ЦЕГ: Сурагчдын утсыг бүлэглэн хулгайлжээ
Нийслэлийн ерөнхий боловсролын 134 дүгээр сургуулийн сурагчдын утсыг бүлэглэн хулгайлж буй этгээдүүдийн бичлэгийг сурагчдын эцэг, эхчүүд сэрэмжлүүлэг болгон нийтэлсэн.
Цагдаагийн ерөнхий газар “Тус бичлэгийн дагуу хэрэг бүртгэл нээсэн. Өчигдөр буюу 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр сурагчид утсаа алдсан гэж тэмдэглүүлсэн. Одоогоор шалгалтын ажилд эхлэн үргэлжилж байна.
Хулгай хийсэн этгээдүүдийг саатуулаагүй бөгөөд нийт хэчнээн сурагч алдсан зэрэг мэдүүлгийг мөрдөн шалгах хүрээнд өнөөдрөөс авч эхэлнэ” гэлээ.
Цахим хуудаст нийтлэгдсэн бичлэгээс харахад олноор явж байгаа сурагчтай хулгайчид дөхөж очиж, карма, цүнхнээс нь утсыг нь хулгайлж байгаа юм. Тиймээс сургуулийн орчинд өөрийн эд, хэрэгсэлдээ анхааралтай хандаж, найз нөхдөөрөө явахдаа болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл
ZAP [23.239.14.52] 2023-10-17 19:57:45
ZAP [23.239.14.52] 2023-10-17 19:57:45
Зочин [203.98.76.249] 2023-10-17 14:25:14
наадуулаа шууд цааз өгөө ардаа том мафитай байгаа.