Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 40 гаруй мянган иргэн ДЭМЖЭЭД байна
НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 40 гаруй мянган иргэн дэмжээд байна.
Өчигдөр Нийтийн өргөдөл хүлээн авах D-ӨРГӨДӨЛ Улсын Их Хурлын цахим системийг танилцуулж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал байршуулсан билээ.
Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш 24 цаг өнгөрөхөд нийт 40 гаруй мянган иргэн дэмжээд байна.
Юуны өмнө тус саналыг дэмжиж гарын үсэг зурсан та бүхэнд баярлалаа. Энэ удаагийн үүсгэсэн саналаас гадна цаашид энэхүү нийтийн өргөдлийн системийг хэрэглэж, нийтээрээ нэгдэн хүсэл зоригоо илэрхийлж, олон нийтийн хяналтын хэвтээ тогтолцоог бий болгох нь хамгийн чухал асуудал юм. Нэг удаа шуураад өнгөрөх биш нийт олноороо хэрэглэж хэвших нь цаашдын төр, түмний үйл хэрэгт тустай.
Сэтгэгдэл
Зочин [66.181.189.241] 2023-10-18 15:04:35
tenegtej baihiinhaa orond chenj nertei olon terbumarergeldej bgaa nuhdvvdiig nuat tatvart hanruulaach ee
l [202.21.124.133] 2023-10-18 14:19:03
түмнээ ядуурлаас гаргана.яг адил 5% талаар нэг тарна.
наранбаяр [203.23.199.2] 2023-10-18 14:18:52
Цахимаар орж саналаа өгч чадахгүй иргэд маш их байна Тиймээс өөр хялбар байдлаар саналаа авч болохгүй юу Наад 40000 гаруй чинь зөвхөн e-mongolia тогтмол хэрэглдэг хүмүүс гэдгийг бодолцох хэрэгтэй
Золоо [203.23.199.2] 2023-10-18 14:20:58
Харин тийм ээ Санал авч байхаар төр өөрөө л шийдчих асуудал ш дээ Иймхэн юманд санал ч гэх төрд авах болохоор мэдэл байдаг, өгөх болохоор ийм шоу байдлаар ажиллаж болохгүй ш дээ Арай л юм аа
УИХ-ын даргаас гарахгүй байх ёстой үгс байна. [66.181.160.90] 2023-10-18 14:17:58
Занданшатар даргаа. Албан татвар, нийгмийн халамж, цэрэг татлагын асуудлаар олон нийтийн санал асуулга ОНОЛЫН ХУВЬД явуулж болдоггүй юм. "Төр, эрх зүйн онол" гэдэг хичээл дээр тэгэж заадаг. Учир нь олон нийт аль ч тохиолдолд "албан татвараа багасгая, нийгмийн халамжаа өсгөе" гэж саналаа өгнө. Хэдийд ч эсрэгээр санал гарахгүй. Иймд энэ 3 асуудлыг ЗӨВХӨН ТӨР л өөрийн хэрэгцээ шаардлагын дагуу шийддэг юм. УИХ-ын дарга олон нийтийг бүтэлгүй юманд ингэж турхирч болохгүй ш дээ.
Б.Сарантуяа [103.212.119.54] 2023-10-18 12:39:03
Нөат -ын буцаан олголтыг 5% болгохыг дэмжиж байна