ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Aдмин / Улстөр

Монгол Улсын Засгийн газарт 14 зүйл бүхий шаардлага хүргүүлээд буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан уулзлаа. Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан яам, агентлагт бүтцийн шинэчлэл хийх, орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл зэргийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр бүтээгдэхүүн үйлчилгээ хийлгэж буй компанийг дэмжих зэрэг шаардлагыг тавиад буй.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гал унтраасан байдлаар түр зуурын шийдвэр гаргахгүй гэдгийг онцлоод “Аргацаасан шийдвэр бүр өнөөдрийн асуудлыг үүсгэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл байдал хүндэрсэн байгааг харж байна. Тиймээс салбар бүрд асуудлыг тусгахын тулд хамтарч ажиллана, цогц бодлого хэрэгжүүлнэ. Шаардлагатай байгаа хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэж, УИХ-д өргөн барина” гэж хэллээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүдийн үйл явцыг судлахад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлж буй зарим үйлчилгээ хангалтгүй байна, энэ байдлыг засаж сайжруулах шаардлагатай гэжээ. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанд процессын дахин инженерчлэлийн энэ асуудлыг танилцуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тавьж буй шаардлагын дагуу бусад салбарын саналыг хүлээн авах, газар дээр нь очиж ажиллах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийг хуралдуулах зэрэг ажлыг энэ өдрүүдэд хийхээр төлөвлөж байна.

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.82] 2023-10-19 08:31:56

Сүүлийн үед Ерөнхийлөгч ХЭГдарга нар ХБ тэй иргэд дээ маш их хайртай болжээ. Юманд учир бий.

Доо [202.126.89.11] 2023-10-18 15:06:12

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөл биш ТББ гэсэн статустай хүмүүс байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэр бариад олз ашиг хайж явдаг бичиг үсэг, боловсрол муутай цүнх үүрч, зангиа зүүсэн бүлэг орки бий болсон.

Сонгууль ойртсон нь мэдэгдэж байна. [66.181.160.90] 2023-10-18 10:51:03

Аргагүй л 2024 оны сонгууль дөхөж ирсэн байнадоо. Дарга нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй уулзаж, чухамхүү тэдэнд тулгарсан бэрхшээлүүдийг "гэнэт" олж харж, "шийдвэрлэж өгнө" гэж бүлтэрч эхлэвш. Одоо тэгээд дараа дараачийн бүлгийн хүмүүс, ж-нь эмэгтэйчүүд, хүүхдийн байгууллагынхантай, хараагүй иргэд, архичдын ар гэр, гал түймэрт гэр орноо алдсан өрхүүдтэй уулзаж эхлэнэ. Сонгуульд нэр дэвшигчид тэднийг булаацалдаад л, амлалтууд өгөөд л уулзаж энэ тухайгаа хэвлэлээр чухамхүү мэдээлнэ. Кх!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.