалин тэтгэвэр үнэхээр нэмсэн юм уу? Миний бодлоор бол цалин тэтгэвэр биш юмны үнэ , хөшөө, хэнтийн төсөв нэмсэн санагдаад байна худалч нараа наад үгэндээ итгэн гэж бодоо юу . Хуурсаар байгаад худалч, хумсалсаар байгаад хулгайч гэдэг ардын зүйр үг байдаг энэ үг та нар зориулсан үг

Irgen [103.212.117.165] 2023-10-17 08:58:44

Bat-amgalan xaxaxa

зочин [202.9.46.206] 2023-10-17 08:44:41

цалин тэтгвэрээ дэндүү их нэмэх юм аа өндөр настнууд мөнгө үрж ядаж байна өглөө босоод л энэ их мөнгийг яаж үрнээ толгойн өвчин


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.