Нийслэлийн засаг даргын хоёрдугаар орлогч О.Номинчимэг Rio Tinto группийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байснаа ажлын туршлага дээрээ бичээгүй юу?
Нийтийг бухимдуулсан шинэ ч юм шиг хуучин ч юм шиг ногоон автобусны хэрэг Нийслэл хотын түгжрэлийн сайд, Хотын дарга нарыг үүрэгт ажил, халуун суудлаас нь буулгаад нэг сар ч өнгөрөөгүй байна. Дараагийн хотын дарга хэн болох нь маш сонирхолтой сэдэв байсан төдийгүй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сонгогдсон нь бүүр ч сонин явдал байв.
Х.Нямбаатарын хувьд улс төрд нөлөө бүхий, олон ч хариуцлагатай ажлуудыг хариуцан явуулж байсан нэгэн. Тухайлбал 5ш ажиллагаанаас эхлээд хийх ёстой, хийж байгаа ажлууд олон байсан. Гэтэл энэ бүхнийг ардаа орхиж яагаад хотын даргын үүрэгт ажлыг хүлээн зөвшөөрч, хүлээн авав.
Түүний хувьд өөрийн багаа бүрдүүлж эхэлсэн төдийгүй хотын даргын нэгдүгээр орлогчийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сайнзориг гүйцэтгэхээр болсон. Харин хоёрдугаар орлогчоор УИХ-ын даргын зөвлөх асан, хуульч, судлаач О.Номинчимэгийг томилжээ.
О.Номинчимэгийн хувьд МУИС, Хууль зүйн сургууль болон СЭЗИС-д багшилж байсан бөгөөд 2010 оноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан ажлын туршлагатай. Гэхдээ уг ажлын туршлага дээрээ Rio Tinto группийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байснаа бичээгүй байгаа нь Оюутолгой Ордын хөрөнгө оруулагч Rio tinto-гийнхон яагаад хотыг сонирхох болов гэсэн хардлагыг төрүүлж байна. Юуны учир улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хотын даргын албан үүрэг рүү шуурах болов?
Сэтгэгдэл
За за [59.153.115.31] 2023-10-23 08:43:00
Одоо Рио Тинто Улаанбаатарыг эзэмшилдээ авах ажиллагаа хүчээ авч эхлэв бололтой. Ай хөөрхий.
Зочин [103.212.118.157] 2023-10-23 11:25:17
Хаана хулгай хийхээ сайн мэддэг шүү хас
Бат [43.242.243.238] 2023-10-22 11:59:29
Хотын дарга аймаар ашигтай болоод л тийшээ гүйлдээд байна даа тиймээ улныхаан
Зочин [103.212.118.151] 2023-10-22 11:48:03
Сумъябазар, Нямбаатар 2-г дагах СХД-н ТГ ажиллаж байсан бүх боловсон хүчнүүд туслахууд нь болсон байдаг юм бна лээ. Асар их суудал, мөнгө амлаж дүүрэг, хороодын боловсон хүчнүүдийг сонгуульдаа ашигласан лдаа, хаа байгаа БЗД-н анхныхаа сонгуулиа өгөх гэсэн залуу хүний хаягийг СХД-н Нямбаатрын нэр дэвшиж байсан тойрогт шилжүүлээд аваад явчихсан байсан. БЗД-н үндсэн хаяган дээр нь АН-н хүн байгаагүй бол тэр мэдэгдэхгүй лдээ. Хүн нь үндсэн хаяган дээрээ сонгуулиа өгөх гэж очно, бүтэхгүй бол залуу хүн чимээгүй орхино, Өөрөө очоогүй байхад нь Нямбаатрын төлөө РД-г нь ашиглана. Төлөвшиж амжаагүй залуучуудад буруу үлгэр дууриалал үзүүлж яваа энэ бузруудад хүн яаж итгэх вэ дээ өөрөө өөрсдийгөө л мөнгөдөж даргын суудалд тавиулж бгаа болохоос эд нарыг хэн сонгоод байгаа юм бэ
Зочин [66.181.185.152] 2023-10-22 11:45:40
Нөхөр нь Оюу толгойн хуулийн хэлтсийн дарга. Ergelt.mn дээр оюу толгойгоос төрсөн тэрбумтнууд гээд тодорхой бичсэн байгаа
иргэн [139.5.218.134] 2023-10-22 09:44:26
бас л нэг авилгалч
Зочин [66.181.168.82] 2023-10-20 15:48:47
дандаа л ашиг сонирхлын зөрчлүүд. бас л хамтрагчид болж таарч байх шив дээ, яаяа даа
Зочин [103.111.68.3] 2023-10-20 15:23:01
БҮХ АЛБАН ТУШААЛЫГ ЗАРДАГ БОЛООД УДАЖ БАЙНАА. УИХ-ын ГИШҮҮНИЙ СУУДЛЫГ Ч РИО ХУДАЛДАЖ АВДАГ. ОДОО БҮГДИЙГ НЬ 100-Г ХУДАЛДАЖ АВНА.
Zochin [202.9.40.9] 2023-10-20 13:32:54
MERGEJLIIN XULGAICHUUD