АМЬДРАХ ЭРХЭЭ ЗЭЭЛЭЭР АВСАН ӨРТЭЙ МОНГОЛЧУУД

Aдмин / Улстөр

МАН сонгуулиар ард түмнээ өрийн дарамтаас гаргах амлалт өгч, мөрийн хөтөлбөртөө тусган гарч ирснээс хойш даруй 7 жил шувтарчээ. Эрх баригчдын ээлжгүй популист амлалт, эрх зүйт ёсыг уланд гишгэсэн авлигалын цэцэглэлтээс болж ард түмний нуруу цоорч, эдийн засаг утгаа алдан сүйрч, нүүрс,алт зэсийн үнэ өслөө ч хулгайч түшмэдүүдийн шуналын сав дүүрсэнгүй. Их наядаар нь хулгайлдаг идсэн уусан өмссөн зүүснээрээ уралддаг цөөхөн баячуудын бэлэн мөнгөний машин, тансаглалын түрийвч сав нь Монгол болжээ. Хүн бүр амьдрах, аж төрөх, ахуйн хэрэгцээгээ хангах боломжоо хүртэл банкнаас зээлээр авч байна.

Товчхондоо өрийн дарамтад орсон өрх айл болгонд өдөр хоногийг лизинг төлж дуусгах л зорилгоор өнгөрөөдөг өлөн зэлмүүн амьдралтай бүхэл бүтэн нийгмийн давхрагат орох л сонголт үлджээ. Өвдлөө гэхэд улсын эмнэлгүүдийн дараалал хэдэн сараар хойшилж, нялхас хүртэл өвчнөө оношлуулахын тулд хэдэн сар хүлээдэг бурангуй харанхуй бүдүүлэг цаг үеийг туулцгааж байгаа нь юутай гашуун.

Өвлийн турш осгохгүйн тулд гэр хорооллынхон утаа тортогонд дунд сүүмэлзэж, зарим нь өглөөний нарыг үзэлгүй ам бүлээрээ амьсгал хураацгаах… Утааг бууруулах хэдэн зуун тэрбумыг “утаагүй зуух” гэх үлгэрт итгүүлэн хувьдаа цулайх баячуудын сэтгэл зүрх элэг нэгтнийхээ төлөө сэтгэл зүрх нь өмрөх нь бүү хэл бах таваа хангадаг бололтой.

Ард түмэн эвдэрхий муу хуучин нийтийн тээврээр зорчиж, удирдлагууд нь төсвийн мөнгөөр харийн хулгайчидтай нийлж улсаа цөлмөн сая сая монголчуудынхаа дулаан цэвэр орчинд зорчих эрх чөлөөг уулгалан дээрэмдэх… Үндэсний язгуур эрх ашгийг хохироосон хэрцгий балмад авлигалчдад хуулийн алганы амт үзүүлэх нь байтугай эрх мэдэлтнүүдтэй сүлбэлдэн шударга ёсыг Үндсэн хуультай нь хамт шороонд булж дээр нь дарс хундагалан найрлах хүртлээ ухамсар нь сарнисан хөөрхий хууль шүүхийнхэн. Амьдрах эрхээ банкнаас зээлж, ажиллаж хөдөлмөрлөж хүн шиг амьдрах эрхээ авлигачдаас хөлс цусаараа хямдханаас хямдхан худалдаж аван гол зогоох хөөрхий Монголчууд.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-10-23 09:31:13

маш хүчтэй шуурган бослого гаргаж 76 ба дарга ийсээр ирсэн малуудаа заазалж хорвоогоос тониолгож төрөө ариутга

Зочин [103.212.118.240] 2023-10-22 00:20:04

МОНГОЛ ХҮМҮҮСЭЭ ХООРОНДОО ХЭРЭЛДЭЖ ТЭМЦЭЛДЭХЭЭ БОЛИОЧ ЭЭ. МЯНГА ХООРОНДОО УРАЛЦЛАА ГЭЭД МОНГОЛ УЛС ХӨГЖИХ НЬ ЮУ Л БОЛ.ГАДНЫ УЛСУУДЫН ТӨРИЙН БОДЛОГЫН ХАР БУРУУ БОДЛОГООС БОЛЖ БАЙГАА МЭТЭЭР ХЭТ ИХ ХАРДАХ НЬ БУРУУ ШҮҮ ДЭЭ.

Зочин [66.181.160.121] 2023-10-21 18:37:16

Тэгээд тэнэг юм шиг ман аа сонгоод бай

ИРГЭН [103.212.118.85] 2023-10-20 20:49:59

ҮҮНИЙГ АМТАЙ БОЛГОН ЯРИХ ЮМ. ЭНЭ БАЙДЛААС ЯАЖ ГАРАХ ВЭ??????? АМААРАА АЛААД Л БУЛААД Л ....

Зочин [202.9.46.208] 2023-10-20 16:29:57

Эрх баригчид нь энэ улсын хаан шиг амьдарч, ард түмэн нь боол шиг амьдарч байна. Энэ хэцүү орноос явах юмсан гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байна. Ээж аав хоёр маань намайг аваад энэ улсаас 1990 онд явахгүй яав даа. Хайран 33 жил харамсаад барахгүй байна.

Зочин [203.98.76.249] 2023-10-23 09:32:25

чи тэгээд цыган л болно шүү дээ. муухай ч гэсэн бууриа манаж мангасыг алах ёстой шүү дээ

Зочин [203.217.139.240] 2023-10-20 13:41:22

Novshnuudiig ustgaj baij l ene uls oron uls oron shig boloh baih daa

Хуучнаа санагалзаад байна уу? [66.181.160.25] 2023-10-20 11:00:29

1921 оны хувьсгалын өмнө болсон үйл явдлыг санаач. Монголчууд хятадуудаас баахан ЗЭЭЛ авчихаад, тэгээд Сүхбаатар жанжинтай хамт очиж тэр өрийн бичгүүдийг шатааж амар сайхандаа жаргасандаа. Яг тэрэн шиг зүйл одоо болох гээд байна уу? Үүнд турхираад байна уу? Кх! Монголчууд 2021 он гэхэд олон улсаас баахан ЗЭЭЛ авчихаад ...


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.