П.Сайнзоригийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛСӨН байна
ХЗДХЯ-ны ТБНД П.Сайнзориг өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэрбээр Хотын даргын нэгдүгээр орлогчоор томилогдоно гэх мэдээлэл байгаа юм. Улмаар түүний өргөдлийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж, ийнхүү чөлөөлсөн байна.
Сануулахад, Нийслэлийн парк шинэчлэлийн хүрээнд НЗДТГ БНСУ-аас ногоон автобус худалдан авсан ч тэр нь хуучин автобус байсан гэх асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар болон Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Улмаар Хотын даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Хот хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар томилогдоод байгаа билээ.
Сэтгэгдэл
Zochin [103.212.116.225] 2023-10-20 18:07:09
Bag burduulene gedeg utgagui halaa solio hezee duusah bol
Зочин [103.9.90.130] 2023-10-19 10:55:36
lalariin gulug mungu ideh sanaatai ybna uu
Зочин [103.212.118.240] 2023-10-18 17:36:31
албан тушаалын хэмжээ өөрчлөгдөх нь чухал бус. гол нь ажлаа хэрхэн сайн төлөвлөж ажиллах нь чухал.
Зочин [202.21.113.42] 2023-10-18 13:21:03
Хотруу л очиж бүүр их мөнгөн дээр Нянтайгаа тарвалзах гэж байгаа ш дэ
Бат [202.126.90.34] 2023-10-18 13:13:21
Ямар хувийн компани биш баг бүрдүүлэх буруу .
Эрка [103.57.95.222] 2023-10-18 12:10:46
Хаан ч тэр өөрсдийгөө хамгаалах бага бүрдүүлдэг.Аль ч яаманд хутаг нугынхан дүүрэн байдаг.Ах дүүгээ татах бурууч биш л дээ.Гэм нь муу муухайг нуудагт л байгаа юм.
Төр [203.23.199.2] 2023-10-18 11:43:38
Нямбаатар баг бүрдүүлнэ гээд байх шиг Хөлбөмбөгийн баг яриад байгаа юм уу Эсвэл төрийг баг бүрдүүлтэл хувьчлаад авчихсан юм уу
төр [203.23.199.2] 2023-10-18 11:42:31
Төрд ажиллахгүй гэсэн хүнийг дахиж өөр албан тушаалд томилохгүй байлгүй дээ