Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргээс Д.Эрдэнэбилэгийг тусгаарлажээ

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр "Засгийн газрын нэхэмжлэлтэй томоохон хэргүүд шүүхийн түвшинд очоод гацдаг асуудалд ЗГХЭГ анхаарах ёстой гэдэг үүрэг чиглэл авлаа. "Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс, Цемент шохойн үйлдвэрийн хувьчлалтай холбоотой хэргийн асуудлаар товч мэдээлэл өгье.

-Анх 2017 онд Эрдэнэтийн асуудал үүсэж төр, иргэний хооронд маргаан үүссэнийг санаж байгаа байх. Үүний дараа 2022 оны арванхоёрдугаар сард хэргийг прокурорт шилжүүлсэн. 2023 оны хоёрдугаар сард хэргийн гол оролцогч болох Д.Эрдэнэбилэгийг Монгол Улсын хилээр гарах хоригийг цуцлаад, 14 хоногийн хугацаагаар гадаад улсад зорчих эрхтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл Д.Эрдэнэбилэг нь Монгол Улсад буцаж ирээгүй. Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-аас биднийг төлөөлж ажиллаж байгаа өмгөөллийн багийн бүрэлдэхүүн хамтарч шүүх, прокурорын түвшинд асуудлыг удаа дараа тавьсны үндсэнд Д.Эрдэнэбилэгээс гурван тэрбум төгрөгийн барьцаа аваад 14 хоног гаргасан байсан шүүгчийн захирамжийг цуцлаад хилээр орж ирэхэд нь баривчлах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан" гэлээ.

Мөн тэрбээр Уг хэргийн гол оролцогч Д.Эрдэнэбилэг байхгүйн улмаас хэргийг цааш прокурорын байгууллага, шүүхэд шилжүүлэх процесс үргэлжлэх боломжгүй болсон. Энэ үүднээс ЗГХЭГ-ыг төлөөлж оролцож байгаа өмгөөллийн баг бүрэлдэхүүнээ өргөтгөөд энэ асуудалд илүү анхаарлаа тавьж ажиллах шаардлагатай.

Монголын ард түмний өмнө шударга ёсыг тогтоох, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн энэ асуудлын үнэн зөвийг тогтоох нь нэн чухал. Нийт 22 оролцогчтой том хэргийг хоёр тусгаарлах шийдвэрийг прокурорын байгууллагаас гаргаж, шүүхэд хандсан. Хоёр тусгаарлана гэдэг нь Монгол Улсад ирэхгүй байгаа этгээдийн хэргийг тусгаарлаад үлдсэн холбогдогч нартай холбоотой хэргийг нь шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг шүүх хүлээн авсан. Одоогийн байдлаар 330 орчим хавтаст хэрэгтэй хэрэг байгаа. Бидэнд ирж буй мэдээллээр сар орчмын хугацаанд шүүгч хэрэгтэйгээ танилцана. Ингээд анхны гэм буруугийн шүүх хуралдааныг зарлана" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [79.95.86.211] 2023-10-20 14:54:16

Denduu Tom Hulgaich

ЗОЧИН [139.5.216.21] 2023-10-20 12:29:44

АМАРБАЯСГАЛАН ГЭХ ЭНЭ ХОГ 4 ТЭРБУМЫН ЖДҮЧИН, НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, ХУЛХИ НОГООН АВТОБУСНЫ ХУЛГАЙ, ЛУЙВАР, ЗАЛИЛАНГИЙН "ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ" ӨӨРӨӨ ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ТӨРЧИХСӨН БУЗРЫН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, АВИЛГАЧ, ЗАЛИЛАН МЭХЛЭГЧ АДГУУСНААС ДОР ХҮНИЙ АДАГ, ХОГИЙН ШААР ЯАЖ ИЧИХГҮЙ АРД ТҮМНИЙ ӨМНӨ ГАРААД ТОМ ТОМООР БҮЛТЭРЧ ЧАДАЖ БНА АА. ЭНЭ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТИЙГ ХУУЛИЙНХАН БАРИВЧИЛЖ ШАЛГАХГҮЙ ИНГЭЭД СУЛ ЧӨЛӨӨТЭЙ ТАРВАЛЗУУЛААД БХ ЮМУУ. ХЯТАДАД БОЛ БҮХ ХӨРӨНГӨӨ ХУРААЛГАЧИХААД БҮХ НАСААРАА ХОРИХ, ЭСХҮҮЛ ЦААЗ СОНСЧИХСОН ШОРОНГИЙН НААРАН ДЭЭР ХОНОГОО ХҮЛЭЭГЭЭД ТАРЧИЛЖ БАЙХ БУЗРЫН ХУЛГАЙЧ Ш ДЭЭ.

Зочин [202.9.40.91] 2023-10-21 13:39:04

Өөрөө гэмт бүлэглэлийн нэг үү Яасан их бухимдаж байна?????????

Зочин [66.181.176.148] 2023-10-19 15:47:33

улаан нүдэлсэн авлигын мангас


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.