Б.Энхбаяр: Мөнгө угаах, террорзимтай тэмцэх, цахим орчин гэсэн чиглэлд хуулийн төсөл боловсруулж байгаа

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхэд хамгааллын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганболд, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас асуулт асуулаа. Тэрбээр "Бид гэмт хэрэг гарахаар нийгмээрээ шуураад Эрүүгийн хууль оруулж ирж байна. Н.Учрал сайдын хэлснээр 2023 оны есдүгээр сарын байдлаар 7042 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Энэ ноцтой тоо биш үү. Энийг ямар түвшинд байна гэж үзэж байна. Энийг жинхэнэ оруулж ирэх ёстой юм биш үү.

Гэтэл цаг нар нь биш, бид нар арай чадахгүй байх гээд сууж байгаа нь харамсалтай байна. Хоёрдугаарт, гэр бүлийн зөвшөөрөлгүй гэмт хэргийн талаар цахимд орчинд мэдээлэл тараадаг. Үүн дээр хариуцлагын ямар заалт байна вэ. Энэ дээр Б.Энхбаяр сайдаас хариулт авья" гэлээ.

Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр" Цахим орчинд гарч байгаа гэмт хэргийн гаралт өндөр өсөлттэй байгаа гэмт хэргийн нэг болсон байна. Энд Эрүүгийн ял шийтгэлийн бодлогыг өөрчлөх гэхээс гадна байгууллага хоорондын харилцаа уялдаа холбоог сайжруулах журмаар зохицуулах шинжтэй асуудлууд байна. Хуулийн хүрээнд хэд хэдэн асуудал шийдэх шаардлагатай байгаа.

Нэгдүгээрт, хувь хүний мэдээллийн тухай хуулийг баталсан. Хуульд өөрийнх нь зөвшөөрлөөр тухайн хууль, банк санхүүгийн байгууллагууд, цахим орчинд үүрэн телефоны опературууд, энэ асуудлыг шалгах дээр цагдаагийн байгууллагад энэ заалт саад учруулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.

Тиймээс гэмт хэргийг илрүүлэг шалгахтай холбоотой хуулийн өөрчлөлтүүд өргөн барина. Мөнгө угаах, террорзимтай тэмцэх, цахим орчин гэсэн чиглэлд хуулийн төсөл боловсруулж байгаа. Цахим орчинд залилан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг богино хугацаанд хурдтай нэмэгдэж байна. Үүнийг банк санхүүгийн байгууллагуудтай ярьж тогтоох асуудал байна. ХЗДХ-ийн сайдын хувьд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагын кибер аюулгүй байдлын газрыг өргөтгөж зохион байгуулна. Хоёрдугаарт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны бүтцийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.