Г.Занданшатар: НӨАТ-ын урамшууллыг өсгөхөд 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр төсөвт шаардлагатай

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлж байна. Үүнтэй зэрэгцээд нийтийн өргөдөл гомдлын D-Өргөдөл системд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санал асуулга явагдаж, иргэдийн дэмжлэгийг аваад байгаа. Гэтэл өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох боломжгүй талаар мэдээлэл хийсэн юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы үеэр "Буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлсэн нөхцөлд иргэдийн гарт очих урамшууллыг өсгөхөд нэмэлтээр 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр төсөвт шаардлагатай гэх тооцоо гарсан. Тэгвэл энэ эх үүсвэрийг төсвийн үр ашиггүй зардлыг танах зарчмаар бүрдүүлэх боломжтой гэж хэмээлээ.

Мөн тэрбээр "НӨАТ-аас төсөвт төвлөрөх орлого, иргэдэд өгч буй урамшууллын өсөлт харилцан адилгүй, шударга бус байгааг сануулж, иргэдийн хэрэглээг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх боломж бий. Учир нь 2020 онд НӨАТ-аас улсын төсөвт 2.2 их наяд төгрөг төвлөрч байсан бол 2024 онд 6.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

Өөрөөр хэлбэл энэ хугацаанд НӨАТ төлөлт 3 дахин нэмэгдсэн бол буцаан олголтын дүн төдийлөн өсөлгүй, 300-400 тэрбум төгрөгт хэлбэлзэж байна. Иймд татварын урамшууллыг шударгаар тогтоох замаар иргэдийн хэрэглээг дэмжих, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах, цаашлаад татварын бааз суурийг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг хумих боломжтой" хэмээсэн юм.


Сэтгэгдэл

Шаравжхмц [66.181.161.140] 2023-10-21 15:27:00

5% Буцаалт олгох хэрэгтэй.Сугалааг болих.ххэрэгтэй

зочин [103.212.118.196] 2023-10-20 09:29:31

луйвар

Ondor nastai [59.153.113.200] 2023-10-19 20:31:50

Bid tolson 10% iinhaa 5% butsaaj abahad bolomjgvi vum baihgvi


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.