Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочлов

Aдмин / Улстөр

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны аравдугаар сарын 19-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ниншя хотон үндэстний Өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга Лан Яньшүнь, тэргүүлэгч Жан Юйфү нарыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэрээ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Ниншя хотон үндэстний Өөртөө засах орон нь Монгол Улсын Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймагтай харилцаа тогтоон, хамтын ажиллагаа өрнүүлж байгаад баяртай байгааг илэрхийлэв.

Цаашид хөдөө аж ахуй, аж үйлдвэр, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, сэргээгдэх болон ногоон эрчим хүч, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдэгт талууд санал нэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Шапөтоу цөлжилтийн эсрэг төв, “Кайсэнь” ухаалаг хөдөө аж ахуйн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ниншя нь БНХАУ-ын баруун хойд хэсэгт оршдог. 66,400 хавтгай дөрвөлжин км нутагтай. 7 сая гаруй хүн амтай. Иргэдийн 35 орчим хувь нь хотон. БНХАУ-ын үндэстний цөөнхийн өөртөө засах таван мужийн нэг юм.

Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.175] 2023-10-20 12:36:48

ЁСЛОЛ АЛБАН ЁСНЫ УУЛЗАТЫН ҮЕД БОЛОН АЙЛЧЛАЛЫН ҮЕД ЯВАХ ГИШГЭХДЭЭ НЭГ Л ИХ ХАНХАЛЗСАН ХААМАЛ ДҮР ЭСГЭХЭЭ БАС БОЛИМООР БАЙНА. ДАРУУХАН ДҮР ТӨРХӨӨ АРАЙ АЯТАЙ БОЛГОО. НЭГ Л ИХ БЯЛДАРЖУУЛАХ УРЛАГААР ХИЧЭЭЛЛЭДЭГ БАЙДЛААР ХААМАЛДСАН ДҮРЭЭ БОЛЬ.

ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ ХЭЛЭХ ҮГ [66.181.177.175] 2023-10-20 12:33:37

хүрэлсүх ээ, чи дипломат ёсноос суралцмаар байна шүү. Францын ерөнхийлөгчтэй уулзахдаа зөвшөөрөлгүй хүний мөр их бие тэвэрч тэнэгтээд байх юм. Мөн францын ерөнхийлөгч өөртэй чинь уулзаж ойртохдоо амаа тас жимийсэн байхад өөрр тө даравгар амаа нээчихээд өмхий амьсгалаа хүнд ойрхон байлгаж амьсгалж буйгаас чинь францын ерөнийлөгч маш их жийрхэж буй байдал харагдлаа. заваан гараараа хүний их биед хэт наалдаж мөрөөр нь тэврэх, нь утгагүй шүү. гэтэл францын ерөнхийлөгч өөрт чинь ямар хэмжээний зайнаас хэрхэн харилцаж буйгаас санаа аваачээ. ёслолын тэнэгүүд нь танд энэ талаар хэлдэггүй юмуу??????


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.