Х.Нямбаатар: Иргэд автомашины дугаараа бусдад худалдаалах барьцаалах, бэлэглэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан зарим шийдвэрийг танилцуулав. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Энэ анхдагч хуулийн төслийг дагалдуулж 27 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан. Өнөөдөр Монгол Улсын хүн амын 43 хувь нь нийт нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувьд амьдарч байна. Улаанбаатарт бүртгэлтэй 680 тээврийн хэрэгсэл байна. 2022 Монгол Улсын гаалийн хилээр 99 мянган тээврийн хэрэгсэл орж ирснээс 94 мянга 200 тээврийн хэрэгсэл нь нийслэлд бүртгэгдэж замын хөдөлгөөнд ачаалал нэмсэн. Оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсад нийт 90 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирснээс 86 мянган тээврийн хэрэгсэлд хөдөлгөөн нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх чиглэлээр жил бүр нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн ч импортоор орж ирж байгаа энэ хурдаар хичнээн 100 км зам нэмж тавьсан ч авто замын түгжрэлийг бууруулахгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Тиймээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарын нийслэлийн ИТХ батлах хэрэгтэй. Мөн одоо автомашины дугаар эзэмшиж байгаа иргэд автомашины дугаараа бусдад худалдаалах барьцаалах, бэлэглэх, эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Нөгөө талдаа Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашиныхаа дугаарыг салгаж бусдад худалдаалах, хөдөө орон нутагт худалдан борлуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох үндсэн агуулга бүхий авто замын түгжрэлийг бууруулах нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах агуулгатай хуулийн нэг дэхь үндсэн зохицуулалтыг оруулж ирж байна” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.161] 2023-10-19 14:25:24

Харъяалагдах оршин суугаа газраараа л дугаар авдаг атал эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар их том ажил мэт ЗГ-ын хуралдаанаар санал оруулж байгаа нь хотын түгжрэлийг бууруулахад ямар хэрэгтэй гэж үзэж байгааг нь ойлгох ухаан хайрла.

Зочин [203.98.76.249] 2023-10-19 10:26:11

300 сачын үнэтэй 0001УЕЕ бэлэглэе

ZAP [23.239.14.52] 2023-10-18 22:16:53

ZAP [23.239.14.52] 2023-10-18 22:16:53

ZAP [23.239.14.52] 2023-10-18 21:08:30

ZAP [23.239.14.52] 2023-10-18 21:08:30


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.